Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ванкувер-2010 » Ванкувер 2010 – 16 дахь өдөр

GD Star Rating
loading...

ЦАНА

Эмэгтэй. 30 км
Алт: Юстина КОВАЛЬЧИК (Польш)

Мөнгө: Марит БЬОРГЕН (Норвеги)

Хүрэл: Айно Кайса СААРИНЕН (Финлянд).

Марит Бьорген нэг олимпоос дөрвөн алтан медаль хүртэх гайхалтай амжилтын төлөө уралдаж байлаа. Түүний энэ зорилго 20 км өнгөрөөд байхад биелэх бүрэн боломж байсан. Гэвч 25 дахь км-ээс эхэлж дайралт хийсэн Ковальчик гайхалтай хурдын хийж Марит Бьоргенийг барианы өмнөхөн гүйцэн 0,3 секундын зөрүүгээр алтан медаль хүртлээ. Өмнө нь энэ олимпоос мөнгө, хүрэл медаль хүртээд байсан дэлхийн аварга Ковальчикийн анхны алтан медаль нь юм. Мөнгөн медаль авсан Марит Бьорген нь астма өвчтэй байсан бөгөөд Ковальчик үүнийг мэдэж байсан нь гол ялалтын нууц байсан гэнээ. Хүрэл медалийг Финляндын Айно Кайса Сааринен энгэртээ зүүлээ.

ТЭШҮҮР

Эрэгтэй. Багийн хөөх уралдаан

Алт: КАНАД (Матье ЖИРУ, Лукас МАКОВСКИ, Денни МОРРИСОН, Франсуа-Оливье РОБЕРЖ)
Мөнгө: АНУ (Брайан ХЭНСЕН, Чэд ХЕДРИК, Жонатан КУК, Тревор МАРСИКАНО)
Хүрэл: Голланд (Ян БЛОКХЕЙСЕН, Свен КРАМЕР, Марк ТЕЙТЕР, Фредрик ВАН ДЕР ХОРСТ).

Канадын баг энэ олимпийн тэшүүрийн төрлийн хоёр дахь алтан медалиа хүртлээ. Өмнө нь 1000 метрийн уралдаанд аваргалаад байсан билээ. Мөнгөн медалийг АНУ-ын баг авсан. Америкийн Чад Хедрик мөнгөн медаль авснаар олимпийн тав дахь медалиа энгэртээ зүүв. Түүний хувьд энэ таван медалиа бүгдийг нь өөр өөр зайнаас авч байжээ. Уралдааны дараа Хедрик зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Харин хүрэл медалийг Голландын баг авав. Хүрэл медалийн төлөө Норвегийн багтай уралдаж олимпийн рекорд хийн ялснаар хүрэл медалийн болзол хангажээ.

Эмэгтэй. Багийн уралдаан

Алт: ГЕРМАН (Даниэла АНЩЮЦ-ТОМС, Штефани БЕККЕРТ, Катрин МАТШЕРОДТ, Анна ФРИЗИНГЕР-ПОСТМА )
Мөнгө: ЯПОН (Масако ХОЗУМИ, Нао КОДАИРА, Мака ТАБАТА, Михо ТАКАГИ)
Хүрэл: ПОЛЬШ (Катаржина БАХЛЕДА-ЦУРУС, Катаржина ВОЗНЯК, Луиза ЗЛОТКОВСКА, Наталья ЧЕРВОНКА).

2006 оны олимпийн аварга немцүүд аваргаа хамгааллаа. Хагас шигшээд АНУ-тай уралдах үед Анна Фризингер-Постма алдаа гаргаж газарт унасан. Харин аз болж бариа ойрхон байсан тул хашир герман усанд сэлэгч лугаа биеэрээ гулган гэдсээрээ барианд орсон юм. Тэд ийнхүү ялсан.  Харин Японтой аваргын төлөө тун ширүүн өрсөлдөж ердөө 0,2 секундээр урд нь гарчээ.

СНОУБОРД

Эрэгтэй. Параллель гигант слалом

Алт: Жейси Жей АНДЕРСОН (Канад) Мөнгө: Беньямин КАРЛЬ (Австри) Хүрэл: Матье БОЗЗЕТТО (Франц)

2002 оноос олимпийн хөтөлбөрт орох болсон энэхүү төрөлд Канадын ахмад тамирчин 34 настай Андерсон Канадын багт бас нэгэн алтан медалийг бэлэглэлээ. Аваргын төлөө алтан медаль авна гэж олонхийн таамаглаж байсан Беньямин Карльтай өрсөлдсөн ба Австри эрийн өчүүхэн алдаа л тоглолтын үр дүнд чухал нөлөө үзүүлжээ. Андерсон алтан медаль авснаар Канад 12 алтан медалтай болсон юм.

УУЛЫН ЦАНА

Эрэгтэй. Слалом

Алт: Жулиано РАЦЦОЛИ (Итали) Мөнгө: Ивица КОСТЕЛИЧ (Хорват) Хүрэл: Андре МЮРЕР (Швед)

Раццоли энэ Иатлийн багийн уулын цанын энэ олимпийн анхны алтан медалийг хүртлээ. Түүнчлэн өөрийн багш Альберто Томбагаас хойш медаль авсан анхны Итали уулын цаначин болж байгаа аж. Тэр эхний гараанд хамгийн хурдан цагийг үзүүлж, хоёр дахид амжилтаа хадгалснаар ийнхүү түрүүллээ. Мөнгөн медалийг Хорватын Ивица Костелич зүүлээ. Энэ нь түүний энэ олимпоос авч буй хоёр дахь мөнгөн медаль. Өнгөрсөн ням гаригт хоёр төрөлтөд Боде Миллерийн ард мөнгөн медаль хүртсэн билээ. Шведийн Андре Мюрер хүрэл медаль авав. Сүүлийн 22 жилд Шведүүдийн уулын цанаас авч буй анхны медаль нь гэнэ. Харин 4-р байранд аваргаа хамгаалж өрсөлдсөн Австрийн Беньямин Райх орлоо.

БОБСЛЕЙ

Эрэгтэй. Дөрвөл

Алт: АНУ (Стивен ХОЛКОМБ, Стив МЕСЛЕР, Кертис ТОМАШЕВИЧ, Джастин ОЛСЕН)
Мөнгө: ГЕРМАН (Андре ЛАНГЕ, Кевин КУСКЕ, Александр РЕДИГЕР, Мартин ПУТЦЕ)
Хүрэл: КАНАД (Линдон РАШ, Дэвид БИССЕТТ, Ласель БРАУН, Крис ЛЕ БИАН).

Америкийн бобслейчид 1948 оноос хойш анх удаа аваргаллаа.

КЕРЛИНГ

Эрэгтэй

Алт: КАНАД Мөнгө: НОРВЕГИ Хүрэл: ШВЕЙЦАРЬ

Канадын баг 13 дахь алтан медалиа авлаа. Албан ёсны багийн дүнгээр тэргүүлэх нь тодорхой болжээ. 13 алтан медаль нь авлийн олимпийн рекорд амжилтыг давтаж байгаа аж. Тэртээ 1976 оны Инсбрукийн олимпоос ЗХУ-ын баг 13 алтан медаль авч байжээ. (Гэхдээ тэр үед медалийн багц 37 байсныг санах хэрэгтэй. Одоо 86 байгаа билээ) Түүнчлэн маргааш хоккейн баг нь аваргын төлөө хүч үзнэ. Канадын керлингийн эрэгтэй шигшээ баг 2005 оноос хойш 2хон удаа л ялагджээ. 2006, 2009 оны ДАШТ-ий шигшээд л Шотландын багт хожигдож байж. Энэ удаа харин түүртэлгүй түрүүллээ. Мөнгөн медалийг Норвегийн баг хүртэж, хүрэл медалийг Шведийн багийг хожсон Швейцарийн баг авлаа.

ХОККЕЙ

Эрэгтэй. 3-р байрын төлөө тоглолт

Хүрэл: ФИНЛЯНД

Хүрэл медалийн төлөөх тоглолт Словак Финляндын хооронд боллоо. 2-р үед  3-0ээр Словакийн баг тэргүүлж байлаа. Гэвч Финляндууд итгэмээргүй тоглолт үзүүлж 5-3аар ялав.  Тэд өмнөх олимпоор мөнгөн медаль хүртэж байсан билээ. Мөн Ери Лехтинен, Вилле Пелтонен, Саку Койву нар олимпийн 4 дэх медалиа хүртлээ. Энэ нь бүх үеийн түүхэн дэх дээд амжилт болж байгаа гэнэ. (Дахиад 3 тоглогч бий)

Багийн дүн

Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Канад 13 7 5 25
2 Герман 10 12 7 29
3 АНУ 9 14 13 36
4 Норвеги 8 8 6 22
5 Солонгос 6 6 2 14
6 Швейцарь 6 0 3 9
7 Хятад 5 2 4 11
11 Орос 3 5 7 15
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. sod says:

    hockey
    altyg ni canada avchihaad bn sh dee
    usa-g nemelt tsagt 3:2-r hojloo

    GD Star Rating
    loading...
  2. sod says:

    З С Б
    1 Канада 14 7 5 26
    2 Германия 10 13 7 30
    3 США 9 15 13 37
    4 Норвегия 9 8 6 23
    5 Корея 6 6 2 14
    6 Швейцария 6 - 3 9
    7 Китай 5 2 4 11
    8 Швеция 5 2 4 11
    9 Австрия 4 6 6 16
    10 Голландия 4 1 3 8
    unuu ugluunii baidlaar neg iimerhuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: