Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Их үнээр олдсон 3 оноо

GD Star Rating
loading...

Өчигдөр болсон ПЛ-ийн тоглолтууд дуулиан шуугианаар дүүрэн байлаа. Манчестер Сити лигийн тэргүүлэгч Челсиг талбайд нь хожсон талаар мэдээлсэн. Үүний дараа 4 тоглолт болов.

Лигийн сүүл мушгигч Портсмут энэ тойрогт Бёрнлитэй тоглож, талбайд нь 2:1-ээр хожжээ. Бёрнли ийн 19-р байранд үлдэж байгаа бөгөөд хэрэв хожсон бол 16-д бичигдэх байв.

Бирмингем талбай дээрээ Уиганыг Жеймс МакФаддений хийсэн гоолын ачаар хожжээ. Бирмингем ийн 40 онооны босго давлаа.

Болтон талбай дээрээ Вульвсийг хожиход Зат Найт хожлын гоол хийжээ.

Харин өчигдрийн сүүлийн тоглолт Арсенал – Сток Ситигийн хооронд болсон. Челси хожигдсон тул Арсенал энэ тоглолтонд хожвол аваргын төлөөх өрсөлдөөнд эргэн орох боломжтой байв. Стокийн тоглогч Пью эхний гоолыг 7 дахь минутанд хийсэн бол Арсеналын Бентднер 31 дэх минутанд тэнцээний гоол хийсэн. Улмаар 90 дэх минут хүртэл тооны харьцаа өөрчлөгдөөгүй ч  мөнөөх гоол хийсэн Пью өөрийн 16 дотор гар хүрснээр Арсенал торгуулийн цохилт цохих эрхтэй болж, Фабрегас боломжийг алдалгүй тоог 2:1 болгожээ. Тоглолт дуусахаас өмнө амжиж Томас Вермален багийнхаа 3 дахь гоолыг хийсэн байна. Ингээд Арсенал 3 оноогоо авч, 58 оноотой болов. Челси 61, Манчестер Юнайтед 60 оноотой тэргүүлж байгаа.

Гэхдээ Арсеналд энэхүү 3 оноо их үнээр олдсон. 20 хүрээгүй тоглогч Аарон Рамси маш хүнд гэмтэл авлаа. Рамси нь Арсеналын төдийгүй Английн ирээдүй гэгдэж байгаа тоглогч. Түүн дээр Стокийн тоглогч  Райн Шоукросс алдаатай такл хийж, хөлийг нь хугалж орхисон. Шоукросс мэдээж улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн. Энэ нь ч яахав, үүнээс том шийтгэл хүлээх биз. Ямар ч байсан түүнийг Лхагва гаригт Египттэй хийх шигшээгийн тоглолтонд оролцуулахгүй болжээ. Тэрээр талбайгаас гарахдаа ийм зүйл болсонд харамсан уйлж байлаа. “Би тийм зүйл болохыг огт хүсээгүй, ямар нэгэн муу санаа агуулж такл хийгээгүй” гэж Шоукросс хэлжээ. Түүнийг шууд буруутгахад хэцүү байгаа ч тэр ямар ч байсан шийтгэл хүлээх ёстой.

Арсеналын Эдуардо, Абу Диаби нар мөн иймэрхүү байдлаар маш хүнд гэмтэж байв. Хөлөө хугалуулж байсан Эдуардо тэрхүү гэмтлээс хойш сайн тоглож чадахгүй л байгаа.

Сток Сити — Арсенал 1:3

Гоол: Пью, 7 – Бендтнер, 31; Фабрегас, 90-пен; Вермален, 90
Сток Сити: Соренсен, Хут, Шоукросс, Фэй (Коллинс, 60), Уилкинсон, Уилан, Пью, Уайтхэд (Лоуренс, 78), Делап, Фуллер (Санли, 80), Сидибе
Арсенал: Альмуния, Санья, Вермален, Клиши, Эбуэ (Уолкотт, 75), Кэмпбелл, Фабрегас, Насри (Эдуардо, 84), Рэмзи (Росицки, 71), Сонг, Бендтнер
Улаан хуудас: Шоукросс, 66

Бёрнли — Портсмут 1:2

Гоол: Патерсон, 31 – Пикьон, 25; Йебда, 76-пен
Бёрнли: Йенсен, Фокс, Корт, Бикей (Иглз, 63), Карлайл, Мирз, Макдональд, Эллиотт (Корк, 63), Блейк (Томпсон, 80), Патерсон, Флетчер
Портсмут: Джеймс, Финнэн, Уилсон, Белхадж, Хрейдарссон, Роша, Овусу-Абейе (Утака, 39), Йебда, О’Хара (Диоп, 90), Уэббер (Браун, 90), Пикьон

Болтон — Вулверхэмптон 1:0

Гоол: Найт, 45
Болтон: Яаскелайнен, Робинсон, Найт, Риккеттс, Стейнссон, Уилшир (Тейлор, 82), Ли Чун Йонг (Вайсс, 90), Муамба, Холден, Элмандер (Класнич, 65), Дэвис
“Вулверхэмптон: Ханеманн, Креддок, Зубар, Берра, Фоли (Киог, 64), Гедиура (Эбенкс-Блейк, 68), Хенри, Джервис, Уорд, Джонс, Дойл

Бирмингем — Уиган 1:0

Гоол: Макфадден, 45-пен
Бирмингем: Харт, Риджвелл, Данн, Джонсон, Карр (Гарднер, 84), Фехи, Бойер, Фергюсон, Ларссон, Макфадден (Филлипс, 64), Джером (Мичел, 90)
Уиган: Кирклэнд, Мельхиот, Фигуэроа, Брамбл, Колдуэлл, Томас, Нзогбия (Скотланд, 46), Маккарти (Гомес, 85), Диаме, Шарнер (Мозес, 46), Родаллега

Челси — Манчестер Сити 2:4

Гоол Лэмпард, 41. 90-пен – Тевес, 45, 75-пен; Беллами, 50, 86
Челси: Илариу, Иванович, Рикарду Карвалью (Калу, 68), Терри, Малуда, Баллак, Оби Микел (Беллетти, 59), Лэмпард, Анелька, Дрогба, Д.Коул (Старридж, 59)
Манчестер Сити: Гивен, Ричардс, Компани, Лескотт, Бридж (Санта Круз, 77), Сабалета, де Йонг, Барри, Беллами, Тевес (Силвиньо, 89), Джонсон (Райт-Филлипс, 59)
Шар хуудас: Терри, 48; Иванович, 57; Баллак, 67 – Сабалета, 48
У
лаан хуудас: Беллетти, 74; Баллак, 80
Шүүгч: Дин
Лондон. “Стэмфорд Бриж”

ПЛ-ийн явц тт хо тэ хд Б-х Оноо
1. Челси 28 19 4 5 65-26 61
2. Манчестер Юнайтед 28 19 3 6 66-24 60
3. Арсенал 28 18 4 6 66-31 58
4. Манчестер Сити 27 13 10 4 52-35 49
5. Тоттенхэм 27 13 7 7 48-26 46
6. Ливерпуль 27 13 6 8 43-27 45
7. Астон Вилла 26 12 9 5 37-21 45
8. Бирмингем 27 11 7 9 26-28 40
9. Эвертон 26 10 8 8 38-37 38
10. Фулхэм 27 10 7 10 32-29 37
11. Блэкберн 27 9 7 11 29-43 34
12. Сток Сити 27 8 10 9 27-32 34
13. Вест Хэм 27 6 9 12 35-43 27
14. Сандерленд 26 6 8 12 32-44 26
15. Болтон 27 6 8 13 30-49 26
16. Уиган 27 6 7 14 26-53 25
17. Халл Сити 27 5 9 13 25-54 24
18. Вулверхэмптон 27 6 6 15 21-45 24
19. Бёрнли 27 6 5 16 28-57 23
20. Портсмут 27 5 4 18 23-45 19
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

22 Сэтгэгдэл

  1. max says:

    ai hairan saihan zaluu daanch yaavdaa uneheer ih haramsaltai zuil bolson ingeed naidvartai 1 jil tsaad tal ni 2 jil talbaid garahguidee nud haltiram haragdaj bna Shawcross ch yahav ireeduitei sn toglogch gehdee l tim yum hiichihsen ghed uneheer so bna nadad Stoke s taalagddag ireeduite gaigui sn toglogch ter l bgaa yum shig sanagddag yum.ai hairsan saihan ramsey ene tuund har tolbo bolon uldeh bolno…Bas neg ireeduid tsahiur hagalas Ih Buuch maani gemtelin umnu uvdug suhurluuduu odoo yaltai ch bilee sport iimees hoish hurdan edgeed hurdan formondoo orno gj naidie

    GD Star Rating
    loading...
  2. ed says:

    eoeoeooeeoeo buur nud haltirmaar . hol ni sanjignaaal aimar naasan . yayayayayyay . buur neg uzhees jihuudes hurmeer . aimar haragdjiilee . hairan saihan zaluuuu . estoi azgui yumaa arsenal . arsenal chelsea 2 ar araasaa azguitseer l bhiimaa . shawcross iig neeree iim aldaa gargana gej bodsongui eee . dor hayj 3-4 toglolt bandah blgui dee , aimar aimar

    GD Star Rating
    loading...
  3. chelsea says:

    hairan saixan huuhed

    GD Star Rating
    loading...
  4. NJERSEY says:

    Адидас, Найкын Милан болон Барсагын Бэкхам, Поуёол 2ын өмсгөл шортны хамт зарна. 30,000 төг
    99757810

    GD Star Rating
    loading...
  5. Haaak. says:

    bas jaaahan bodoltoi toglohgui bol iim ewgui dur zurag uzehed ch hetsuu

    GD Star Rating
    loading...
  6. oogii says:

    hairan zaluu shawcross arai l hatuudchihlaadaa

    GD Star Rating
    loading...
  7. Frost says:

    yaa. uneheer haramsaltai. Zaluu toglogchiin ireeduig neg heseg l hoish ni tavih tom bertel bolloodoo

    GD Star Rating
    loading...
  8. Miki Roko says:

    Бэкхам, Поуёол 2ын өмсгөл шорттоигоо заил!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  9. Zuka says:

    ter zurgan dr fabregas ch ih haramsaj bga haragdaj bnda ene jil arsenal turuulcheesei!!! uul n v.persie bsan bol zovohgui l turuuleh bsan bhda

    GD Star Rating
    loading...
  10. soul_chelsea says:

    yasan ys muutai yum be tegej hugrad bhda yadgiin

    GD Star Rating
    loading...
  11. Haaak. says:

    Milner goal 1-0

    GD Star Rating
    loading...
  12. leo messi says:

    gohino

    GD Star Rating
    loading...
  13. bbb says:

    xun mash xund gemtej bxad ingej yrij bdag xun bdagaa gej.ene chin ymar mongol zan be. uursnuu xuruugaa tulgaval uxex gej bgaadaa. xairan zaluu mash ix ireedui bsan. odoo ergej irtlee ix udnadaa. xaramsaltai bas aimaar nud xalitram zuil bolson.

    GD Star Rating
    loading...
  14. zolboo says:

    Rooney goal 2-1

    GD Star Rating
    loading...
  15. ed says:

    za ingeed Man United maani ene jiliin ehniihee tsomiig orgoj bna. odoo Premier League ee avchuul ch. CL iin semi d bol oilgomjtoi garaad irsen baigaa. Glory Glory Man united as the reds go marching on on on

    GD Star Rating
    loading...
  16. zolboo says:

    Carling Cup
    Aston Villa 1-2 Man United
    5′ 1-0 Milner
    12′ 1-1 Owen
    74′ 1-2 Rooney..

    GD Star Rating
    loading...
  17. Тоба says:

    Энэ МАНЮ бас тэр шорт футболк, гомогийн сүнс нтр зайлаач, Хайран залуу үнэндээ 2 жил орчмын дараа зүрх муутай арагшаа пасалсан тоглогч болоол ирэх байхаа даа

    GD Star Rating
    loading...
  18. AAA says:

    araichde ene ramseyd ugaasaa rooney van persie ed nar shig gal gej bdagguimaa iim hun bertchvel ireeduid sn toglono gej uneheer hetsuu dee ene chigeeree l barag, za togloson ch gesen tsahiur hagalhaa ongorov bololtoi

    GD Star Rating
    loading...
  19. нааяа says:

    хайран залуу хүнд бэртсэн нь маш харамсалтай байна. хайран

    GD Star Rating
    loading...
  20. arsenal mgl says:

    Estoi arsenaliin neg zalyyhan sain toglogch iim gemt avah gej dee …unheer haramsaltai ……ene jil manaihand yg ni bolomj bna daa….Van Perse.. 4 sar ireh syragtai…

    GD Star Rating
    loading...
  21. LEO MESSI D says:

    CHI YMAR HUNII MUUD DURTAI LLR WE

    GD Star Rating
    loading...
  22. Milanista says:

    Түй сда, хайран сайхан залуу. Нүд халтирмаар болгосон байна лээ. Гарьд магнай дээр залуу бөхчүүдийг бэртээдэг новшийн бөх гардаг шиг Арсеналийн залуусыг бас арай л хатуудуулах юм аа, Эдуардогийн араас орчих вий дээ. Вермайлэн сайн байна, араас орж ирээд л гоолдоод :D

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: