Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ОУОХ » Хятадын гимнастикийн баг Сиднейн олимпийн медалиа хураалгана

GD Star Rating
loading...

Өнөөдөр Олон улсын гимнастикийн холбооноос нэгэн сонирхолтой мэдэгдэл хийлээ. 2000 оны олимпод гимнастикийн багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Хятадын багт насны доод хязгаар болох 16-аас доош насны охин байсныг олж илрүүлж медалийг хураах саналыг ОУОХ-нд хүргүүлсэн байна.

Дон Фансяо хэмээх тус тамирчин Сиднейн олимп болон Бээжингийн олимпод аль алинд нь оролцохдоо өөр өөр бүртгэл ашигласан байжээ.

2000 оны олимпод Доны төрсөн өдрийг 1983 оны 1 сарын 20 гэж бичсэн байж. Харин Бээжингийн олимпод Доныг 1986 оны 1 сард төрсөн гэж бичсэн нь хангалттай нотолгоо болсон гэнэ. Өөрөөр хэлбэл Дон Сиднейн олимпийн үеэр 14 настай байсан юм байна. Түүнчлэн Дон өөрийн хувийн блог дээрээ үхэр жилтэй хэмээн бичсэн нь бас нэг нотолгоо болж байна.

Олимпийн медалийг нь хураах саналыг хүргүүлснээс гадна 1999 оны ДАШТ-ээс хүртсэн түүний алтан медалийг Олон улсын гимнастикийн холбооноос цуцалжээ. Олимпийн медалийг цуцлах эсэх асуудлыг ОУОХ-ы гүйцэтгэх зөвлөлийн хурлаас шийдэхээр болж. 2000 оны Сиднейн олимпийн багийн төрөлд АНУ-ын баг 4-р байранд орсон бөгөөд Хятадын баг медалиа хураалгавал тэд хүрэл медаль хүртэх нь.   Харин Хятадын багийн хэвлэлийн албаны дарга Жан Хайфен “Өнгөрсөн түүх шүү дээ. Одоо бид 2010 онд амьдарч байна. Тэр асуудал 2000 онд болсон. 10 жил өнгөрчээ” гэсэн байна. Хэрэг хуучирдаггүй ээ гэж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ì¿ì¿ says:

    Ìóó ñàéí æóíãààíóóä
    õîãèéí íîâøíóóä åð íü á¿õ òàìèð÷äûã íü øàëãàâàë òààðíà
    Õÿòàä ñºíºò¿ãýé

    GD Star Rating
    loading...
  2. Huildar says:

    saihaan saihn

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: