Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөг » Залуучуудын УАШТ өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Энэ сарын 17-нд эхэлсэн Залуучуудын сагсан бөмбөгийн АШТ өнгөрөгч 7 хоногт өндөрлөж аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнийг энэ жил лигийн тэргүүн тоглогч Баярсүх агсаны нэрэмжит болгон түүний ар гэрийнхэн, МСБХ хамтран зохион байгуулсан юм. Залуучуудын сагсан бөмбөгийн АШТ-ний эрэгтэйчүүдийн  тэргүүн байрыг ХҮДС эзэлсэн бол МУИС, Хасу Мегаватт багууд эзэллээ. Харин эмэгтэйчүүдээс МУИС-ийн баг тэргүүлсэн бол ШУТИС, ХҮДС-ийн багууд удаах байруудад шалгарсан юм. Ийнхүү ХҮДС-ийн эрэгтэйчүүдийн баг 5 жилдээ Залуучуудын сагсан бөмбөгийн аварга багаар тодорч байгаа юм. Мөн Ахмадын сагсан бөмбөгийн АШТ 30-аас дээш, 40-өөс дээш насны гэсэн 2 ангилалд явагдсан.

Тус тэмцээний аварга багуудыг танилцуулбал 30 аас дээш насны ангилалд Бизнесийн чөтгөрүүд баг тэргүүлсэн бол удаах байрт Монсоник баг, 1+11 багууд шалгарчээ. 40-өөс дээш насны ангилалд тэргүүн байранд Генералууд баг шалгарч удаах байруудад Алтайн бүргэдүүд, Найзууд багууд тус тус шалгарсан юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. hoho says:

    hasu megawatt sn bna!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: