Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Нетс Селтиксийг талбайд нь хожлоо

GD Star Rating
loading...

“Майами” – “Милуоки” – 71:94 (18:26, 27:24, 12:25, 14:19)

Май: О`Нил – 14. Бисли – 10. Райт – 10.

Мил: Сальмонс – 18. Стэкхаус – 16. Делфино – 15 + 8 самбар.

Бакс Хитийг талбайд нь хожлоо. Дуэйн Уэйд 4  дэх тоглолтоо дараалан өнжсөн бөгөөд Бакс энэ улиралд Хиттэй 3 тоглохдоо 3 дахиа хожиж байгаа нь энэ. Эдгээр 3 хожлын онооны зөрүү нь 50 болсон нь тухай бүртээ Бакс илт давуу хожиж байсныг илтгэнэ.

Хит өнөөдөр 2-р хагаст ердөө 26-хан оноо авсан байна. Тэд дараалан 3 хожигдлоо. Өнөөдөр Хит Орландотой тоглоно. Уэйд тоглох эсэх нь тодорхойгүй байгаа. Хит одоогоор бүсдээ 8-д бичигдэх болсон бол Шарлотт 7-д оржээ.

“Индиана” – “Чикаго” – 100:90 (25:24, 29:23, 26:21, 20:22)

И: ГрэйнЖер – 30 + 8 самбар. Мэрфи – 17. Дан. Жонс – 17.

Ч: Роуз – 27. Гибсон – 14 + 9 самбар. Парго – 14.

3 дараалан хожигдоод байсан Пейсерс энэ удаа талбай дээрээ Буллзыг хожлоо. Грейнжер багаа тэргүүлэн 30 оноо авчээ. Пейсерс сүүлийн 9 тоглолтынхоо 2-т нь л хожиж байгаа нь энэ.

Буллзээс Роуз хамгийн сайн тоглосон бөгөөд бусад нь тааруухан довтолжээ. Хэрэв Буллз хожсон бол энэ улиралд Пейсерсийг 4 дэхээ хожих байлаа.

“Нью-Йорк” – “Мемфис” – 109:120 (23:31, 29:25, 36:29, 21:35)

Н: Харрингтон – 31. Дэвид Ли – 21. Хаус – 15.

М: Рэндольф – 31 + 25 самбар. Руди Гай – 27. Газоль – 25 + 13 самбар + 8 дамжуулалт.

Зак Рэндольф хуучин багийнхаа эсрэг тун сайн тоглож 31 оноо, мөн өөрийн дээд амжилт 25 самбараас авалт хийснээр Мемфис Никсийг хожлоо. Мемфис айлын талбайд 4 дараалан хожиж, багийнхаа дээд амжилттай зэрэгцэв. Марк Газоль 25 оноо, 13самбараас авалт, 8 оновчтой дамжуулалт хийжээ. Бараг л трипл-дабл. Никсийн нуруу нам самбарын тоглогчид Мемфисийн хоёрыг зогсоож чадахгүй байсан нь харагдаж байна. Мемфис ийн 30-29 болов. Гэхдээ бүсдээ 10-т бичигдэж байна.

“Миннесота” – “Портленд” – 91:110 (23:25, 10:22, 24:36, 34:27)

М: Жефферсон – 19 + 11 самбар. Сешнс – 13. Брюйер – 10. Лов – 10.

П: Батум – 31. ОлдриЖ – 21. Фернандес – 18.

Николас Батум өөрийн дээд амжилт 31 оноог авч багаа тэргүүлэн Портлэнд Миннесотаг хожиход гол үүрэг гүйцэтгэлээ. Портлэнд ийн Миннесотаг 12 дахиа дараалан хожиж байгаа бөгөөд энэ улиралд 4-0 болжээ. Эдгээр 4 хожлын нийт зөрүү нь +93.

Батум өмнө нь 30+ бүү хэл 20+ оноог НБА-д авч байсангүй. Батум маш сайн довтолж байсан учир Нэйт МакМиллианд гол тоглогч Брэндон Ройгоо талбайд удаан байлгах шаардлага байсангүй. Рой ердөө 7-хон оноо авчээ.

“Юта” – “Хьюстон” – 133:110 (39:35, 31:24, 37:35, 26:16)

Ю: Уильямс – 35+13 дамжуулалт+7 самбар. Мэттьюз – 18. Бузер – 18. Окур – 17.

Х: Мартин – 32. Брукс – 19. Бадингер – 14.

Дерон Уилльямс 35 оноо, 13 оновчтой дамжуулалт хийж Жазз Рокитсийг хожиход гол үүрэг гүйцэтгэв.  Жазз энэ улирлын хамгийн олон оноогоо авчээ. Мөн тэд 14 удаа 3 онооны шидэлтүүдээ оновчтой болгосон нь бас л улирлын шилдэг үзүүлэлт нь.

Тоглолт эхэлж байх үед Рокитсийн Кевин Мартин Дероноос асууж. “Өнөөдөр чи их сайн байгаа бололтой?” гэхэд Дерон: “Тийм ээ, өнгөрсөн орой би муу тоглосон тул өнөөдөр сайн тоглоно” гэсэн гэнэ. Дерон ч хэлсэндээ хүрчээ.

Дерон эхний үед л 20 оноо ганцаараа авсан байна.

Рокитсийн хувьд сүүлийн 9 тоглолтынхоо 7-д нь хожигдов.

“Голден Стэйт” – “Детройт” – 95:88 (14:22, 23:28, 29:19, 29:19)

Г: Карри – 27. Толливер – 19+14 самбар. Уотсон – 17.

Д: Принс – 18. Стаки – 17. Хэмилтон – 16.

Голден Стэйт өнөөдөр “hack-a-Ben” төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж, 2-р хагаст 14 оноогоор хожигдож байгаад барьж хожлоо. Дон Нельсонд хамгийн олон хожилтой дасгалжуулагч болоход одоо 7 хожил хэрэгтэй.

Детройт сүүлийн 3:52-д нэг ч удаа амжилттай довтлоогүй. Энэ хугацаанд тэд ганц л оноо авсан нь Бен Уоллесийн торгуулийн шидэлтээс авсан 1 оноо юм. Голден Стэйтийнхэн тоглолтын шийдвэрлэх мөчид Бен Уоллес дээр 3 удаа албаар алдаа гаргасан бөгөөд Бен энэ хооронд нийт 6 удаа торгуулийн шидэлт гүйцэтгэж, ердөө ганцыг нь оновчтой болгосон юм. Үүний дотор сүүлийн минутанд 2 ч дараалж airball болжээ.

“Бостон” – “Нью-Жерси” – 96:104 (27:29, 15:20, 22:25, 32:30)

Б: Гарнетт – 26+9 самбар. Дэниелс – 16. Рондо – 13+17 дамжуулалт. Робинсон – 13.

Н: Б. Лопес – 25. Харрис – 23. К. Ли – 21.

Лигийн хамгийн муу амжилттай Нетс бүсийнхээ шилдэг багуудын нэг Бостоныг талбайд нь хожиж шуугиан тарив. Брук Лопес 25 оноо, Девин Харрис 23 оноо, Кортни Ли 21 оноо тус тус авч улирлын 6 дахь хожлоо авлаа. 6-52.

Тоглолт болохын өмнө Нетсийн хожлын хувь 0.88 байсан бол Селтиксийнх 64.3, зөрүү нь 55.5 хувь байлаа.

Селтиксээс Пол Пирс тоглоогүй бөгөөд дараагийн тоглолтонд оролцож магадгүй гэнэ.

Нетс үлдэж буй 24 тоглолтынхоо дор хаяж 4-т нь хожихгүй бол 1972-73 оны Филадельфигийн тогтоосон 9-73 гэсэн анти-амжилтыг эвдэх болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. ed says:

    hehe . Nets neeree bostong elegleed haychlaa shd. boston ch ene jil yavahguideg eee

    GD Star Rating
    loading...
  2. OxYGeNNN! says:

    zgree boston playoff-d orood gaigui boloh bhoo toglolt ni

    GD Star Rating
    loading...
  3. bbb says:

    boston yvaxguinee. bagaa zaluujuulax xeregtei um shigee.tesrelttei xurdtai ireeduitei zaluuchuudiig avchirmaar um shig. KG maani l lag togloj dee.

    GD Star Rating
    loading...
  4. эрка says:

    bostong ta nar medkuu bn oo playoff-d jinken galzuurna daa

    GD Star Rating
    loading...
  5. sarai says:

    boston playff.d zugeer sagsan bumbgiin hicheel zaana. oor yumgu dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: