loading...
Италийн Сери А лигийн 26-р тойргийн тоглолтууд явагдлаа. 4-р байрын төлөө тэмцэж байгаа Сицили арлын Палермо, Ювентусын талбайд зочлон тоглосон. Ювентусын үндсэн хаалгач Буффон бэлтгэлийн үеэр хөлө бэртгээж сар гаран тоглож чадахгүй болсон.
Тиймээс Алекс Маннингэр энэ тоглолтонд гараанд гарчээ. Харин сайн мэдээ гэвэл удаан хугацаанд талбайд гараагүй Давид Трезеге гараанд багтсан байв. Гэвч Трезеге багтаа ямар ч тус болж чадсангүй. Микколи, Будан нарын гоолоор Сициличүүд 3 оноотой харилаа. Багийнхаа амжилтанд сэтгэл дундуур байгаа Ювегийн фенүүдийг энэ ялагдал улам ч бухимдуулж цэнгэлдэхэд үймээн дэгдээгээд зогсохгүй, хэд хэдэн газар гал тавьж шатаажээ.
Улиралын эхэнд Туриний баг мөн л Палермод энэ тоогоороо ялагдаж байсан бөгөөд түүнээс хойш тэдний ”хямралын” үе эхэлсэн юм. Алберто Закерони ‘Палермогийн гоол азных байсан ч гэсэн тэд сайн тоглолоо. Манайхны хувьд долоо хоногин дундуур Аякстай Европын лигт тоглосон болохоор бага зэрэг ядарсан байсан. Гэхдээ манай багийн сэтгэлзүй, багийн уур амьсгал зөв тийшээ явж байгаа. Энэ ялагдал бол түр зуурын л сэтгэл гутрал”’ гэжээ.
Лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа Милан хотын хоёр баг энэ тойрогт оноо алдсангүй. АС Милан Аталантаг 3 : 1-ээр бутниргэхэд Алешандро Пато дубль хийсэн байх юм. Хэрвээ Рони пеналтиа алдаагүй байсан бол тооны харьцаа бүр ч холдох байлаа. Харин Интерийн хувьд Удинезегийн талбайгаас хүндхэн ялалт авлаа. Багийн дасгалжуулагч Жозе Моуриньогоос гадна Самуель, Кордоба гэсэн торгуультай тоглогчид нь эзгүй байсан тул нилээд сул бүрэлдэхүүнтэй Интер айлын талбайд зочилсон. Дөнгөж 2 дахь минутад Симоне Пепе тооны харьцааг нээсэн ч Марио Балотелли 5 ахь минутад тэнцүүлж чадсан. Энэ мэтчилэн хоёр баг ээлжилж гоолдсоор эцэст нь зочид 3 : 2-оор ялалт байгуулжээ. Сүүлийн нэмэлт цагт Удинезе шон онож азгүйтээгүй байсан бол тэд ядаж 1 оноо авч болох байв.
Ийнхүү 3 тоглолт дараалан тэнцсэн Интерийн хар цуврал төгсгөл боллоо. Интертэй аваргын төлөө өрсөлдөх хамгийн боломжтой багаар нэрлэгдэж байгаа Рома энэ тойрогт азгүй байдлаар Наполитой тэнцлээ. Европын лигээс хасагдаад байгаа Ромчууд айлын талбайд илүү довтолж эхний 2 гоолыг оруулсан. Гэвч ”Герман” Денис, Марик Хамсик нар цаг дуусахаас өмнө 2 гоол оруулж тэнцүүлж чаджээ.
Ромын өөр нэгэн баг Лацио хомоол хамагчдын байрнаасаа урагшилж 17-р байранд бичигдэж эхэллээ. Фирентинаг талбайда хүлээж авсан тоглолтонд Сивилья эхний гоолыг хийсэн ч, Барсагаас зээлээр тоглож байгаа Кейррисон Виолад тэнцээг авчирсан юм.
Juventus – Palermo 0 :2
Udinese – Inter 2 : 3
AC Milan : Atalanta 3 : 1
Napoli – Roma 2 : 2
| # | Клуб | T/T | X | T | Хж | +/- | Оноо |
| 1 | ИНТЕР | 26 | 17 | 7 | 2 | 52-22 | 58 |
| 2 | МИЛАН | 26 | 16 | 6 | 4 | 46-26 | 54 |
| 3 | РОМА | 26 | 15 | 6 | 5 | 45-29 | 51 |
| 4 | ПАЛЕРМО | 26 | 12 | 7 | 7 | 37-31 | 43 |
| 5 | ЮВЕНТУС | 26 | 12 | 5 | 9 | 40-35 | 41 |
| 6 | НАПОЛИ | 26 | 10 | 11 | 5 | 34-29 | 41 |
| 7 | САМПДОРИЯ | 26 | 11 | 7 | 8 | 32-32 | 40 |
| 8 | КАЛЬЯРИ | 26 | 11 | 5 | 10 | 41-34 | 38 |
| 9 | ЖЕНОА | 26 | 11 | 5 | 10 | 44-43 | 38 |
| 10 | ФИОРЕНТИНА | 26 | 10 | 5 | 11 | 32-31 | 35 |
| 11 | КЬЕВО | 26 | 10 | 5 | 11 | 26-26 | 35 |
| 12 | ПАРМА | 26 | 9 | 6 | 11 | 27-36 | 33 |
| 13 | БАРИ | 26 | 8 | 8 | 10 | 31-34 | 32 |
| 14 | БОЛОНЬЯ | 26 | 8 | 7 | 11 | 30-36 | 31 |
| 15 | КАТАНИЯ | 26 | 6 | 9 | 11 | 27-31 | 27 |
| 16 | УДИНЕЗЕ | 26 | 7 | 6 | 13 | 32-39 | 27 |
| 17 | ЛАЦИО | 26 | 5 | 11 | 10 | 21-28 | 26 |
| 18 | ЛИВОРНО | 26 | 6 | 5 | 15 | 17-36 | 23 |
| 19 | АТАЛАНТА | 26 | 5 | 6 | 15 | 22-38 | 21 |
| 20 | СИЕНА | 26 | 5 | 5 | 16 | 27-47 | 20 |
o
loading...




AC archaagui ym aa iim goy bureldehuuntei bj, huntleriig end ingej ashiglaj chadku bsanaas arsenalr uu yavuulchihgui de arsenald huntler bval ch doroo l sergeed garaad irne de. manai muu persied hani boloh l zaluu da
loading...
hehe chi miland sanaa zovood yah ve de tanaih oird gaagui baigaach ene jil PL turuuleh n hudlaa baiho bumbog buuronhii Milan manug CL multalj magadgui shuu
loading...
haha AAA yu g nevee AC bvreldehvvn harin ch mia bga sh de.hamgaalalt dund shugam haalgach bol er ne muudtsan bga.HArin ch iim squad tai sain yavj bna shuu
loading...
pato yasan arai bertel avaagui bizdee medeh hun bn uu
loading...
kkk tiim uu. AC hamgaalaltand hezee ch sanaa zovdoggui l bag bsan daa. odoo tiim boltsiim uu?
loading...