Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Чөлөөтийнхөн Болгарын дэвжээнээс 2 медальтай

GD Star Rating
loading...

Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Болгарын Бургас хотноо өнгөрөгч бямба гарагт эхэлсэн “Дан Колов”-ын нэрэмжит чөлөөт бөхийн ОУ-ын гран при тэмцээнд амжилттай оролцон медалийн буухиагаа үргэлжлүүлээд байна. Тус тэмцээнд гавьяат тамирчин Б.Наранбаатар, Ц.Энхжаргал, О.Бурмаа, ОУХМ О.Чулуунбат, Э.Ням-Очир нарын таван тамирчин дасгалжуулагч Б.Баяраагийн удирдлаган дор оролцсон юм. Дан Коловын нэрэмжит 48 дахь удаагийн Олон улсын гранпри тэмцээний эхний өдөр буюу хоёрдугаар сарын 27-нд манай хоёр тамирчин Бургасын дэвжээнд зодоглож, хоёул медалийн эзэн боллоо. Улмаар энэ өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин Ц.Энхжаргал “Дан Колов”-ын нэрэмжит тэмцээний аваргын алт, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Э.Ням-Очир мөнгөн медаль хүртлээ. Мөн “Арслан” клубын тамирчин Э.Ням-Очирын хувьд аваргын алтан медалийн төлөө Европын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, нутгийн бөх /Болгар/ Анатолий Гуяадатай өрсөлдөж, ялагдсан байна. Харин дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Энхжаргалын хувьд алтан медалийн төлөө Румыны тамирчныг ялж, “Дан Колов”-оос 2007 онд хүртэж байсан мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж, алтан медаль хүртсэн юм.

Харин өчигдөр Бургасын дэвжээнд гавьяат тамирчин Б.Наранбаатар /55 кг/, О.Бурмаа /72 кг/, ОУХМ О.Чулуунбат /120 кг/ нар хүчээ сорьсон юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: