loading...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй 4 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 16-н эхний тоглолтууд энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Төлөвлөгөө ёсоор нийт 34 тоглолт явагдах байснаас бүх тоглолтууд ямар нэгэн маргаангүй өндөрлөсөн. Нийт 34-н тоглолтонд 262 гоол орсон байна.
Нийт 23 шар карт 2 улаан карт тоглогчид авсан
Урьдчилсан байдлаар сонирхолтой болох магадлалтай тоглолтууд хэд хэд байсан. Үүнд: 15 насны ангилалд МонАэрпорт ХХК-н 14-р сургууль болон Хайлааст ОНХХ-н 72-р сургуулийн тоглолт юм. Зарим хүмүүс энэ тоглолтыг урьдчилсан финалийн тоглолт явагдах гэж байна гэж хэлсэн. Тэр хүмүүсийн зөв ч байсан байж магадгүй, учир нь энэ тоглолт маш өрсөлдөөнтэй явагдаж эцэст нь 72-р сургууль 3:2-н харьцаатайгаар хожсон байна. Хариу тоглолт нь үнэхээр сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Энэ 2 багийн хожсон нь эцэст нь аваргын алтан медалийг хүртэхэд гайхах хүн байхгүй болов уу.
Мөн 17 насны ангилалд ХасБанкны ивээн тэтгэсэн 23-р сургууль болон Чингис Хаан Зочид Буудлын ивээн тэгэсэн 58-р сургуулийн тоглолт өрсөлдөөнтэй явагдах шинжтэй тоглолт байсан. Үнэхээр ч энэ тоглолт сонирхолтой явагдаж 2 баг маань 4:4-н харьцаатайгаар тэнцсэн байна.
15 насны ангилалд одоогоор нэг ч хожигдоогүй байгаа ТэнгэрСистемс ХХК-н ивээн тэтгэсэн 45-р сургууль өнгөрсөн жилийн аварга ХасБанкны 2-р сургуультай таарч тоголсон. 45-р сургууль тоглолтоороо үнэхээр сайн тоглож байсан боловч эцэст нь 6:3-н харьцаатайгаар 2-р сургууль хожсон байна.
13 насанд өнгөрсөн жил аварга болсон Сэлэнгэ Пресс ХХК-н ивээн тэтгэсэн 5-р сургууль хүчтэй өрсөлдөгч болох 10-р сургуультай таарч тоголсон. 2 багийн ахлагч нар болох 10-н Тэмүүжин /өнгөрсөн жилийн 11 насны шилдэг тоглогч/ болон 5-н Мөнхболд /өнгөрсөн жилийн 13 насны шилдэг хаалгач, энэ жил талбайн тоглогчоор тоглож байгаа/ 2 үнэхээр шилдэг тоглолтуудыг гаргаж тоглолтыг маш сонирхолтой болгож чадсан. Эцэст нь 10-р сургууль 7:5-н харьцаатайгаар хожсон.
Хамгийн сонирхолтой болохоос гадна сенсаци тарьсан нэг тоглолт бол хамгийн сүүлд явагдсан 17 насны ангилалд түрүүлэх өндөр магадлалтай хүчтэй өрсөлдөгч болох ХасБанкны Оюуны Ундраа ЦС болон мөн Хас Банкны ивээн тэтгэсэн 12-р сургуулийн тоглолт юм. Оюуны Ундраа ЦС-н бүрэлдэхүүнд хөлбөмбөгчин бүрийн мэдэх Монгол Улсын Шигшээ багийн 2 тоглогч болох Батгүн /Хаалгач/ болон Дарамбаяр /Хамгаалагч/ нар тоглож байгаа нь тус сургуулийг энэ жилийн 17 насанд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг болгож байгаа. Гэвч энэ тоглолтонд 12-р сургууль дутхааргүй тоглолт үзүүлэх чадвартай гэдгээ харуулж 5:4-н харьцаатайгаар ялалт байгуулсан байна. Энэ 2 багийн хариу тоглолт үнэхээр өрсөлдөөнтэй болно гэдэгт итгэлтэй байна.
Шөвгийн 16-н хариу тоглолтууд 3-р сарын 6-7-ны хооронд Хан-Уул Дүүргийн Спорт зааланд явагдах ба хөлбөмбөг хорхойтон та бүхнийг хүрэлцэн ирж ирээдүйн Монгол Улсын Хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүүхдүүдийг дэмжээрэй гэж хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.duulian2020.mn сайтаас авна уу.
Их Талын Дуулиан
2010 оны 2-р сарын 28-ны өдөр
loading...






ENE TEMTSEEN UNEHEER NUDEE OLSON TEMTSEEN SHU.
DUULIAN 2020-T BUREN ITGELTEI BNAA
loading...
12 bol shildeg ugaasaa ta hed tedniig hojno ugaasaa
loading...
12 ugaasaa l aimaar sh de
loading...
2-r surguuli mash sain blaa
loading...
Tiim shuu duulian ch goyo temtseen shuu
loading...
surguiliin duu naraaraa baharhaj bna surguildaa hairtai
loading...
haha 12 school nice
loading...