Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » 6 барилдаан 1 ялалт

GD Star Rating
loading...

Чехийн Прага, Польшийн Варшав хотуудад жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний эхний өдрийн мэдээллийг бид та бүхэндээ хүргэсэн. Харин хоёр дахь өдөр манай эмэгтэй 1, эрэгтэй 4 бөх хүч үзлээ.

Эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд П.Лхамдэгд Варшав хотноо өрсөлдөж эхний тойрогт Канадын Эми Коттонтой хүч үзсэн. Манай бөх барилдааны явцад юко үнэлгээгээр илүү хожиж явсан ч цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгажээ. Энэ жингийн алтан медалийг Унгарын Абигэл Жүү хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд О.Ууганбаатар хүч үзсэн бөгөөд Польшийн Якуб Кубиниецийг 2 юко үнэлгээгээр ялсан ч удаах барилдаандаа Унгарын Сандор Нагисоломосид цэвэр ялагдлаа. Энэ жингийн шигшээд өнгөрсөн долоо хоногийн Дюссельдорфын гран пригийн шигшээд үлдсэн Солонгосын хоёр бөх мөн үлдсэн. Энэ удаа Ким Жэ Бум Сон, Дэ Намыг дахин ялж хоёр дахь дараалсан алтан медалиа хүртлээ.

Харин Д.Нямхүү жин өгсөн 90 кг-ийн жинд барилдсан. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёр дахь тойрогт Оросын Мурат Газиевтэй барилдсан ба барилдаан эхлээд хоёр минут гаруй хугацаа өнгөрөөд байхад цэвэр ялагджээ. Энэ жинд Гүржийн Варлам Липартелиани түрүүлэв.

-100 кг-ийн жинд манай хоёр бөх зодоглолоо. Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр мөн л Оросын Асхаб Костоевтой барилдлаа. Барилдааны үед хоёр бөх адилхан нэг нэг торгуулсны дараа манай бөх хоёр дараалан торгуулж вазари үнэлгээ алдсан. Харин юко үнэлгээ үүний дараа авсан ч дараа нь оноогоо нөхөх цаг үлдсэнгүй ялагдал хүлээлээ. Б.Тэмүүлэнгийн учраа нь Румыний Даниел Брата байлаа. Барилдаан эхлээд минут орчим хугацаа өнгөрсний дараа манай бөх цэвэр ялагджээ. Болгарын Йохан Биадулин бүх өрсөлдөгчөө түүртэлгүй ялж түрүүлснээс гадна тэмцээний шилдэг бөхийн иппон трофигийн эзэн болжээ. Түүнтэй шигшээд манай аваргыг гомдоосон Асхаб Костоев барилдсан.

Ийнхүү хоёр хоног үргэлжилсэн дэлхийн цомын тэмцээн өндөрлөлөө. С.Мияарагчаа жин өгсөн 73 кг-ийн жинд барилдаж мөнгөн медаль хүртлээ.

Манай тамирчид Европын дэлхийн цомын тэмцээнүүдээс нийт 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: