loading...
Кросбигийн гоол Канадад алтан медаль авчирлаа. Канад даяар тэр хүүгээр бахархаж байна. Канад хүн бүр гудамжиндаа гарч баяраа тэмдэглэж байна. Яг л бид олимпийн анхны аваргатай болох үед баярлаж байсан шиг.
Цагаан олимпийн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг шайбтай хоккейн шигшээ тоглолт хойд Америкийн хоёр гүрэн супер одуудаас бүрдсэн Канад, залуучуудаас бүрдсэн АНУ-ын багуудын хооронд өрнөлөө.
Талбайн эзэн Канадууд хэсгийн тоглолтондоо бүдэрсэн, замдаа олон хэцүү тоглолтыг хийж шигшээд хүрсэн билээ. Тэгвэл харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй америкчууд эвсэг тоглолт, сайн дасгалжуулагч, сайн хаалгачийн ачаар энд хүрсэн гэж хэлж болно.
Шигшээ тоглолт олны таамаглаж байсанчланаар тун сонирхолтой боллоо. Канадын багийн Жонатан Теовс, Кори Перри нар гоол хийснээр тоглолтыг 2-0 ээр канадууд тэргүүлэх болсон. АНУ-ын баг олимп эхлээд хэзээ ч оноогоор ард гарч байгаагүй юм. Тэд гоол хийх хэд хэдэн боломж гаргаж байсан ч хэсгийн тоглолтын Канадын хожигдлоос хойш Мартин Бродогийн оронд хаалган дээр зогсох болсон хашир туршлагатай Луонго амжилттай няцааж байлаа. 2-р үеийн төгсгөлд харин Америкчууд анхны гоолоо хийжээ. Перригийн гоолноос 5 минутын дараа Райн Кесслер Луонгогийн хаалгыг “мялаасан”. 3-р үед багуудын тоглолт онц сонирхолтой болж үзэгчид суудалдаа бараг суусангүй. Цаг ч явсаар, Канад ч тэргүүлсээр байлаа. Цаг дуусахаас минут орчим хугацаа үлдээд байхад америкчууд эцсийн аргаа хэрэглэж хаалгач Миллерээ суулган талбайд илүү довтлогч гарган ирсэн. Канадууд баяраа тэмдэглэх мөч ойртсон үед, цаг дуусахад 25 секунд үлдсэн үед Америкийн удаа дараалсан довтолгооны эцсийнх нь амжилттай болж Зак Парисе гоолдох нь тэр ээ. Зак Парисе нь 1972 оны домогт цувралд хоёр гоол хийж явсан АНУ-ын Жей.Пи.Парисегийн хүүхэд гэнэ.
Жинхэнэ гал гарсан тулааныг энэ гоол чимж ялагч нэмэлт цагт тодрохоор болжээ. Нэмэлт цагт Канадын баг илүү ихээр довтолж Америкчууд харин сөрөг довтолгоог даацтай хийж байлаа. Америкчуудын 4 ч цохилтыг нэмэлт цагт Луонго хаасан. Харин нэмэлт цагийн баатар, тоглолтын баатар, тэмцээний баатраар дэлхийн хоккейн залуу супер од Сидней Кросби байлаа. Тэр Жером Игинлагийн дамжуулалтаар ялалтын гоолыг нэмэлт цагт хийлээ.
Тэр ердөө 22 насандаа Канадын хоккейн домгуудын эгнээнд орж байна. Түүний нэмэлт цагт хйисэн гоолыг бүх үеийн Канадын шилдэг гоолын нэгэнд оруулж байна. 1987 оны дэлхийн цомоор Марио Лемьегийн ЗХУ-ын хаалганд хийсэн гоол, 1972 оны цувралд Пол Хендерсоны оруулсан гоолтой энэ гоолыг адилтгаж байна. Жилийн дотор Стэнлийн цом, олимпийн аварга цолыг дараалж хүртлээ. Түүний тухай Канадын багийн менежер Стив Айзерман “Түүнд их хувь заяа бий. Тэр туулж өнгөрөх замынхөө өчүүхэн хэсгийг л туулаад байна. Энэ мөчийг тэр насан туршдаа дурдах болно. Өөрийн карьертаа бас нэгэн хөшөө босголоо. Аан гэхдээ, тэр дөнгөж 22 настай шүү дээ. Тэр бол онцгой залуу юм, яг л Уэйн Грецки шиг” гэжээ. Харин гол баатар Кросби “Итгэмээргүй зүйл болж байна. Юу гэж хэлэхээ ч мэдэхээ байлаа. Хүүхэд бүр яг ийм боломжийг, яг ийм байхыг мөрөөддөг байх. Харин Канад хүн болж төрсөн маань энэ боломжийг надад олголоо. Мөрөөдөл гайхамшигтайгаар биеллээ” гээд цааш нь “Манай баг өнөөдөр тун хүнд тоглолт хийлээ. Үндсэн цагийн төгсгөлд санаанд оромгүй шайбыг алдлаа. Гэвч бид ялалтыг авсан. Эх орондоо нэмэлт цагт ялалт авна гэдэг сайхан. Үүнээс илүү зүйл гэж байхгүй биз ээ” гэжээ. Тоглолтын өмнө түүн рүү өөрийн нь тоглодог Питтсбург Пингвинз багийн эзэн домогт Супер Марио Лемье амжилт хүссэн мессеж бичжээ. Энэ нь түүнд маш их урам өгсөн гэнэ.
Тоглолтын дараа шагнал гардуулах ёслол эхэлж Жак Рогге гарч ирэх үед үзэгчид Кросбигийн нэрийн чангаар дуудан орилсоор байлаа.
Тэмцээний шилдэг тоглогчоор АНУ-ын хаалгач Райан Миллер тодорсон. Үнэхээр түүний ачаар л дан залуучуудаар бүрдсэн Америкууд шигшээ хүртэл явсан билээ.
Энэхүү алтан медаль нь Канадын багийн 14 дэх алтан медаль юм. Тэд түүхэн дэх нэг олимпоос хамгийн олон алтан медаль авсан улс болжээ.
loading...




aguu aguu iim shan hojigdson ym chin americad haramsah zuil yu bhawde
crosby-g medku bhda dandaa ner n garhad n usa bh gj bddg bsan
harin canadiin aimshigtai aztai ondor zeregleliin tamirchin zaluu bhnee
loading...
Saak toglolt bolson shui tiimee uul ni USA hinson bol goyo bean yum
loading...
Crosby sain toglogch shuu dee. Terend bagiin toglolt baidag ter hezee ch amia bodoggui tiim bolohoor Pittsburg suuliin 2 jil Aguu Ovechkin-r ahluulsan Niisleliin (Washington Capitals) bagiig PlayOff-d yalsan.. Ene jil NHL -n PlayOff-d dahiad 2 aguu toglogch taarna ter ued Ovechkind hariugaa neheh bolomj oldoh baih gej naidaj bn. Uul Russia vs Canada finald togloson bol jinhene galzuu zuil boloh bailaa…
loading...
Thh russia canada hoyor togloson bol goy boloh blaa …
Orosuud tun taruuhan blaa …
Crosby aztai odtoi chadwartai toglogch yumaa ..
loading...