loading...
Болгарын Бургас хотноо хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болсон Дан Коловын нэрэмжит 48 дахь удаагийн Олон улсын гранпри тэмцээний эхний өдрийн барилдаанд гавьяат тамирчин Ц.Энхжаргал /51 кг/ аваргын алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Э.Ням-Очир мөнгөн медалийн эзэн болсон билээ.
Тэгвэл хоёр дахь өдрийн тэмцээнээс чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Бурмаа мөнгөн медаль хүртсэнээр Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид нэг алт, хоёр мөнгөн медалийн эзэд болж, “Дан Колов”-ын дэвжээнд амжилттай оролцлоо. Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчид ОХУ-ын Красноярск хотноо өнгөрсөн нэгдүгээр сарын 29-31-нд болсон алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит гранпри тэмцээнээс хилийн чанад дахь тэмцээнийхээ гарааг эхэлж, энэ тэмцээнээс Б.Одончимэг /67 кг/ мөнгө, Н.Алтантуяа /55 кг/, Б.Оюунсүрэн /67 кг/, Г.Наранчимэг /72 кг/ нар хүрэл медаль хүртсэн бол хоёрдугаар сарын 12-14-ний єдрvvдэд
Туркийн Стамбул хотод болсон Яшар Догугийн нэрэмжит 38 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар /эр-55 кг/, Ц.Энхжаргал /эм-51 кг/, О.Бурмаа /эм-72 кг/ нар мєнгєн медаль хvртэж, Г.Мандахнаран /эр-60 кг/ хvрэл медалийн эзэн болсон юм.
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны А зэрэглэлийн Гранпри тэмцээнд амжилттай оролцоод байгаа Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид маргааш эх орондоо ирэх юм байна.
loading...




Cholootiinhondoo yer buh tamirchidda bayariin mend hurgiye. Enkh tsagiin daichid ta nar maani shu.
MONGOL ulsiinhaa ALTAN SOYOMBOT dalbaagaa manduulj, TORIIN DUULLAA urgelj egshigluulj yavaarai.
Tengerleg yavaa aviin huud burhan ch hurtel saad bolohgui ee.
loading...