loading...
Өвлийн наймааны цонх хаагдаад 2 сар гаран өнгөрч байна. 2 сар гэдэг багуудын хийсэн наймаа ямархуу үр дүнтэй болсон бэ гэдгийг таниахад хангалттай хугацаа. Реал, Ситигийн өдүүлсэн үнийн хөөрөгдлөөс болж багууд ихэнхидээ зээлээр юм уу үнэгүй тоглогч авахыг илүүд үзэж байсан тул өнгөрөгч өвөл тийм ч сонирхолтой зүйл болоогүй мэт. Гэхдээ анзааралгүй өнгөрч боломгүй хэд хэдэн шилжилт байна. Ингээд өвлийн наймааны цонхоор хийгдсэн топ шилжилтүүдийг танилцуулья.
1. Горан Пандев (Македон)
Лацио, Пандевийн хооронд өрнөсөн ”хэрүүлийн алим” өнгөрсөн 12 сарын сүүлээр нэг юм төгсгөл болж италийн хөлбөмбөгийн холбоо Пандевийн талд шийдвэр гаргасан. 2009 оны зунаас Горан багаа орхих талаар ярьж байсан ч Лациогийн удирдлага түүнийг явуулахаас татгалзаж, бүрэлдэхүүнээсээ хасаж орхисон. Нийслэлийн багтай байгуулсан гэрээ нь дуусах болоогүй байсан учир Горан ”гарах гарцгүй” байдалд орж 4 сар гаран хувиараа бэлтгэл хийж өнгөрүүлж байлаа. Ингээд эцэст нь Ромоос явах боломжтой болсон даруйдаа лигийг тэргүүлэгч Интерийн ашигтай саналыг хүлээн авч 5 жилийн гэрээ байгуулсан юм. Энэ шилжилт Интерийн хувьд ч тэр, Пандевийн хувьд ч ашигтай зүйл болсон нь ойлгомжтой. Хэдийгээр Интерийн довтолгоонд Пандевийг багтаах зай завсар байгаагүй ч Это”огийн ”эзгүй үе” тохиосон тул Горан элдэв проблемгүй Интерийн нэгэн хэсэг болж чадсан юм. Ирснээсээ хойш удалгүй анхны гоолоо оруулсан түүний оргил мөч Миланы дербийн үеэр тохиосон. Энэ тоглолтонд Македон гайхалтай тоглож Моуриньогийн итгэлийг 100 хувь олж чадсан юм.
2. Рүүд ван Нистелрой (Голланд)
Рууд шиг ”world class” довтлогчыг үнэгүй авна гэдэг Гамбургийн хувь бөөн аз л гэсэн үг. Энэ шилжилтийн ачаар зөвхөн Гамбург ч бус Бундеслигийн нэр хүнд давхар өсөж байгаа юм. Нистелройн дебут Кьёлтой 3 : 3-аар тэнцэхэд тохиосон. Харин анхны гоол нь тийм ч удаан хүлээлгэсэнгүй. Германыг төлөөлөн аваргуудын лигт орж байгаа Штутгартын хаалганд жинхэнэ ”killer instict”-ээ харуулж 2 гоол оруулсан байгаа, Цаашдаа Гоолын машин тасралтгүй ажиллах бизээ.
3. Робиньо (Бразил)
Их Британий рекорд үнэээр ирсэн супер довтлогчын ирээдүй ингэж үргэлжлэнэ гэж хэн ч төсөөлөөгүй байх. ДАШТ-д оролцохын тулд Робсон байнга гараанд гарахыг хүсэж байсан. Харин довтлогчдоор ”дүүрсэн” Ситид энэ нь тийм ч амар биш байсан тул хор шартай Бразил эр нутагтаа буцахыг илүүд үзсэн хэрэг. Мэдээж хэрэг Бразилийн лиг Английнхаас чансаа доогуур ч гараанд байнга гараанд гарч байхад Дунга ”хайртай хүүгээ” Африк авч явах нь ойлгомжтой. Одоогоор Сантосд 3 тоглолтонд 3 гоолтой явж байна.
4. Адам Жонсон (Англи)
Наймааны цонх хаагдах сүүлчийн өдөр Сити ”’чимээгүй” байж байгаад Жонсоныг 6 сая фунтээр эгнээндээ нэгтгэсэн. Английн шигшээн ирээдүй гэгдэж байгаа энэ залуу авьяастан жил гаран Мидлсборотой хамт доод лигт ”дарагдсан” ч буцаад дээд лигт эргэн ирж өөрийгөө харуулах боломжтой боллоо. Нэгэнт Сититэй 5 жилийн гэрээ байгуулчилсан болохоор элдэв зүйлд санаа зоволгүй өөрийгөө хөгжүүлэхэд Жонсон асуудалгүй.
5 Донован (АНУ)
Донованы ”гэртээ” буцах цаг ойртсоор. Учир нь Америкийн MLS 3 сарын дундуур эхэлдэг учир Америк эрийн зээлийн хугацаа удахгүй дуусаж Эвертоны фенүүдтэйгээ салах ёс хийх юм. Хэдийгээр хоёрхон сар Мерсисайдын багт тоглосон ч Донован Америкийн шигшээ багийн гарааны довтлогч гэдгээ мэдрүүлээд амжсан.
6. Макдоналд Марига (Кени)
Маригаг Сити, Реалаас өгсүүлэд олон баг сонирхож байлаа. Кенийн шигшээ багтаа альхэдийнэ од болсон энэ залууг Парма удаан барьж чадахгүй гэдгээ мэдэж байсан учир наймааны сүүлчийн өдөр Интерийн саналыг хүлээж авсан юм. Тэд лигийн тэргүүн багаас Луйс Хименезийг зээлээр авч, Жонатан Биабианиг эзэмших эрхээр Маригаг арилжжээ. Интерийн ерөнхийлөгч Моратти энэ наймааг онцсайн гэж дүгнэсэн байгаа.
Шинэ багийнхаа талаар Кин ”Би Сэлтикийн фен учраас энд ирсэндээ ямар баяртай байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Селтик бол агуу баг, би үргэлж энд тоглохыг хүсдэг байсан” хэмээжээ. Католик шашинтнуудын бахархал болсон Селтикийг анх Ирланд хүмүүс үндэслэсэн болохоор Киний хувьд энд ирсэн нь төрсөн гэртээ ирсэнээс ялгаагүй зүйл болсон. Магадгүй улиралын төгсгөлд түүнийг бүрмөсөн өөрийн болгохоор Селтик Тот-д санал тавьж мэдэш.
8. Александр Алиев (Украйн)
Динамо Киевийн унаган хүү Алиев өнгөрсөн улиралаас гараанд ховорхон багтах болсондоо ”гоморхож” багаа орхих талаар ярьж эхэлсэн. Эцэст нь Оросын Локимотив түүнийг 3 жилийн гэрээгээ өөрийн болголоо. Одоохондоо ”ид шид” нь танигдаагүй байгаа ч Москвагийн баг ямар ч байсан хагас дээрээ сайн тоглогч авч чадсан гэж дүгнэж болно.
9. Марио Болатти (Аргентин)
Португийн сэлгээнд 2 жил гаран суусны эцэст Болатти өнгөрсөн улирлд нутагтаа буцаж Аргентиний Хуракан багт муугүй тоглосон. Хөлбөмбөгчний хувьд 25 нас гэдэг ид гялалзаж байх үе ч Болатти хараахан олны танил болж чадаагүй л байна. Харин Фиорентина түүний оргил хүрэх замынх нь эхлэл байх болно.
10. Кэйсуке Хонда (Япон)
Хэрвээ та Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн ЦСКА-Севильягийн тоглолтыг үзсэн бол Хондаг таних байх. Тоглолтын турш Хонда маш сайн тоглосон бөгөөд Томаш Нечидэд гайхалтай дамжуулалт өгч өндөр үнэлэлт авсан байгаа. Хариу тоглолтонд ЦСКА ялж чадвал Хондаг илүү олон хүн таньдаг болох байх. Магадгүй ирээдүйн Накамура болохыг үгүйсгэх аргагүй.
loading...





Honda ch Nakamurag yaaj guitshev de ! bi donovan evertond buur irsen bh gej bayarlaj bsan ugui bsan yum bna shd haramsaltai l yum
loading...
Robinho ch yahav delhiin avargin daraa La Liga ruu butsna gej bga
loading...
HOnda sain yum bileee ….
loading...
Brazil-n suuliin goal unenhuu bagiin toglolt blaa gej
loading...
Arsenal uul ni neg dovtlogch avtsan bol odoogiin baidlaar turuuleh magdlal 80% boloh baisiin. Odoo uldsen togloltuudaas hamgiin hund 2 toglolt ni Tottenham, City 2 l baina. busadiig ni hojih bolomjtoi baguud. Harin Manu, Chelsea 2 hoorondoo 1 taarahaas gadna liverpooltei bas toglono teheer Arsenal turuuleh esvel uzuurleh bolomj barag l 80% um bna.
loading...
Найдаж л байна. Liverpool баг Manu, Chelsea хоёрыг хоёуланг нь хожчихоосой билээ. Арсенал зүгээрээ. Bendtner дажгүй формтой байна лээ. Тэгээд ч Robin van Persie 4 дүгээр сард эргэж ирэх сураг дуулдаж байна лээ. Үлдсэн багуудаа аргалаад хожоод яваад байж дөнгөх байлгүй дээ.
loading...
Neo-n helsen barag unenii taltai , arsenal odoo dundaj baguudtai togloh bgaa Chelsea Manu Liver 3 hoorondoo alaltsaj bhad garad irj yunii magad
loading...
Unuudur France Spain nuhursug toglolttoi yu? hedees gdgiig n medeh hun bnu? gargah TV ntr bnu
loading...
Өнөө шөнө ССТВ-р 04 цагт Франц Испаний нөхөрсөг тоглолт шууд гарна. Үзээрэй залуусаа.
2010 оны Дэлхийн аваргад оролцох шигшээ багуудын тоглогчдын өмсгөлүүдийн захиалга авч эхэллээ. 99757810
loading...
Адидас, Найкын Милан болон Барсагын Бэкхам, Поуёол 2ын өмсгөл шортны хамт зарна. 30,000 төг
99757810
loading...
Mancity-g humuus martchaal baih yumdaa
Avarguudiin ligt orohoor l bag shuudee
A.Jonhson sain naimaa bolsn
loading...
үнэн үнэн ман-сити сайн баг тэр жонсон харин хөөрхөн хүү байна лээ шүү тоглолт нь
loading...
huliig n hugalaad haychih wiidee
loading...
сар эзэнтэй юу? http://travelnews.mn/index.php?songolt=content&task=content_item&id=1775
loading...
france maani jaahan tiimerhuu bn da. spaintai hiih toglolt tednii huvid sn soril bj ogoh bh. city ch sn naimaa hj bn shu! chimeegui bj bgad garch ireh geed bn da.
loading...
inter milanii haimaa sain bolson bh boltugai………
loading...
Minii bodloor Donovan l xamgiin sain naimaa bolson.Landun Donovan 2002 onii DASHT aar anx garch irj bailaa. mash olo goal oruulj USA g showgiin 8t uldexed n tusalj bailaa.Unexeer sain bsan shu. ter uydee l top bagt ochson bol bolox bsiin.baguud yaagad Donovaniig sonirxooguig bi odoo xurtel bodoo gaixdiin. xarin Evertonii dasgaljuulagch unexeer nudtei yum bilee. Goln bagiin toglolt saitai uxaalag toglogch shuu dee
loading...
Донован Байр Ливеркүсен байдаг байсан шдээ тэндээ сайн идээшиж чадаагүй тэгээд л нутаг буцсандаа
loading...
donovan ungursun jil bas 2sar bayern munchen-d togloo bizdee.bas l sain toglosiishd
loading...
Honda өнөдөр шигшээдээ сүүлийн минутад Гоолдож байна лээ.
loading...
Waar is Snijder?
loading...