loading...
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Туссургууль нь үүсгэн байгуулагдсаны нэг жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд ойн хүрээнд спорт, урлаг, танин мэдэхүйн чиглэлээр спортын төрлүүдээр тэмцээн уралдаан өөрийн сургуулийн хэмцээнд зохион байгуулахаас гадна нийслэлийн ЕБС-иудын өсвөр насны сурагчид болон тамирчин хүүхдүүдийг хамруулан өргөнөөр оролцуулж байгаа юм.
Тус сургууль нь 2009 оны гуравдугаар сарын 02-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлсэнээс гадна эдүгээ спортын 14 төрлөөр 320 гаруй тамирчин-сурагч, 45 багш ажилтан, сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагч, албан хаагчтайгаар ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус сургуулийнхан спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцон 300 багц медалийг цуглуулсан арвин амжилт үзүүлжээ.
Мөн тус сургуулийнхан ойгоо угтаж, өөрийн сургуулийн багш, дасгалжуулагчдын дунд Эрдэм шинжилгээний бага хурал, урлаг спортын нэгдсэн тоглолт, тамирчин сурагчдын дунд эссэ, шүлэг бичих уралдаан болон үндэсний бөхийн барилдаан зэрэг спорт урлагийн тоглолтыг зохион явуулж байгаа юм. Мөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд спортын хэд хэдэн төрлөөр нэрэмжит тэмцээн уралдаан зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Монголын даамын холбоотой хамтран 100 буудалт даамын тэмцээнийг зохион байгуулж тус тэмцээнд 50 гаруй тамирчин сурагчид оюун ухаан уралдуулжээ. Мөн Монголын шатрын холбоотой хамтран шатрын тэмцээнийг ЕБС-иудын 7-10, 11-13 насны ангилалд зохион явуулсан байна. 23 байгууллагын 61 шатарчид оюун ухаанаа сорьж байгаа “Тэмүүлэл” шатрын тэмцээн өнгөрөгч ням гарагт өндөрлөж аваргаа тодруулсан байна. Мөн өнгөрсөн 7 хоногт хөнгөн атлетикийн тэмцээнийг зохион байгуулж ойн арга хэмжээний нээлтийн үеэр өсвөрийн 32 бөх зодоглосон үндэсний бөхийн барилдаан, сургуулийн сурагчдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болон спортын үзүүлэх тоглолтууд явагдсан юм.
Түүнчлэн тус сургуулийн зүгээс Монголын Олимпийн боксын холбоотой хамтран Тэмүүлэл боксын ОУ-ын тэмцээнийг энэ сарын 4-7-ны өдрүүдэд спортын төв ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна.
loading...



