loading...
Канад улсын Ванкувер хотноо болсон өвлийн олимпийн 21-р наадам энэ сарын 01-ний өдөр өндөрлөсөн билээ. Тэгвэл энэ сарын 12-21-ний өдрүүдэд Ванкувер Паралимпийн өвлийн 10- р наадам болох гэж байна. Тус наадамд эх орноо төлөөлөн оролцохоор Монголын паралимпийн шигээ багийнхан багш дасгалжуулагчийн хамтаар ирэх бямба гарагт Канадыг зорихнээ.
Ванкувер Паралимпийн өвлийн 10-р наадам спортын таван төрлөөр явагдах юм. Тус өвлийн наадамд оролцох багийн бүрэлдэхүүнд Монголын паралимпийн шигшээ багийн тамирчин цаначин 17 настай Э.Зориг, Н.Сүхбаатар, дасгалжуулагч Н.Сандагдорж, багийн эмч Н.Эрдэнэцэцэг нарын баг тамирчид эх орноосоо мордох гэж байна. Мөн Паралимпийн албаны бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ч.Бямбаа, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат нар багтжээ.
Тус өвлийн наадамд манай улсын паралимпийн шигээ баг тамирчид 2 дох жилдээ оролцож байгаа юм. Өмнө нь 2006 онд Турины олимпод тоосоо өргөж байсан юм. Ванкувер Паралимпийн өвлийн 10-р наадамд Монгол Улсын төрийн далбааг Ванкуверийн багийн тугчнаар томилогдсон Э.Зоригоо томилогдсон байна. Цаашид Монголын паралимпийн шигшээ багийн тамрчдыг энэ онд БНХАУ-ын Гуанжуд болох Азийн наадам хүлээж байгаа бөгөөд тамирчид ч бэлтгэл сургуулилтаа хэдийнэ базаагаад эхэлжээ.
loading...



