Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Тюндер хожсоор л…

GD Star Rating
loading...

“Детройт” – “Бостон” – 100:105 (25:25, 27:30, 23:17, 25:33)

Д: Жеребко – 16 + 10 самбар. Принс – 15. Хэмилтон – 15.

Б: Р.Аллен – 18. Рондо – 15 + 11 дамжуулалт. Гарнетт – 14 + 9 самбар. Робинсон – 14.

Бостон-Детройт бол ердөө 2 улирлын өмнө Дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөж байсан багууд. Түүнээс хойш их зүйл өөрчлөгджээ. Бостон бүсийнхээ хүчирхэг багийн нэг хэвээр байгаа бол Детройт “муучуудын” нэг болоод байна.

Пистонсийн талбайд болсон уг тоглолтын 4-р үеийн эхэнд талбайн эзэд 77:73-аар тэргүүлж байсан ч Нэйт Робинсон дараалан 3 удаа холын зайнаас оновчтой шидэж, Бостон 16-4 гэсэн шийдвэрлэх “ран” хийснээр хожсон байна.

Селтикс энэ улиралд айлын талбайд 21-10 амжилт үзүүлээд байгаа нь лигт Кавальерстэй зэрэгцэх сайн амжилт юм. Мөн тэд 5 тоглолт дараалан 100+ оноо авч байгаа бөгөөд Гарнетт-Рэй Аллен нарыг Селтикст ирснээс хойш ийм амжилт үзүүлж байгаагүй гэнэ.

“Майами” – “Голден Стэйт” – 110:106 (33:34, 23:20, 30:24, 24:28)

М: Уэйд – 35 + 12 дамжуулалт. Бизли – 15. Ричардсон – 15.

Г: Морроу – 24. Уотсон – 20. Карри – 18 + 8 дамжуулалт.

Уэйд 35 оноо, 12 оновчтой дамжуулалт, К. Ричардсон сүүлийн минутанд 2 чухал холын шидэлтээ оновчтой болгосноор Хит талбай дээрээ Голден Стэйтийг хожиж, дараалсан 4 хожигдлынхоо дараа хожил авлаа. Голден Стэйтийн хувьд сүүлийн 18 тоглолтынхоо 14-т нь хожигдов. 5 секунд дутуу байхад тоог тэнцүүлэх боломж зочдод байсан ч Карригийн дамжуулалтыг Туриаф авч чадсангүй алдсанаар тоглолт шийдэгджээ. Голден Стэйтийн Андрес Биедринс, Монта Эллис, Кори Маггетте зэрэг тоглогчид нь гэмтэлтэй байгаа.

Хит 30-31 болж, бүсдээ 8-руу оров. Тэдний яг ард Бобкэтс бичигдэж байна.

“Лейкерс” – “Индиана” – 122:99 (27:28, 33:26, 38:17, 24:28)

Л: Брайант – 24. Фармар – 19. Э. Байнум – 16 + 8 самбар.

И: Мэрфи – 17 + 13 самбар. Жонс – 16. Макробертс – 15.

Коби гэмтлээс ирснээсээ хойшхи тоглолтууддаа тун муу довтолж байгаа бөгөөд өнөөдөр 24 оноо авсан ч мөн л тааруу хувьтай довтолжээ. Гэхдээ тэрээр торгуулийн шидэлтүүдээ тун оновчтой шидсэний дээр Лейкерсийн бусад тоглогчид жигд сайн тоглосноор тэд талбай дээрээ Пейсерсийг хожив. 3-р үед Лейкерс илт давуу тоглож, өрсөлдөгчөөсөө 21 оноо илүү авчээ. Лейкерс Стаплес Центрт Пейсерстэй 14 тоглож, бүгдэд нь хожиж байгаа гэнэ.

“Оклахома Сити” – “Сакраменто” – 113:107 (28:25, 37:33, 25:24, 23:25)

О: Дюрант – 39 + 10 самбар. Уэстбрук – 30 + 13 дамжуулалт. Грин – 15.

С: Эванс – 27. Лэндри – 17. Удрих – 13. Гарсиа – 13.

Оклахома Сити залуу оддынхоо сайн тоглолт болон багийн сайн хамгаалалтынхаа ачаар энэ улиралд олон хожил аваад байгаа бол өнөөдөр тийм ч сайн хамгаалж чадаагүй ч Дюрант, Вестбрук нар довтолгоон бүрээ шахуу оноо болгож байснаар талбай дээрээ Кингзийг хожив. Дюрант 39 оноо, 10 самбар хийжээ. Тэрээр энэ улиралд 14 дэх удаагаа 30-10 амжилт үзүүлж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ лигээ тэргүүлж байна. Харин Рассель Вестбрук 2002 оны 2 сарын 17-нд Гэри Пэйтон 30 оноо, 13 оновчтой дамжуулалт хийж байснаас хойш ийм амжилт үзүүлсэн анхны Тюндерийн тоглогч болжээ.

Тюндер сүүлийн 14 тоглолтынхоо 12-т  нь хожив.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. gogo lakers says:

    arai gej gatsaj gatsaj bj neg medee unshih yumaa.eedee mgl maani joohon hogjoosei doo.saituud deer ni oligtoi medee bhgvi dandaa l muu muuhai medeelel gants 1 tiim medeenees hol ni boon gatsaa noir hvrgemeer ed bh yumdaa.zvgeer l vneheer buhimdaad bichlee bitgii boon haraal ursgachihaarai dvv nar.

    GD Star Rating
    loading...
  2. oogii says:

    margaash denver oklahoma 2 bil uu humuusee

    GD Star Rating
    loading...
  3. Drbaataraa says:

    Kevin Durant superstariin hemjeend togloj bna Ene ulirliig onooo avaltaar terguuleesei

    GD Star Rating
    loading...
  4. ed says:

    Бостон жаахан муу тоглоод байна даа яаж байна Оклахома Сити гайхалтай Уэстбрук Дюрантаас дутахгүй гар байна даа аргагүй эрхэнд дарагдаад байна тэрнээс биш аймаар нөхөр байна даа Коллисоны сэлгээ байсан гэхээр санаанд орохгүй юм

    GD Star Rating
    loading...
  5. casket says:

    ali ugluunii togloltiin medeeg oroi shunu bolj bhad oruulhimda…

    Boston muudsaan yadarsan bh hugshchuul gaigui togloj bgad playoffoor deeguur oroosoi

    GD Star Rating
    loading...
  6. Answer DWade says:

    Gehdee collinson hornetsd sn l togloj bgaashd collinson ch bas sn blai shd.

    GD Star Rating
    loading...
  7. BZzS says:

    er n l ene jiliin draft sn sn holbogch zundu
    Tyreke, Jennings, Curry, Collison, Lawson ged l
    uur hn ymar medrel muut rookie holbogch bdg bile de

    GD Star Rating
    loading...
  8. mandakh says:

    durant goyoshy

    GD Star Rating
    loading...
  9. George says:

    thunderin stars mair bno
    zalusa neg yum asuhsin nugu jil bur boldog Ayurzana agsni neremjit sagsni temtsen heze boloh we medeh hun bna u nasni yamar angilaltai ntr

    GD Star Rating
    loading...
  10. Zochin says:

    Sport tsohiinhoon
    Medeelel id naraa hurdan oruulaad joohon hurdtai ajillaval ysiin ve
    Uram hugarch bn shuu zaluusaa
    Suuliin ued arai bish bolood bdag

    GD Star Rating
    loading...
  11. sarnai says:

    kg bhgu bol boston sursggue pierse gj neg oron garan baagii zarimdaa mair toglood zarimdoo bur untarchina. kg awdag onoo sambaraa yag awaal bostong chimeegui chirehiim doo

    GD Star Rating
    loading...
  12. boston says:

    bostond tov heregtei ym bolvoo daa.. oron garan toglood bh ymaa.. avarga bolohdoo tovd kege broven sain uureg guitsetgej baisaniig sanaj bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: