loading...
“Атланта” – “Филадельфи” – 112:93 (32:22, 29:29, 26:17, 25:25)
А: М. Уильямс – 21. Кроуфорд – 20. Жонсон – 18.
Ф: Л. Уильямс – 30. Грин – 17. Игуодала – 11.
Хоукс талбай дээрээ Филлиг амархан хожив. Эдгээр багууд өрсөлдөх хэмжээнийх биш ажээ. Хоукс ийн дараалсан 3 дахь, мөн сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожиж байна. Харин Филли дараалан 4, мөн сүүлийн 9 тоглолтынхоо 7-д нь хожигдлоо. Филлиг Луи Уилльямс 30 оноогоор тэргүүлсэн бөгөөд тэрээр Атлантагийн ахлах сургуульд тоглож байжээ. Түүний олон найзууд нь өнөөдрийн тоглолтыг үзэж сонирхсон гэнэ.
Филлитэй холбоотой мэдээлэл хүргэхэд Аллен Айверсон энэ улиралд тоглохгүй болсон, ер нь НБА-д дахин тоглохгүй болов уу.
“Орландо” – “Голден Стэйт” – 117:90 (32:22, 32:23, 30:27, 23:18)
О: Ховард – 28 + 12 самбар. Льюис – 17. Картер – 15.
Г: Уотсон – 18. Морроу – 16. Туриаф – 13. Уильямс – 13.
Орландо бол лигийн хамгийн сонголт ихтэй нөөц тоглогчтой баг бол Голден Стэйт эсрэгээрээ. Энэ улиралд хэдэн ч удаа байж болох хамгийн бага буюу 3 нөөц тоглогчтой тоглолтонд оролцсоныг мэдэхгүй, өнөөдөр ч мөн л нийт 8 тоглогчтой байлаа. Монта Эллис, Корри Маггетте, Андрис Биедринс, Владимир Радманович гээд олон тоглогчид нь гэмтэлтэй байгаа. Голден Стэйт энэ улиралд нийт 35 өөр гарааны бүрэлдэхүүн гаргаад байгаа юм.
Мэжик өнөөдөр бүх талаараа Голден Стэйтээс илүү байж 27 онооны илүүгээр хожив. Тэд сүүлийн 6 тоглолтын 5-д нь хожлоо.
“Бостон” – “Шарлотт” – 104:80 (31:21, 23:24, 28:16, 22:19)
Б: Пирс – 27. Робинсон – 16. Гарнетт – 12.
Ш: Томас – 15 + 10 самбар. Аугустин – 12. Рэтлифф – 10. Диав – 10.
Бостон аварга болж байсан шигээ тоглолоо. Тэд тун сайн хамгаалж, муугүй довтож талбай дээрээ Бобкэтсийг 24 онооны илүүгээр хожив. 2-р хагаст Бобкэтс ердөө 29 хувьтай довтолсон нь Бостоны хамгаалалт хэр сайн байсныг илтгэнэ.
Селтикс энэ улиралд талбай дээрээ сайн тоглохгүй байгаа бөгөөд бүсийнхээ шилдэг 8 багаас талбай дээрх хожлын хувиараа зөвхөн Хитийн өмнө буюу 7-д бичигдэж байгаа юм. Харин зочлон тоглолтын хожлын хувиар бүсдээ зөвхөн Кавальерсийн ард орж байгаа. Плей-офф дөхөж байгаа энэ үед Селтиксийн туршлагатай одод хичээж эхлэх биз ээ.
Бобкэтсийн хувьд сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожигдлоо.
“Нью-Жерси” – “Кливленд” – 92:111 (15:35, 27:24, 26:27, 24:25)
Н: Лопес – 21 + 14 самбар. Уильямс – 21. И – 14 + 10 самбар.
К: Жеймс – 26 + 14 дамжуулалт. Хиксон – 20 + 13 самбар. Жеймисон – 19.
Кавальерс зөвхөн эхний үед л 20 онооны давуу байдал олсноор лигийн хамгийн муу багийг амархан хожлоо. ЛеБрон 26 оноо, 14 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол шинэ цэрэг Жэймисон 19 оноо авч дажгүй тоглов.
Шак эзгүй тул залуу тоглогч Хиксоны тоглох минут нэмэгдэж байна. Тэрээр өнөөдө 20 оноотой дабл-дабл хийв. Шакийн хувьд гэмтэл авсан бөгөөд 6-8 долоо хоног тоглохгүй гэсэн мэдээ гарчээ. Энэ нь Шакаар хүч нэмэн аваргалах зорилготой Кавальерст хүнд цохилт гэдэг нь тодорхой.
“Нью-Йорк” – “Детройт” – 128:104 (33:23, 34:32, 27:30, 34:19)
Н: Хэррингтон – 26. Уолкер – 22. Ли – 21 + 18 самбар. Макгрэди – 21.
Д: Принс – 16. Стаки – 16. Жеребко – 15.
Эл Харрингтон 26, Билл Уолкес 22, Дэвид Ли 21 оноо авсны дээр Трэйси МакГрэйди Никсийг удирдан тоглож 21 оноо, 8 оновчтой дамжуулалт, 7 самбараас авалт хийснээр Никс талбай дээрээ Пистонсийг амархан хожив.
Пистонс дараалан 5 дахиа хожигдлоо.
“Милуоки” – “Вашингтон” – 100:87 (28:26, 28:22, 21:12, 23:27)
М: Сэлмонс – 22. Ильясова – 9 + 10 самбар. Богут – 15.
В: Блатч – 18. Фойе – 18. Макги – 14.
Бакс Салмонсийг солилцоогоор авснаасаа хойш 7 хожиж, 1 хожигдоод байна. Салмонс эдгээр тоглолтуудад дунджаар 20.4 оноо авчээ. Бакс сүүлийн 17 тоглолтынхоо 13-т нь хожиж байгаа бөгөөд бүсдээ 6-д Буллзтай адил амжилтаар бичигдэж эхэллээ. Эдгээр багууд нөгөөдөр дахин тоглох хуваарьтай.
“Нью-Орлеан” – “Мемфис” – 100:104 (24:29, 27:25, 25:20, 24:30)
Н: Торнтон – 24. Стоякович – 18. Коллисон – 17 + 14 дамжуулалт.
М: Конли – 26. Рэндольф – 23 + 11 самбар. Гэй – 15.
Полын эзгүйд “од” болоод байгаа Коллисоны эсрэг Мемфисийн холбогч Майк Конли тун сайн тоглолоо. Тэрээр 26 оноо авч багаа тэргүүлэн Мемфис түүхэндээ анх удаа 5 дараалан айлын талбайд хожив.
Конли 4-р үед 9 оноо авсан бөгөөд баг нь 4-р үед 9 оноо дутуу байж байгаад барьж хожлоо.
Эдгээр багууд адилхан л плей-оффийн төлөө тоглож байгаа. Хорнетс 3 дараалан хожигдож, 31-31 болсон бол Мемфис 31-30 болоод байна.
“Даллас” – “Миннесота” – 112:109 (30:28, 30:25, 29:34, 23:22)
Д: Терри – 26. Новицки – 22. Мэрион – 17.
М: Брюер – 24. Флинн – 19. Лав – 14 + 14 самбар. Холлинс – 14.
Даллас өнөөдөр Миннесотаг хожсоноор 9 дэх дараалсан хожлоо авав. Одоогоор тэд лигт хамгийн олон дараалсан хожилтой явж байна. Мөн 2007 оны 3 сараас хойш анх удаа 9 дараалсан хожил авч байгаа гэнэ.
Далласыг Ж. Терри оноогоор тэргүүлсэн ч 3-р үеийн сүүл хэрд Кори Брьюрт тохойдуулан тоглолтыг орхисон ч өнөөдөр Жейсон Кидд тоглоогүй тул аргагүй эрхэнд 4-р үед эргэн ирсэн байна. Гэхдээ дараагийн тоглолтонд оролцохгүй байж магадгүй.
“Хьюстон” – “Сакраменто” – 81:84 (17:22, 20:21, 28:26, 16:15)
Х: Брукс – 22. Скола – 19 + 18 самбар. Мартин – 14.
С: Лэндри – 22. Удрих – 13. Касспи – 11.
Карл Лэндри анх удаа эсрэг дүрээр Хьюстонд тоглолоо. Экс Рокитс тэрээр өнөөдөр 22 оноо, 10 самбараас авалт хийж багаа тэргүүлэн Кингз Рокитсийг талбайд нь хожив. Кингз дараалсан хожигдлоо 4 дээр зогсоосон бол Рокитс сүүлийн 10 тоглолтынхоо 7-д нь хожигдож, плей-оффын байрнаас улам л холдлоо.
Рокитсийн хамгаалагч Брукс 34 тоглолт дараалан дор хаяж 1 удаа 3 онооны оновчтой шидэлт амжилттай гүйцэтгээд байгаа нь одоогоор НБА-ын хамгийн урт цуврал болж байна. 2006-2007 онд Лютер Хит 37 тоглолт дараалан 3 онооноос оновчтой шидэж Рокитсийн дээд амжилтыг тогтоож байжээ.
“Денвер” – “Оклахома Сити” – 119:90 (32:25, 29:27, 31:12, 27:26)
Д: Энтони – 30. Нене – 20. Смит – 18.
О: Дюрант – 19. Харден – 19. Ибака – 15.
1 сарын 29-нд болсон эдгээр багуудын сүүлийн тоглолтонд Дюрант тун сайн тоглож, Оклахома 101:84-өөр хожиж байж. Харин энэ удаа Кармело Энтони Дюрантийг илүүрхэж, Денвер илт давуу хожив. Денвер талбай дээрээ Оклахомаг 6 дахиа дараалан хожсон нь энэ.
Жорж Карл багийнхандаа Дюрантийг дабл-тим ашиглан хамгаалах заавар өгсөн нь тун сайн хэрэгжиж, НБА-ын онооны лидер ердөө 5-хан удаа оновчтой довтолсон байна.
“Клипперс” – “Финикс” – 101:127 (26:30, 32:27, 18:39, 25:31)
К: Каман – 24. Гордон – 21. Батлер – 16.
Ф: Стайдмайр – 30 + 14 самбар. Фрайе – 23. Ричардсон – 22.
Санс өрсөлдөгчөө талбайд нь илт давуу хожлоо. Нэш, Амаре, Ричардсон нар өөрсдийн үүргээ сайн гүйцэтгэсэн бол Ч. Фрай нөөцнөөс тоглож, холын шидэлтүүдээ оновчтой болгож байв. Санс ийн 2 дахь улиралдаа дараалан Клипперсийг учраа таарсан бүх тоглолтондоо хожив.
Санс сүүлийн 16 тоглолтынхоо 13-т нь хожоод байна. Тэд дараагийн тоглолтондоо хожих аваас улирлын тоглолтын 1900 дэх хожилдоо хүрэх юм.
“Портленд” – “Индиана” – 102:79 (32:26, 21:15, 26:21, 23:17)
П: Рой – 22. ЭлдриЖ – 19. Фернандес – 16.
И: ГрэнЖер – 30. Форд – 9. Жонс – 8.
Портлэнд талбай дээрээ Пейсерсийг амархан хожив. Тэд 1998 оны 2 сарын 4-17-ны хооронд 6 тоглолт дараалан 100+ оноо авч байснаасаа хойш анх удаа 6 дараалан 100+ оноо авлаа.
Өчигдөр Артистийн эсрэг юу ч хийж чадаагүй Грейнжер энэ удаа 30 оноо авсан ч багийн бусад тоглогчид нь тун муу довтолжээ.
loading...






“Денвер” – “Оклахома Сити” – 119:90 (32:25, 29:27, 31:12, 27:26)
Д: Энтони – 30. Нене – 20. Смит – 18.
О: Дюрант – 19. Харден – 19. Ибака – 15.
Unuudur zuvxun exnii yed Carmelo 15 onoo 5 sambar xiise ternii shidsen bolgon l orson. Tyyniig Durant xamgaalj diilsengyi. Melo mash sain toglolloo. Lebron toi xamt USA Dream Team Axlagch xiij bgaa ni tuuniig shigsheegiin dasgaljuulagch USA-chuud xerxen uneldeg ni xaragdaj bn. Ter USA dream team shigsheegiin 2004-2007 ond dundaj onoo avaltaar shigsheeg RGP 19.0 terguulsen. Denver ene jil ix ym duulganaa zaluusaa demjeerei.
loading...
ooooooo nice nice CAVS goe shaajee. shaq gemtsen ch shaq.g irtel sn togloh bho. cavs ene jil yum duulgana da
loading...
update yamar udaan hiigdej bnaa
ingej udaan medee oruulaad bval ene chini amidral bish shuu manaihaan
loading...
Melo odoo ene ercheerei yavbal goe sh de engeed baival Denver gaigui yavaal baih daa ih ym duulgana daa
loading...
humuusin heldgeer denver gogo
loading...
AI night yabj baisan gej bichsen baina. Ingeed husel budaa. Super od irgej ireed uridiin erch huchtei togloltoo uzuuleh baih gesen goridlogo tas. Sayahn CAVS 13 daraalj hojood baigaa gui biluu yun Dallas-iin 9 hojil. German er hoshoogoo sonin shideg bolson baina lee usreed baigaa mortloo neg ih hondiirohgui.
loading...
Melo shig oron garan hun bguide
oron garan toglohoo bolichihwol gaigui shiddeg zaluu l da
gehdee lebron kobegoo yaj guitshewde
durant nus batsaan boloogui bnle yun MVP terend MIP l taarna muu batsaan
loading...
sn togloj bga bagiin fanuud ih boloh yma hoorhii batsaanuud uchraa medkui taaraldsan sn sn gsn bagiig demjeel zailuul
baahan denver gsn batsaanuuud hoorchih yma
tgd bas Okclohama gsn batsaanuud
loading...
melo ene jil ovoo forum saitai bnoo. mvp boloxch yum biluu.
loading...
MVP bol shuud l LEbron, kobe-2n neg ni avna itgeltei bna
loading...
bts – d handaj helhed ……………………. bitgii hutsaa bandiuushaa………….bi suuliin 10 jil SAS, 76 gesen 2 bagiig harj demjij irsen NBA sain medne…………..gehdeee odoo bi Okclahoma City Thunder gesen bagiin heden avyaslag zaluuchuudiig harj bgaa……bi demjij bgaa…..shine zaluusiig harj kife avna gedeg l Sportiin gaihamshig shuu Bandiuushaaa…..Dandaa LAL…Spurs..Boston turuuleed bdag bsan bol hen ene sportiig uzeh be…Shine zaluus shine tesrelt buhen hunii setgeliig hodolgoj chaddag uchiraas l sport aguu bdag yum za……….Mal bandiushaaaa
loading...
bts gutsaa kkk. hun billups james getsniig bodku bn uu. bagiin bish huniig n demjdiin ochson gazar bolgond n demjin za. NBA medku ch geh shig. harin chinii ter dam sonsson sohor medlegiig chini heregtei bodit LINK ugch tsenegleed ugch boliishuu
loading...
zia huuhed namg arai ch sn toglojogo bagiig dagaj namirla gehku blgu de.
bi 3jil yalanguya suulin 2 uliral Denverin hojil hojigdolt n tsug bla. buh toglogchidod n durtai. Olnii zuw Denver ene ulirald yum duulgana
etsest n helhed bts chi zgr uuriihuu demjdeg bagiig muruuru demjed yaw, busdiig muulad bh shaardlagagu, bande
loading...