Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Top 10, Түүх, баримт » ДАШТ-ийг өнжиж магадгүй 10 од

GD Star Rating
loading...
Хэдхэн сарын дараа хөлбөмбөгийн их баяр наадамд Өмнөд Африкт нээлтээ хийх гэж байна. Таван тивийн хөлбөмбөг сонирхогчдийг бүх л бүтэн дөрвөн жил хүлээлгэдэг болохоор ДАШТ бол бусад ямар ч тэмцээнээс илүү нэр хүндтэй, чансаатай болдог юм. Тийм ч учраас энэ тэмцээнд оролцолгүй өнжинө гэдэг ямар ч хөлбөмбөгчний хувьд харамсалтай байх нь ойлгомжтой. Ингээд та бүхэнд Өмнөд Африк руу зорчихгүй байж магадгүй 10 шилдэг хөлбөмбөгчдийг танилцуулья.

Пепе (Португал)

Өнгөрсөн 12 сард Валенситэй хийсэн тоглолтонд баруун өвдөгнийхаа зөөлөн эдээ бэртээж улирал дуустал тоглож чадахгүй болсон. Өнгөрсөн жил байсан бол ч яахав эргэж ирээд дараагийн улиралдаа бэлдэх байсан. Харин энэ жил дөрвөн жилд ганц болдог Дэлхийн аваргатай учраас ”хөөрхий” Пепе хэцүүхэн байдалд ороод байна. Ямар сайндаа ”Би бүрмөсөн сүйрлээ” гэж мэдэгдэж байхав. Өдгөө 27 настай түүнийг дөрвөн жилийн дараа ДАШТ-д авч явах ч юм билүү, хэн мэдэх билээ дээ. Тийм ч учрааас амьдралд ганц олдох энэ боломжыг алдахад түүнд үнэхээр харамсалтай байгаа нь ойлгомжтой. Дээрээс нь Португалын шигшээд ч түүний орон зай дутагдах болно. Хагасуудаараа ”чирүүлдэг” Португалын шигшээд яг одоо найдвартай лидерийн шинжтэй хамгаалагч алга. Харьж яваа Мигель, Дуда, Ферэйрагийн хэн нь ч одоогоор өндөр түвшний тоглолт үзүүлэхгүй байгаа. Тиймээс Карлош Куйрошт хийх зүйл их байна даа байна.

Раул (Испани)

Ууг нь Раулыг өнгөрсөн Европын аваргаар л Луйс Арагонес дуудчихсан бол мань эр санаа амар зодог тайлах байсан юм. Гэтэл Испаний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч маань одоо олон улсын хэмжээнд ганц ч цомгүй их спортоо орхих дээрээ тулаад байна. Дель Боске Арагонесийг бодвол юманд уян хатан ханддаг болохоор түүнд сүүлийн боломжыг олгож ч мэдэш. Торрес, Вилья байхад гараанд гарна ч гэж юу байхав. Гэхдээ Испаний төлөө хийсэн бүхнийг нь үнэлж Өмнөд Африк авч явах бүрэлдэхүүндээ Раулыг багтаавал Боскег нэг их шүүмжлээд байх хүн гарахгүй л болов уу. Испаничууд ДАШТ-д түрүүлэх хамгийн боломжтой багаар нэрлэгдэж байгааг ч хэлэх үү.

Себастьян Фрэй (Франц)

Раймон Доменегийн хамгийн гол алдаа бол Фрэйг үнэлдэггүй явдал. Мань эр Италийн Сери А лигийн тоглолт үздэггүй юм уу, аль эсвэл түүнтэй өшөөтэй юм уу бүү мэд. Калчио лигт Фрэй Фиорентинагийн хаалгыг сүүлийн 4 жил нэр төртэй манасаар байгаа.
Гэвч Домене зөрүүд зандаа хөтлөгдөн Уго Льорисийг түүнээс илүүд үзэж авьяаслаг хаалгачыг ”гомдоож” орхисон. Он гарахаас өмнө Фрэй шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарласан байгаа. Тьерри Анригийн ”гарны” ачаар ДАШТ-д шалгарсан Азарган тахианууд ДАШТ-д төдийлөн амжилттай өрсөлдөхгүй л болов уу. Яагаад гэдгийг зөвхөн зөвхөн Испаний шигшээд 2 : 0-ээр ялагдсан тоглолтоор тайлбарлаж болохгүй л дээ. Гэхдээ л энэ тоглолт тэдний үнэн нүүр царайг бага ч гэсэн харуулаад өгсөн. Хэцүүхэн л харагдаж байна даа, Домене !

Эшли Коул (Англи)

Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгч л Английн шигшээд тохиолдоод байна. Уэйн Бриж Территэй дахин нүүр тулахгүй хэмээн ”гоморхож” шигшээ багаасаа зодог тайлаад удаагүй байхад Эшли Коул бас шагайгаа бэртээгээд гэмтлийн эмнэлэг рүү ”’хүргэгдсэн”. Ядаж байхад энэ хоёр тоглогч нэг байрлалд тоглодгийг ч хэлэх үү Фабио Капелло ”жинхэнэ үсээ зулгааж үгээ барж байна”. Өнгөрсөн сарын эхээр Эшли Эвертоны эсрэг хийсэн тоглолтонд зүүн хөлийн шагайны ясаа цуулж 3 сар хөлбөмбөг тоглож чадахгүй болоод байгаа. 5 сар гээд эргээд ирсэн ч гэсэн ДАШТ хүртэл формондоо орж чадах эсэх нь эргэлзээтэй.
Үүнээс гадна найзынхаа бүсгүйг оролдож байгаад гардуулсан Терри сэтгэл санааны хүндхэн байдалтай байгаа. Энэ нь түүний тоглолтонд нөлөөлж байгааг бид бүхэн харсан. Гэхдээ ДАШТ хүртэл бас ч гэж зай байна аа.

Антонио Кассано (Итали)

”Адсага” aaшт Кассаног 2008 оноос хойш Липпи нэг ч тоглолтонд дуудаагүй байгаа. Цаашид ч дасгалжуулагчтайгаа хэл амаа ололцож чадахгүй бол эх орныхоо төлөө 15 тоглолтонд оролцсон дүнтэйгээр зодог тайлж магадгүй л байна. Анх гарч ирж байхад нь түүнээс Тифоси нар их зүйлийг хүлээж байсан. Гэвч оддын өвчинд хэт их нэрвэгдэж хүний үгийг сонсохоо больсон тул очсон газар болгондоо ад үзэгдсээр эцэст нь ийнхүү эмгэнэлтэй хувь заяатай нүүр тулаад байна. Сампдориад овоо хөлөө олоод гоолдоод байсан ч саяхнаас эргээд л банз халаах боллоо.

Кларен Зеедорф (Голланд)

Клубын хэмжээнд авч болох бүх шагналыг хамсан ч Зеедорф шигшээ багтайгаа цом шагнал хүртэж байсангүй. Хамгийн сүүлд тэрээр 2008 оны ЕАШТ-д оролцох боломжтой байсан ч Ван Бастентэй таарамжгүй байсан тул өөрийнхөө хүсэлтээр тэмцээнийг өнжсөн. (2006 онд ч бас тэгсэн). Одоо түүний байран дээр Шнайдер, Ван дер Ваарт гээд авьяаслаг залуус бужигнуулж байгаа болохоор Африк руу явсан ч
”жуулчны” журмаар л явах нь ойлгомжтой.
34 нас хүрч яваа  Зеедорф ямар ч байсан гандан бууралгүй МанЮ-гийн хаалганд гоолдохтойгоо л байгаа.

Хуан Роман Рикельме (Аргентин)

ДАШТ-ий сонгон шалгаруулалтын үеэр Марадона Рикельметэй муудалцаагүй бол цагаан цэнхэрүүд эцсийн мөчид эрхээ авах дээрээ тулахгүй л байсан байх. Рикельмегийн тоглолтыг удирдах чадвар, дадлага туршлага, мэдрэмж Аргентинчуудад зайлшгүй хэрэгтэй гэдгийг хүн болгон л тэр үед хэлж байсан. . Гэвч Марадона эцсийн шийдвэрийг гаргадаг болохоор яая гэхэвдээ. Рикельмег зодог тайлсны дараа Мара ”Би түүнийг гуйсан ч дахиж бүрэлдэхүүндээ багтаахгүй’ хэмээн зарласан. Тэгэхээр эцсийн эцэст Бээжингийн олимпийн алтан медаль л түүний Аргентиний төлөө хийсэн бүхний шагнал болж үлдэх шивдээ.

Роналдо (Бразил)

Роналдод шигшээ багийнх нь хаалга нээлттэй гэж Дунга мэдэгдсэн. Гагцхүү өөрөөс нь л одоо бүх зүйл шалтгаалах болоод байна. Ер нь түүнийг энэ тэмцээнд харахыг хүсэж байгаа фенүүд зөвхөн Бразилаар дуусахгүй л болов уу. Нэг хэсэг жинд нэмээд ”миарч” байснаа бодвол Роналдо одоо хөлбөмбөгч ”төрхөндөө” орчихсан Коринтианст бужигнуулж явна. ДАШТ-аас өмнө бэртэл гэмтэл (түй түй) -д орооцолдчихгүй л бол цаанаасаа ”төрцөн” тоглогч болохоор Бразилийн АШТ-д багаа өлхөөн түрүүлүүлчих авьяас түүнд бий. ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан ”Шүдэрхэг”-тэй халуун Африкт уулзахдаа бид баяртай байх болно.

Алессандро Неста (Итали)

2006 оны ДАШТ-ий дара Неста клуб, шигшээд зэрэг тоглох ачааллыг даахгүй нь хэмээн зодог тайлж байсан. Үнэн хэрэгтээ хүсэж мөрөөдөж байсан цомоо хүртсэндээ сэтгэл нь ханасан хэрэг гэж ойлгож болно. Тэрнээс биш Итали хамгаалчдын хувьд 30 нас гэдэг ид гялалзаж явдаг үе шүү дээ. Одоо ч гэсэн Нестагийн хүчирхэг хамгаалалт, гайхалтай тоглолт харих болоогүй л байгаа. Гагцхүү бэртэл гэмтэл хэмээх тамирчдын гол дайсан түүний карьерийг сүүлийн хэдэн жил сүйтэж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Липпи түүнийг эргэн ирэхийг урьсан ч өөрөө татгалзсан хариу өгсөн гэнэ лээ.

Роналдиньо (Бразил)

Ронни энэ улиралаас ”дахин төрөөд” байгаа. Одоогоор Сери А лигт 12 гоол оруулснаас гадна гоолын дамжуулалтаараа тэргүүлж байна. Гэвч түүний энэ бүх хичээл зүтгэлийг нь үл хайхран Дунга түүний талаарх
бодлоо өөрчлөхгүй байгаа нь харамсалтай. Сүүлийн жил гаранд Ронниг шар өмсгөлтэйгээр фэнүүд нь харсангүй. ДАШТ эхлэхээс өмнө Дунга бодлоо өөрчилж шидэт Роналдиног Африк руу явч яваасай л гэж залбирч байхаас. ДАШТ бол манай гаригийн хамгийн шилдэг хөлбөмбөгчид цугладаг их, хөлбөмбөгийн их баяр цэнгэл наадам. Гэтэл наадмын гол хөгжөөгч ”шидтэн”-гүйгээр бидний наадам яаж өрнөх билээ.

GD Star Rating
loading...
ДАШТ-ийг өнжиж магадгүй 10 од , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

36 Сэтгэгдэл

  1. storm says:

    Роналдиног shigsheedeen duudah bailgui dee

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    bayrallaa Баярсайхан saihan bichsen bna

    GD Star Rating
    loading...
  3. hairan riquelme veron tuuniig hangalttai orloj chadahgui bn shuu dee hairan hairan mara ahtai yunaas bolj muudaltsan yum bol doo argentina-d chi heregtei hun shuu dee hairan hairan

    GD Star Rating
    loading...
  4. Alia says:

    Ronni ch yavna l da harin Ronaldo yaah yum bol say irlandtai hiisen togloltnd Adriano garaand garsan bh yum Ronaldo bol tuunii hajuud hamaagui iluu odoo ch tiim bga ene shuderheg nohor chin l anh namaig 98 ond holbombogt oruulsan gants buruutan shu de ho odoo namaig har nul guzee tuunii l buruu !

    GD Star Rating
    loading...
  5. Alia says:

    Hervee ene jil England oligoti togloj chadahgui bol buh buruug Terry uurne haraarai ! bagin ev negdel setgel sanaag uimuulsen geed

    GD Star Rating
    loading...
  6. Podgo says:

    England hojigdwol tanai eejiig chin bi dahij shaahguue minii aldaa mine

    GD Star Rating
    loading...
  7. hoh says:

    2 ronal togloh bailguidee. er ni tegeed yamarch sportod yalanguya bagiin sportod dasgaljuulagch nar gej aluurchinj hiij chaddag abarchij chaddag hun baina. durgui huregsen hunee alaad duusagan duraa huregsenee od bolgoh geed zutguulne.

    GD Star Rating
    loading...
  8. ganbold says:

    Хуан Роман Рикельме үнэхээр хайран бна даа.Бусад нь ч яахав авдагаа авсан хүмүүс. Мара ах юу бодоод байгаа юм болдо????

    GD Star Rating
    loading...
  9. Baagii says:

    сайхан орчуулга байна. Бриж новшийн тухай бичээгүйд баярлалаа. Түүнийг дэлхийн хэмжээний тоглогч гэж бодохгүй байна. Жон Терригээс зуурч жаахан нэр олох гэсэн зорилготой байх л даа. Түүнээс салчихсан, тэгээд хамтран амьдрагч, янхан хүүхний төлөө новшроод байгаа нь тэнэг.

    GD Star Rating
    loading...
  10. Ezen Haan says:

    Ronaldogoos bolj hulbumbugt hairtai bolow.Duuraij targalaad gvjee suugaad vsee husaas susug tawijil yawlaa.Shvdee l tom bolgoj chadsangui dee.Ronaldogoo 2010 ond harchihaad bi hulbumbuguus zodog tailmaar bdag.yay da baiz.Dungaa………..

    GD Star Rating
    loading...
  11. bebh says:

    englandiig demjdeg shuu a.cole formondoo orj amjihgiu n tiimhen bna deerees n terry yaana daa gurvan arslan min.

    GD Star Rating
    loading...
  12. Шүдэрхэг Роналдог хармаар байнааа. Гайхалтай тоглогч. Би л лав Номер нэг байсан, байх ч болно. Даанч Дунга авч явахгүй л байх л даа. Бразил үе үеийн шилдэг довтлогч нараараа алдартай. Харин өнөөдөр тийм хүчирхэг сүпэр довтлогч байхгүй болчихжээ. Харин хагас хамгаалалт бол гайхалтай хэвээрээ л байна

    GD Star Rating
    loading...
  13. Frost says:

    Ronaldo, Raul metiin hugshchuul ochood demii bizdee. ternii orond shigsheegiinhee ireedui boloh zaluu huuhduudiig daguulj yavj tbsan ni deer bizde.
    Hamgiin haramsaltai ni Riquelme l bnadaa. bi Maradona tuuniig duudah baih gej goridood l bgaashde. Tegvel ch Argentina Spain-s huchtei boloh baih shu. Odoo bgaa zaluusiig ni negtgeed, dovtolgoog ni sain nairuulaad uguh hun l dutaad bgaamdaa

    GD Star Rating
    loading...
  14. Skull says:

    frost bol holduu gichii , Ronaldo-n huwid bol ene udaagiin temtseen medeej hamgiin suulchiih , yaahaw coach bolood oroltsoj boloh ym football uzdeg ymnii naantai tsaantai hun bol teren shig huniig tamirchnii huwiar harahiig delhii niiteerei husch bn chi bol china llriin huseegui shees n

    GD Star Rating
    loading...
  15. kidd says:

    zidane 4 jiliin omno yag ronaldotoi jatsuu bsn. tged ymar amjilt uzuulsen bilee bugd l medej bga shdee. tgheer ronaldo bol hogshin bish l bga bizdee 33 tai udahgui 34 hurne. hamgiin gol ni dunga guai l medeh ym daa sda…
    formondoo sain orooosoi l gj naidaad huleej baiydaa. duudwal saikhan l bn.

    GD Star Rating
    loading...
  16. van persie says:

    Ronaldo hogoor yadgiin, uee unguruusun hun, ronaldihino ch gesen hereggui dee, huuchhuulaas kaka-g l avah heregtei. brazil yamar dovtlogchoor dutah bish gesnees yagaad van persie-giin tuhai baihgui baina?

    esvel van persie-g butsaad irchehne gej uzej baigaa yum bolov uu?

    GD Star Rating
    loading...
  17. kidd says:

    van persie chin l jinhene xog bolj bga hundee. gemtlee gemtkee geed ronaldogos hund gemteegui l bmaar ym. ergej irlee geed ronaldo shg hezeech bolohgui geed boddoo. aygui bol ronaldo ywad van persie emnelegiin oron dree hewtej bndaaaaaaaaaa. gah gah.

    GD Star Rating
    loading...
  18. Рауль, Рональдо 2 илүүдчихэж

    GD Star Rating
    loading...
  19. Tuba says:

    Pepe-d neg yum helmeer sanagdchihlaa. Hohino gej… Pepeg tiim deerelhuu gej medeegui bsan yum. Getel adilhan hulbumbugchiiiguu zodoj bgaag harsan chin muuhai uur hurch bailaa. Heden uduu zohiod deerees ni uvdugluud, daraa ni garaaraa bazaad l. iim toglogch reald yaj toglodog bsan bn aa gej bodoj bsan yum. Hohino… hun hariugaa amsdag yum.

    GD Star Rating
    loading...
  20. зочин says:

    Баярсайхан бичээгүй. Goal.com ингэж бичсэн юм. Хаанаас иш татаж авсанаа бичмээр юм.

    GD Star Rating
    loading...
  21. Goalman says:

    Ronaldo bol yah argagui buh tsag ueiin hamgiin shildeg dovtlogch gehed hen ch margahgui bhaa…raul harin spain-ii buh tsag ueiin mergen buuch domogt toglogchdiin neg.tiimees dunga boske 2 tedniig avch yvah ni tedend bolood hugjuun demjigchdiih ni huvid njer turiin hereg…

    GD Star Rating
    loading...
  22. klose says:

    luiz nazario de lima ronaldo goo neg harj baysah ymsan bas requilme bn sda

    GD Star Rating
    loading...
  23. NJERSEY says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох шигшээ багуудын өмсгөлүүдийн захиалга авч эхэллээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  24. ganzo says:

    ronigui brasil bol yuy ch bish ineedtei yum aa duunga

    GD Star Rating
    loading...
  25. an_83 says:

    Michael Owen !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Owen! Owen!
    uneheer haramsaltai …………………

    GD Star Rating
    loading...
  26. lene says:

    Ronaldo oroosoi shigsheedee togloosoi tuuniig harahiig mash ih husej bn

    GD Star Rating
    loading...
  27. brazil says:

    ronaldinho aimaar bgashde uul n… ENGLAND ugaasaa azgui bag ene udaad ch bas azguiteh blguide yawahgui bh. spain turuulj magad. ENGLAND CHELSEA 2 yaaag adilhan azgui. ahlagch n terry bolhoor argagui biz. BRASIL arai l turuulj chadahgui bh. UMHII SOLONGOSUUDIIG ARCHAAGAA ALDHIIG N HARMAAR5 BN 2002 OND YALA MUU NOHOINUUD.

    GD Star Rating
    loading...
  28. barca fan says:

    harin tiimee Ronni Ronaldo Seedorf nar toglvol shn l bn. Harin ter pepe novsh bhgu in ch bolsiin muu novshiin *da

    GD Star Rating
    loading...
  29. kobo says:

    batsaan bhasa l Ronaldo shig holbombogchin bolhiig moroodoj anh holbombgt orj blaa. Ronaldo hogshirsonch gesen aguu domog bolson tamirchin uul ni avad yavbal delhiinavargiin temtseeniig taivan uzehsen. goal hih boluu yah bl gej setgel hodlood l 1998,2002,2006 nii delhiin avargiig uzej suusan.raul ch gesendee aguu tamirchin ene 2 iluudeed bh yum bol bhku l bh shigshe bagtaa….

    GD Star Rating
    loading...
  30. brazil says:

    ronaldo ronildino hoyriig harmaar bna brazil turuulcheesee

    GD Star Rating
    loading...
  31. new says:

    setgegdel orohgui bna

    GD Star Rating
    loading...
  32. mini r9 orku bol bi uilhad ch belen baina ronnie ch bas orku bol mini shutdeg bagiin 2 domog orku gsn ugshude omg nere novsh yuma ronnie ch yhav ugasa oroh n todorhoi harin shud maina uuruu ih bardam bleedee hehe

    GD Star Rating
    loading...
  33. Ronaldinho Ronaldo 2 brazild zaawal togloh yostoi DUga ene 2g zaawal bagtaa awah heretei.ronaldo goaldwal brazilchuudiin recordiig ewdehed ulam l hetsuu bolno(hamgiin olon goal oruulsanaaraa).Roni-n huwid bol odoo 2006n ond id togloj bsan “Ronaldinho gaucho” ergeed irsen gj bolno.tgeed ch Braziliig hul bumbugguigeer.braziliin hul bumbugiig RONI RONALDO KAKA-guigeer tusuulhud berh

    GD Star Rating
    loading...
  34. Ronaldinho Ronaldo 2 brazild zaawal togloh yostoi DUga ene 2g zaawal bagtaa awah heregtei.ronaldo goaldwal brazilchuudiin recordiig ewdehed ulam l hetsuu bolno(hamgiin olon goal oruulsanaaraa).Roni-n huwid bol odoo 2006n ond id togloj bsan “Ronaldinho gaucho” ergeed irsen gj bolno.tgeed ch Braziliig hul bumbugguigeer.braziliin hul bumbugiig RONI RONALDO KAKA-guigeer tusuulhud berh

    GD Star Rating
    loading...
  35. Peace says:

    Ronaldo-g duuduul goy l bna Gaihaltai Hulbumbugchin…

    GD Star Rating
    loading...
  36. jak says:

    ene hol holbombogchid budg hairan bna. ene france iin tneg dasgaljuulagchiih solihgui bol bolohgui boljee. france bol humuusiinhee chadvaraar delhiid deeguur orohoss bish dooguur orohgui. gol ni ene zaluuchuudiig zow ashiglaj chadah dasgaljuulagch l heregtei bna arsen venger gh met

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл:


Сайтын нэрийг дурьдалгүйгээр хуулбарлахыг хориглоно. Copyright © 2010 "Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав! · Дизайныг Т.Билгүүн, Э.Батжаргал нар хийж · Вордпресс ашиглан бүтээв.