Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Үндэсний спорт » Оюутны УАШТ болно

GD Star Rating
loading...

2010 оны Оюутны АШТ-нийг энэ сарын 9-нөөс эхлэн УБ хотноо зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний эхний тэмцээн МУИС-ийн ЭЗС-ийн спорт зааланд волейболын төрлөөр эхлэхээс гадна 9-нөөс 14-ний өдрүүдэд болох юм. Оюутны АШТ-нд төрийн өмчийн болон төрийн өмчийн бус бүх их, дээд сургуулиудын дунд зохиогдсон тэмцээнүүдээс шалгарсан оюутны баг, тамирчид  оролцон өрсөлдөх юм байна. Эхний тэмцээнд МУБИС, МУИС, ХААИС, ХҮДС, ЭМШУИС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон ИС зэрэг их, дээд сургуулиуд оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна.
Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон шатрын тамирчдыг Швейцарь улсын Цюрих  хотноо болох ОДАШТэмцээнд, модон бөмбөгийн тамирчдыг Уганда улсын Кампала хотод, чөлөөт бөхийн тамирчдыг Италийн Турин хотноо, ширээний тенисний тамирчдыг Азийн АШТ-нд Хонконг улсад, боксын тамирчдыг манай оронд аравдугаар сард болох боксын ОДАШТ-нд тус тус оролцох эрхийг өгөх юм байна.  Тэмцээн доорх хуваарийн дагуу явагдах юм.
1. Волейбол               03 сар 09-14           МУИС-ийн ЭЗС-ийн спорт заал
2. Ширээний теннис   03 сар 26-27            ШТ-ний  “Оч” клуб
3. Чөлөөт бөх             05 сар 05-06            ҮБТДС-ийн спорт заал
4. Аэробик                03 сар 27-28            ШУТИС-ийн БТС-ын спорт заал
5. Гандбол                04 сар 17-19            МУБИС
6. Бокс                     04 сар 29 – 05/01    СТО-ны “А” заал
7. Шатар                  05 сар 05-09            ХҮДС-ийн хурлын танхим
8. Модон бөмбөг        05 сар 14-15            Монгол шилтгээний талбайд
9. Сагсан бөмбөг       10 сар 11-17            ШУТИС-ийн спорт заал

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: