loading...
“Сан-Антонио” – “Нью-Орлеан” – 102:91 (29:19, 25:26, 20:24, 28:22)
С: Паркер – 20, Жинобили – 16, Богунс – 15
Н: Коллисон – 32, Уэст – 22, Торнтон – 18
Спэрс 3 дараалан хожив. Сүүлийн 2 сар шахам хугацаанд хамгийн олон дараалж хожиж байгаа нь энэ. Өнөөдөр талбай дээрээ Хорнетсийг буулгаж авснаар 35 хожил, 24 хожигдолтой боллоо. Тэд бүсдээ 7-д бичигдэж байна.
Хорнетсийн шинэ тоглогч Коллисон нийт 32, 4-р үед 16 оноо авсан ч баг нь хожилд хүрсэнгүй. Тэд энэ улиралд хамгийн олон буюу 4 дэхээ дараалан хожигдлоо. Хорнетс Полыг гэмтсэнээс хойш 6 хожиж 11 хожигдоод байна. Одоо Хорнетст 19 тоглолт үлдсэн, эдгээрийн 12 нь хожлын 50%-аас дээш багууд байгаа гэхээр байдал хэцүүхэн.
“Филадельфи” – “Бостон” – 86:96 (25:23, 18:23, 24:28, 19:22)
Ф: Уильямс – 23, Брэнд – 17, Игуодала – 14
Б: Гарнетт – 22, Аллен – 16, Рондо – 16+11 дамжуулалт
Пол Пирсээс бусад Селтиксийн гарааны тоглогчид сайн тоглож, Бостон Филлиг талбай дээр нь хожлоо. Филли ийн дараалан 5 хожигдлоо. Пол Пирс багийнхаа хамгийн олон оноо авдаг тоглогч боловч өнөөдөр нийт 9 довтолж, ганцыг нь оновчтой болгосон бөгөөд 7-хон оноо авчээ.
Селтикс ахмад тоглогч Майкл Финлиг эгнээндээ нэгтгэсэн. Тэрээр Селтикс дэх дебютээ маргааш Визардсийн эсрэг хийж магадгүй.
“Торонто” – “Нью-Йорк” – 102:96 (31:24, 22:28, 25:25, 24:19)
Т: Уимс – 20, Кальдерон – 16, Жэк – 14, Жонсон – 14
Н: Ли – 23+18 самбар, Чэндлер – 18, Галлинари – 13, Макгрэди – 13
Сонни Виймс, Хосе Кальдерон нарын сайн тоглолтын ачаар Торонто талбай дээрээ Никсийг хожиж, дараалсан 4 хожигдлоо зогсоов. Бош 7 дахь тоглолтондоо дараалан тоглосонгүй. Өмнөх тоглолтуудаа тэрээр шагайны гэмтлийн улмаас өнжсөн бол энэ удаагийнхыг ходоодны өвчний учир өнжсөн гэнэ.
Торонто будагтай хэсгээс нийт 62 оноо авсан нь Никсийн намхан байдалтай холбоотой. Дэвид Ли бол 4 номерийн довтлогчоор тоглох тоглогч боловч Никст төвийн тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг гэхээр Никсийн самбарын доорх хамгаалалт сул байх нь аргагүй.
“Атланта” – “Голден Стэйт” – 127:122 (35:35, 28:28, 29:25, 35:34)
А: Смит – 29, Хорфорд – 27+15 самбар, Бибби – 23
Г: Карри – 31+11 дамжуулалт, Морроу – 21, Толливер – 20, Уотсон – 20
Жо Жонсон муу тоглосон ч Жош Смит, Эл Хорфорд, Майк Бибби, Жамал Кроуфорд нар маш сайн довтолж, Хоукс талбай дээрээ Голден Стэйтийг хожлоо. Хоукс ийн 4 дараалж, мөн сүүлийн 7 тоглолтынхоо 6-д нь хожил авав. Харин Голден Стэйт 3 дараалж, мөн сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожигдоод байна. Айлын талбайд бол 9 дараалж хожигдлоо.
“Вашингтон” – “Милуоки” – 74:102 (19:28, 17:23, 19:30, 19:21)
В: Макги – 13, Блэтч – 13, Бойкинс – 12
М: Богут – 19+10 самбар, Дельфино – 19, Сальмонс – 17
“Нью-Жерси” – “Орландо” – 87:97 (18:32, 25:18, 14:22, 30:25)
Н: Лопес – 18, Харрис – 17+10 дамжуулалт, Т. Уильямс – 14
О: Барнс – 16, Нельсон – 15, Ж. Уильямс – 13, Картер – 13
“Кливленд” – “Детройт” – 99:92 (22:31, 24:24, 22:15, 31:22)
К: Жеймс – 40+13 самбар, Жеймисон – 17, ВареЖао – 16
Д: Принс – 23, Хэмилтон – 20, Вильянуэва – 12
Тоглолтын 3-р үед Родни Стаки нөөцийн суудалд сууж байгаад гэнэт ухаан алдан унажээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд Кливлендийн эмнэлэгт хоносон байна. Гэхдээ Пистонсийн дасгалжуулагч Стакиг гайгүй гэсэн мэдээ ирснийг дамжуулж.
Энэ үйл явдлаас болж 2 багийн тоглогчид бүгд тун цочирдсон, ялангуяа Пистонсийнхон. Тэд үүнээс өмнө 67:61-ээр тэргүүлж байсан ч хэсэг завсарласны дараа тоглолт үргэлжилснээс хойш тун муу тогложээ. Ингээд Пистонс дараалсан 6 хожигдол хүлээв. Талбайн эздээс ЛеБрон Жеймс 40 оноо, 13 самбараас авалт хийсэн бөгөөд тэрээр нийт 41 дэх удаагаа 40+ оноо авлаа. Кавальерс 21 онооны зөрүүгээр хожигдож байгаад барьж хожсон.
Стаки 3 дахь улиралдаа лигт тоглож байгаа. Тэрээр 2008 онд 2 тоглолт өнжиж байсан бөгөөд толгой нь өвдөж, эргэж байснаас болсон гэнэ.
“Даллас” – “Сакраменто” – 108:100 (24:26, 28:27, 33:19, 23:28)
Д: Новицки – 31, Бебуа – 22, Кидд – 17+12 дамжуулалт
С: Лэндри – 21, Эванс – 20, Удрих – 20
Даллас энэ улиралд анх удаа 10 дараалж хожлоо. Дирк Новицки 32, Бебуа 22 оноогоор багаа тэргүүлцгээжээ. Энэ улиралд 10-аас дээш дараалж хожсон 4 дэх баг нь Даллас болж байна. Далласын 2 дахь онооны лидер Ж. Терри нүүрэндээ мэс засал хийлгэн болсон бөгөөд 10-14 хоног тоглох боломжгүй болоод байгаа. Терригийн эзгүйд Бебуа энэ мэтчилэн сайн тоглож байж Далласын хожлын цувралууд үргэлжилнэ.
Даллас 42 дахь хожлоо авсан бөгөөд ингэснээр сүүлийн 10 улирал дараалан 50+ хувийн амжилт үзүүлэх нь тодорхой болов.
“Денвер” – “Индиана” – 122:114 (38:28, 26:28, 33:26, 25:32)
Д: Энтони – 34, Смит – 20, Баллапс – 14
И: ГрейнЖер – 32, Мерфи – 14, Раш – 12, Хибберт – 12
Кенион Мартин, Тай Лаусон зэрэг тоглогчид нь гэмтэлтэй, хүч суларсан ч Денвер өнөөдөр талбай дээрээ Пейсерсийг 8 онооны илүүгээр хожив. Мело 34 оноо авсан бол сэлгээнээс Ирл Смит (Жи.Ар Смит өөрийгөө Ирл Смит гэж дуудаж байхыг хүссэн) 20 оноо авч багтаа тусалжээ. Мело 2 дахь тоглолтондоо дараалан 30+ оноо авлаа. Харин өмнөх 6 тоглолтондоо -30 оноо аваад байв.
Кенион өвдөгний гэмтэлтэй байгаа, магадгүй мэс заслын сураг дуулдаж байна. Түүнийг алдвал Наггетсийн хамгаалалт нэлээн сулрах биз.
“Клипперс” – Оклахома” – 87:104 (21:31, 25:22, 23:25, 18:26)
К: Каман – 19+15 самбар, Смит – 19, Батлер – 17
О: Дюрант – 32, Харден – 17, Уэстбрук – 15
Өнөөдөр Дюрант багийнхаа түүхэнд нэг улиралд 30+ оноо авсан тоглолтын тоогоор 1972-73 онд дээд амжилт тогтоосон С. Хэйвудийн амжилтай зэрэгцлээ. Дюрант энэ улиралд 35 дахь удаагаа 30+ оноо авч, баг нь Клипперсийг талбайд нь хожив. Тэд айлын талбайд 18 удаа хожоод байгаа нь өнгөрсөн улирлынхаас 3-аар илүү юм.
“Шарлотт” – “Лейкерс” – 98:83 (23:26, 26:17, 26:20, 23:20)
Ш: Жэксон – 21, Уоллэс – 17+10 самбар, Томас – 14
Л: Брайант – 26, Бинам – 14+10 самбар, Фэрмэр – 12
Майкл Жордан Бобкэтс дэх өөрийн эзэмшлээ зарахаар шийдсэнээс хойш хийсэн 2 тоглолтондоо тэд хожигдоод байсан бол энэ удаа хожлоо. Хожих хожихдоо Лос Анжелес Лейкерсийн хожив.Ер нь Лейкерст Бобкэтс тун эвгүй учраа. Эдгээр багуудын сүүлийн 9 тоглолтын 7-д нь Бобкэтс хожжээ. Мөн Бобкэст энэ улиралд Кавальерстэй 4 тоглохдоо 3-т нь хожоод байгаа. Тэгсэн хэрнээ одоогоор 6-хан хожил аваад байгаа Нестийн 2 хожил нь Бобкэтсээс авсан хожлууд. Сонирхолтой үзүүлэлтүүд.
Лейкерс 36 хувьтай довтолж, 20 удаа ТО хийжээ. Тэд өнгөрсөн улирлын турш зочлон тоглолтноос 12 хожигдол хүлээж байсан бол одоо энэ тоондоо хүрээд байна. Тэд өчигдөр Хитэд хожигдсон. Нөгөөдөр Орландотой тоглоно. 3 дараалж хожигдох юм биш байгаа?
Лейкерс 2-хон багийн эсрэг авсан хожил нь хожигдлоосоо цөөн байдаг бөгөөд Бостон Селтиксийг нийт 120 хожиж, 152 хожигдож байсан бол Бобкэтст 7 хожигдож, 5 хожоод байгаа юм.
loading...







bobcats tomchulin erleg ni hehe
loading...
Hmmmm,,,,Erlegn ch haashaa yum Hojii Gevel Hojinldo Daanch Kobe n amiataj baga aldag bolhoor l ,,,,,,,
loading...
Hey Sportnews-haan Goal.com deer svvld garsan Ronaldinho-n medeeg Orchuulj oruulj ogooch Guij bna ih bayrlana shvv,,,,Ter ih sonirholtoi medee bh shig bnlee R10 !!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
\erleg yumaa
loading...
………………………………….. ..
.
.
..
.
………………….
…………………………
…………………………..
…………………………..
.0.
loading...
kobe denduu duraaraa amia bodson, bagiin toglolt bhgui, ternees bolj bag ni dandaa butelguitdeg
loading...
kobe amiatku bol hojnoooooooooo hayaaa 1 t1 boltlooo amia bolchdinmaaaaa huviiiiiiiin nhaaaaa amjiltiig bodked t1 duraaa!!!!!!
loading...
BATUNAW yu hiijiigaan ahahahahhaha. KOBE giin huvid bagiinahan n medej bgaa blguide tertei tergui busdee 1t orhoos hoish
loading...
Майкл Жордан Бобкэтс дэх өөрийн эзэмшлээ зарахаар шийдсэн???
Yagad hudlaa medeelel bicheed bnaa, MJ Bobcats-ig ter chigeer n hudaldaj avkjaga bolxoos zarkagu shu de.
Magic margash xariuga avax xeregtei! LAL suulin ued neg l bish bna. Ulirlin 3 daxi daraalsan xojigdloo amsax bolno.
MAGIC ALL DAY!
loading...
K-Mart mes zasal gdg tun muuhai sonsogdjina.
Bi Kenyonii putback dunkd durtai
loading...