loading...
НЭГ. УРАЛДААНЫ СЭДВИЙН АГУУЛГА:
Уран зураг, эссэ зохион бичлэгийн уралдаан нь Азийн хүүхэд, залуучуудын хүсэл мөрөөдөл, итгэл найдвараа илэрхийлэх гол хэрэгсэл болно. Энэ уралдаанаар Азийн Спортын наадам болон тивийн энх тайван, эв нэгдэл, Хятад улсын соёл, урлагийн талаар үзэл бодлоо илэрхийлэх юм. Уралдаанд аль болох өөрийн санааг тусгасан, бусдыг хуулбарлаагүй бүтээлүүдийг шалгаруулах болно.
ХОЁР. УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Азийн Спортын наадам нь тус тивийн ард түмний эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, Гуанжоу-Линганы болон Азийн соёл иргэншлийг дэлхий дахинд сурталчлан таниулах, цаашдаа урлаг соёлын томоохон зүтгэлтэн болох магадлал бүхий Азийн залуусын авъяас билгийг нээн илрүүлэх, Азийн Олимпийн Зөвлөлийн гишүүн 45 орны залуучуудыг Азийн Спортын Наадамд идэвхтэй оролцохыг уриалан дэмжихэд уг уралдааны зорилго оршино.
ГУРАВ. УРАЛДААНЫ ТӨРӨЛ:
1.Азийн Спортын XVI наадамд зориулсан Уран зургийн уралдаан
2.Азийн Спортын XVI наадамд зориулсан Эссэ зохион бичлэгийн уралдаан
ДӨРӨВ. УРАЛДААНЫ ХУГАЦАА, ҮЕ ШАТ:
Уралдааныг урьдчилсан, хагас шигшээ, шигшээ гэсэн гурван үе шатаар зохион явуулна.
I шат: 2010 оны хоёрдугаар сарын 2-ноос тавдугаар сарын 01-ний дотор аймаг, дүүргийн Олимпийн зөвлөлүүд урьдчилсан буюу анхан шатны шалгаруулалтыг хийнэ.
II шат: Аймаг, дүүргээс насны ангилал, төрөл тус бүрт зөвхөн тэргүүн байр эзэлсэн хүүхдийн материалыг 2010 оны тавдугаар сарын 10-ны дотор МҮОХ-нд хүлээн авч долдугаар сарын 5-ны дотор хагас шигшээ шалгаруулалтыг хийнэ.
III шат: Хагас шигшээгээс шалгарсан материалуудыг Үндэсний Олимпийн Хороодоос 2010 оны долдугаар сарын 15-ны дотор Азийн наадмыг зохион байгуулах хороонд хүлээн авч долдугаар сарын 20-25-ны хооронд шигшээ буюу эцсийн шалгаруулалтыг хийнэ.
ТАВ. ОРОЛЦОГЧДЫН НАСНЫ АНГИЛАЛ:
1.Уралдаанд Азийн спортын наадамд оролцогч 45 орны Үндэсний Олимпийн Хороодын 12-18 насны бүх хүүхэд залуучууд оролцох эрхтэй. 2.Уралдаан 2 насны ангилалтайгаар зохиогдоно:
А. 12-15 нас
Б. 16-18 нас
ЗУРГАА. ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Азийн Олимпийн Зөвлөл, Гуанжоугийн Азийн Спортын Наадмыг зохион байгуулах хорооноос наадамд оролцогч 45 орны Үндэсний олимпийн хороодтой хамтран зохион байгуулна.
ДОЛОО. УРАН ЗУРГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ:
7.1 Уралдааны сэдэв:
А. Миний мөрөөдлийн Азийн наадам
Б. Азийн Спортын XVI Наадмын албан ёсны билгэдэл сахиус, хөгжилтэй Ле Ян ямаатай /Ле Яангантай/ тоглосон нь
В. Зүрхэнд орших Ази тив ба Гуанжоу
7.2 Зургийн бүтээлүүдэд тавигдах шаардлага:
7.2.1 Бүтээлүүд нь Азийн Спортын XVI Наадмын үйл явдлыг (спортын уралдаан тэмцээний үйл явцад, эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн үзэл санаа бүрэлдэж байгаа тухай , Азийн соёл урлаг, амьдралын хэв маягийг дэлхий дахинд нээн харуулж байгаа тухай гэх мэт) харуулсан, анхдагч (бусдын санааг хуулбарлаагүй), хүүхдийн авъяас чадвар, онцлогийг илтгэсэн байх ёстой.
7.2.2 Бүтээлийн хэмжээ нь 546×394 см, энэ хэмжээг баримтлаагүй бүтээлүүдийг хүлээн авахгүй. Хүүхдийн зураг, усан будган зураг, модон дээр зурсан зураг, чимэглэлтэй зураг, хүүхэлдэйн зураг, инээдмийн зураг зэрэг бүхий л төрлийн бүтээлүүд байж болно.
7.2.3 Компьютер ашиглан, ямар нэгэн зургийн програмаар зурсан бүтээлүүдийг хүлээн авахгүй.
7.2.4 Бүтээлүүд нь хүүхдийн ур чадварыг харуулсан байх ба өөр ямар нэгэн уралдаанд оролцож байсан бүтээл байж болохгүй. Ирсэн бүтээлүүдийг буцаан явуулахгүй. Зохион байгуулагчид бүтээлүүдийн зохиогчийн эрхийг хүндэтгэн үзэж, аливаа ашгийн төлөө зүйлд ашиглахгүй.
НАЙМ. ЭССЭ ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
8.1 Уралдааны сэдэв:
А. Спортын соёл, амьдралын хэв маяг болох нь
Б. Азийн Спортын наадам: Азид Спортын соёлыг дэлгэрүүлэхэд нөлөөлөх нь
В. Ази тив: Эв нэгдэлтэй найрамдалт гэр бүл
Г. Миний спортын амьдрал
8.2 Бүтээлд тавигдах шаардлага:
8.2.1 Эссэнд Азийн Спортын Наадмын үйл ажиллагаанууд, спортын уралдаан тэмцээн, эв нэгдэлтэй Ази тивийнхэн, Азийн соёл урлаг, Азийн наадмын сайн дурынхан зэргийг тусгасан байх бөгөөд уг сэдвийг бичихдээ их нуршилгүй, үзэл бодлоо чөлөөтэй, оновчтой илэрхийлбэл зохино. Мөн тухайн оролцогчийн бичлэгийн авъяас чадварыг харуулсан байх ёстой.
8.2.2 Бүтээлийн төрөл хэлбэрийг харгалзахгүй ч үргэлжилсэн үгийн зохиол, хэлэлцүүлэг байвал зохимжтой. Эссэг англи, монгол хэл дээр А4 хэмжээтэй хуудсанд хоёр хувь бичих ёстой. 12-15 насны хүүхдүүдийн эссэ 600-700 үгтэй, 16-18 насныхны эссэ 800-900 үгтэй байна.
8.2.3 Эссэ нь зохиогчийн өөрийн бүтээл байх ёстой ба аливаа зохиол бүтээлээс хуулбарласан байж болохгүй.
ЕС. УРАЛДААНЫ ДҮРЭМ:
9.1 Урьдчилсан шатны шалгаруулалтад оролцох эссэ, зургийн бүтээлүүдийг 2010 оны 2-р сарын 2-ны өдрөөс эхлэн 4-р сарын 20-ний өдрийг дуустал Аймаг, дүүргийн Олимпийн зөвлөлүүдэд хүлээн авна. Оролцогчид зөвхөн 1 бүтээл өгөх эрхтэй.
9.2 Оролцогчид эцэг эхийн хамт тэмцээнд оролцох Эрхийн анкетийг бөглөх ёстой. Анкетийг Азийн Спортын XVI Наадмын албан ёсны вебсайт
www.gz2010.cn-оос татаж авах боломжтой. Анкетийг бөглөөгүй хүүхдүүд тэмцээнд оролцох боломжгүй.
9.3 Эссэ болон зургийн бүтээлүүдийг анкетийн хамт тухайн орны зохион байгуулагчдад эцсийн хугацаанаас өмнө хураалгах ёстой. Уралдааны тайлбар, анкетийг www.gz2010.cn-с татаж авч болно.
9.4 Энэхүү уралдаан нь ашгийн бус үйл ажиллагаа тул оролцогчид төлбөр төлөхгүй.
АРАВ. ҮНЭЛЭХ ШАЛГУУР:
10.1 Уран зургийн уралдаан
Ерөнхий ур чадвар Шинэ санаа, сэтгэлгээ Утга илэрхийлэлт 70 оноо 15 оноо 15 оноо
10.2 Эссэ зохион бичлэгийн уралдаан
Ерөнхий ур чадвар Шинэ санаа, сэтгэлгээ Утга илэрхийлэлт 70 оноо 15 оноо 15 оноо
АРВАН НЭГ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
11.1 Монголын Үндэсний Олимпийн Хорооны шагнал:
11.1.1 Уран зургийн уралдаанд насны ангилал тус бүрт 1-р байр нэг, 2-р байр хоёр, 3-р байр гурав”-ийг тус тус шалгаруулна.
11.1.2 Эссэ бичлэгийн уралдаанд насны ангилал тус бүрт 1-р байр нэг, 2-р байр хоёр, 3-р байр гурав”-ийг тус тус шалгаруулна.
11.1.3 Шалгарсан хүүхэд, залуучуудыг цом, сертификат, дурсгалын зүйлсээр шагнаж урамшуулна.
11.2 Эцсийн шалгаруулалт буюу шигшээд оролцогчийн шагнал:
11.2.1 Уран зургийн уралдаанд насны ангилал тус бүрт 1-р байр нэг, 2-р байр хоёр, 3-р байр гурав; -ийг тус тус шалгаруулна.
11.2.2 Эссэ зохион бичлэгийн уралдаанд насны ангилал тус бүрт 1-р байр нэг, 2-р байр хоёр, 3-р байр гурав; -ийг тус тус шалгаруулна.
11.2.3 Шалгарсан хүүхэд, залуучуудыг цом, сертификат, дурсгалын зүйлсээр шагнаж урамшуулна.
11.3 Эцсийн шалгаруулалтанд ялагчийн шагнал:
Уралдааны төрөл тус бүрийн 2 насны ангилалын 4 ялагчийг Азийн Спортын XVI Наадам эхлэхэд 100 хоног үлдсэний тэмдэглэлт өдрийн
ёслол дээр зарлана. 4 ялагч Азийн Спортын Наадмын залуучуудын аялалд оролцох урилгаар шагнуулна.
11.4 Уралдаанд оролцогчийг бүртгэх:
Уралдаанд оролцохыг хүсэгч нь материалаа хүлээлгэж өгөхдөө овог, нэр, насаа МҮОХ-ны 142012 тусгай дугаарт мессежээр /Юнител/ илгээж, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай. Зөвхөн дээрхи дугаараар мессеж ирүүлсэн оролцогчийн бүтээлийг уралдаанд албан ёсоор бүртгэж авахыг анхаарна уу.
Мэдээллийг доорхи хаягаар лавлаж болно.
Уралдаанд оролцогч холбоо барих утас, хаягаа тодорхой бичнэ үү.
“ГУАНЖОУ-2010” АЗИЙН СПОРТЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО,
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ СОЁЛ, БОЛОВСРОЛЫН КОМИСС
Монголын Үндэсний Олимпийн Хороо
Чингисийн өргөн чөлөө,
Олимпик хаус, Улаанбаатар 210648
Шуудангийн хайрцаг №29
ФАКС: 343541
Е-MAIL: noc@olympic.mn
УТАС: 345289/91
ГАР УТАС: 8811-2017, 8810-3858
loading...



