loading...
Сери А лигийн 27-р тойрогт олон зүйл өөрчлөгдөж болох байсан ч топ багуудаас хэн нь ч боломжоо ашиглаж чадсангүй. Тухайлбал Рома – АС Миланы тулаанд хэн ялсан нь Интертэй онооны зөрүүгээ ойртуулах боломжтой байсан ч хөлбөмбөгийн хамгийн уйтгартай үр дүн 0 : 0-ээр өндөрлөлөө. Леонардо энэ тоглолтонд Хунтелаар, Роналдиньо, Боррьелло гэсэн довтолгооны хувилбарыг сонгож гаргасан ч хоёр багийн хаалгачид энэ өдөр үүргээ 100 хувь давуулан биелүүлсэн юм.
Ромагийн ахлагчаар тоглож байгаа Даниеле Де Росс харамсалтай тэнцсэнийхээ дараа лигийн түрүү бидний хувьд боломжгүй боллоо хэмээжээ. Гэхдээ дээрхи үгээ Интерийг тэнцэхээс өмнө хэлсэн болохоор Де Росси дахиад хэлэх үлдсэн болов уу гэж найдаж байна.
Ийнхүү ард нь яваа хоёр өрсөлдөгч нэг нэгэндээ ”шавар хааж” тэнцсэн болохоор тэргүүлэгч Интерт тун сайхан нөхцөл байдал бүрдэж ирсэн. Хэрвээ тэд Женоаг (талбай дээрээ) ялж чадах аваас тэргүүлэгчийн байраа 7 оноогоор баталгаажуулах байв. Гэвч тэд өөрсдөдөө олдсон сайхан боломжоо ашиглаж чадалгүй мөн л 0 : 0-ээр тэнцэж орхилоо.
Женоагийн дасгалжуулагч Гасперини ”Үр дүнд бол нэг их санаа зовоод байх зүйл алга. Манай багийн тоглолт бага багаар сайжирсаар байгааг өнгөрсөн шөнө харсан байх. Хэрвээ бид бага зэрэг азтай байсан бол ялахад ойрхон л байлаа. Яахав хурд, ур чадвар гээд зарим зүйлээрээ Интерээс дутуу байснаа үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ бид бас тийм ч муу байгаагүй” хэмээжээ.
Лигийг тэргүүлэгчдээс энэ тойрогт Ювентус ганцаараа ялалт байгуулсан. Италийг төлөөлөн Аваргуудын лигт өрсөлдөж байгаа Фиорентина тэднийг талбайдаа хүлээж авчээ. Дөнгөж 2 дахь минутад Диего талбайн эздийн хиймэл отон хийх гэсэн хамгаалалтын алдааг ашиглан гоолдсон. 32 дахь минутад Ювентусын хуучин цэрэг Марко Маркьонни гоолдлоо. Энэхүү гоолын гол буруутнаар нэрлэгдсэн Де Челье 46 дахь минутад сэлгээнд сууж Гроссо орж ирлээ.
Хашир туршлагатай хамгаалагчыг орж ирсний дараа Ювегийн довтолгоо үлэмж хүчирхэгжиж өрсөлдөгчөө сандаргах боллоо. Ингээд 68 дахь минутад Диего, Сиссоко нарын довтолгоог Гроссо амжилттай гүйцээж энэ улиралын 2 дахь гоолоо оруулсан юм. Хэдийгээр 3 оноо авсан ч Туриний баг гол хамгаалагч Кьеллинигээ гэмтлийн эмнэлэг рүү үдлээ. Урьдчилсан байдлаар түүний бэртэл 3 долоо хоног гэж байгаа юм. Энэ долоо хоногт Юве Европын лигийн тоголттой учир Зак хамгаалалтдаа санаа зовж байгаа нь ойлгомжтой.
4-р байрын төлөө тэмцэж байгаа Сицили арлын Палермо энэ хооронд Микколигийн гоолоор ялалт байгуулж Ювег урдаа алдсангүй. Тэд Ливорног талбайдаа угтаж авсан юм. ”Хуучин бууны хугархай” Фабрицио Микколи улиралын 10 дахь гоолоо оруулж Тотти, Маккароне нартай хамт мэргэн буучдын 10-р байранд жагсаж байна. Микколи дээрхи ялалтынхаа дараа Италийн шигшээд дахин дуудагдах хүсэлтэйгээ илтгээд амжжээ.
Мөн Ювентусаас ганц оноо алдаж байгаа Сампдория Лациог 2 : 1-ээр ялж Хуучин ноёдын ар шилэнд нэхсээр байна. Кассано тоглолтын дундуур сэлгээгээр орж ирсэн ч түүний оролцоо энэ ялалтанд нэг их байгаагүй юм.
Энэ тойргоос эхлэн SN та бүхэнд Сери А лигийн тоймоо бичлэгтэй нь хамт хүргэхээр боллоо. Та бүхэн тухайн тойрогт болсон бүх тоглолтуудын тоймыг манай сайтаас үзэх боломжтой болж байна.
Inter – Genoa 0: 0
Roma – Milan 0 : 0
Fiorentina : Juventus – 1 : 2
Sampdoria – Lazio 2 : 1
Palermo – Livorno 1 : 0
Siena – Parma 1 : 1
Bologna – Napoli 2 : 1
Cagliari – Catania 2 : 2
Bari – Chievo 1 : 0
Atalanta -Udinese 0 : 0
Мэргэн буучдын жагсаалтанд онц өөрчлөлт орсонгүй. Микколи 10 гоолтой болж жагсаалтанд орж ирсэн, Паццини 13 дахь гоолоо оруулсныг эс тооцвол мэргэн буучдаас энэ тойрогт гоол оруулсан тоглогч гарсангүй. Пато, Паццини нар адилхан 12 гоолтой байсан юм. Мэргэн буучдын жагсаалтын жагсаалтыг та бүхэнд хүргэе.
| # | тоглогч | Баг | Гоoл (пенальти) |
|---|---|---|---|
| 1 | Антонио Ди Натале | Удинезе | 18 (3) |
| 2 | Диего Милито | Интернационале | 15 (3) |
| 3 | Жампаоло Паццини | Сампдория | 13 (2) |
| 4 | Алешандре Пато | Милан | 12 (4) |
| 5 | Алессандро Матри | Кальяри | 11 (2) |
| 6 | Альберто Жилардино | Фиорентина | 11 (0) |
| 7 | Баррето | Бари | 11 (4) |
| # | Клуб | T/T | X | T | Хж | +/- | Оноо |
| 1 | ИНТЕР | 27 | 17 | 8 | 2 | 52-22 | 59 |
| 2 | МИЛАН | 27 | 16 | 7 | 4 | 46-26 | 55 |
| 3 | РОМА | 27 | 15 | 7 | 5 | 45-29 | 52 |
| 4 | ПАЛЕРМО | 27 | 13 | 7 | 7 | 38-31 | 46 |
| 5 | ЮВЕНТУС | 27 | 13 | 5 | 9 | 42-36 | 44 |
| 6 | САМПДОРИЯ | 27 | 12 | 7 | 8 | 34-33 | 43 |
| 7 | НАПОЛИ | 27 | 10 | 11 | 6 | 35-31 | 41 |
| 8 | КАЛЬЯРИ | 27 | 11 | 6 | 10 | 43-36 | 39 |
| 9 | ЖЕНОА | 27 | 11 | 6 | 10 | 44-43 | 39 |
| 10 | ФИОРЕНТИНА | 27 | 10 | 5 | 12 | 33-33 | 35 |
| 11 | КЬЕВО | 27 | 10 | 5 | 12 | 26-27 | 35 |
| 12 | БАРИ | 27 | 9 | 8 | 10 | 32-34 | 35 |
| 13 | БОЛОНЬЯ | 27 | 9 | 7 | 11 | 32-37 | 34 |
| 14 | ПАРМА | 27 | 9 | 7 | 11 | 28-37 | 34 |
| 15 | КАТАНИЯ | 27 | 6 | 10 | 11 | 29-33 | 28 |
| 16 | УДИНЕЗЕ | 27 | 7 | 7 | 13 | 32-39 | 28 |
| 17 | ЛАЦИО | 27 | 5 | 11 | 11 | 22-30 | 26 |
| 18 | ЛИВОРНО | 27 | 6 | 5 | 16 | 17-37 | 23 |
| 19 | АТАЛАНТА | 27 | 5 | 7 | 15 | 22-38 | 22 |
| 20 | СИЕНА | 27 | 5 | 6 | 16 | 28-48 | 21 |
***
loading...




Roma yaachiwdaa huurhii
loading...
milan ac uragshaa
loading...
nuguudur AC milaniig MANUTD-ad hojigdohiig harahdaa bid setgel hangaluun baih bolno.ha ha ha
loading...
Milan ch MANUg 3:0 gesen toglolt udaagui l bga da tghd kaká bsan harin odoo Ronni bna MANU ffs
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох шигшээ багуудын өмсгөлүүдийн захиалга авч эхэллээ. 99757810
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын өмсгөлүүдийн захиалга авч эхэллээ. 99757810
loading...
bayrallaa Баярсайхан. medee bur delgerengui oilgomjtoi bolson bna amjilt husii
loading...