Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Челси, Вилла, Портсмут хагас шигшээд

GD Star Rating
loading...

ФА-ын цом буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шөвгийн 8-ийн тоглолтууд болж Челси, Астон Вилла, Портсмут багууд хагас шигшээд шалгарах эрхээ авлаа. Челси Стоктой тоглож, багийн ахлагч болон дэд ахлагч нарынхаа гоолын ачаар хожив. Сүүлийн үед тун ч барцадтай байгаа Жон Терри гоол хийж хөгжөөг дэмжигчдээ баярлуулсан байна. Челси 19 дэх удаагаа ФА-ын цомын хагас шигшээд шалгарлаа.

Астон Вилла Ридингтэй тоглож, 0:2-оор хожигдож байсан ч дараалан 4 гоол хийж, хагас шигшээд Челситэй тоглохоор болжээ. Жон Кэрью хет-трик хийж, багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэсэн байна.

Челси өнгөрсөн улиралд ФА-ын цомд түрүүлсэн, одоогоор аварга цолыг хамгаалагч бол Астон Вилла энэ тэмцээнд нийт 7 удаа түрүүлж байж. 2000 оны ФА-ын цомын шигшээд эдгээр багууд тоглоход Челси 1-0-ээр хожиж байсан гэнэ. Астон Вилла өнгөрсөн долоо хоногт Уэмблид Английн лигийн цомын төлөөх тоглолтонд Манчестер Юнайтедэд хожигдсон, энэ улиралд 2 дахь удаагаа Уэмблид шигшээ тоглолтонд тоглохын тулд Челсиг хожих шаардлагатай болсон нь энэ.

Энэ улиралд ПЛ-т маш муу тоглож байгаа Портсмут ФА-ын цомд дажгүй тоглож дунд шөвөгт хүрсэн бөгөөд Бирмингемийг 2:0-ээр хожсоноор хагас шигшээд өрсөлдөх боллоо. Портсмут 2008 онд уг тэмцээнд түрүүлсэн.

Харин Фулхэм – Тоттенхэм багууд тэнцсэнээр дахин тоглох хэрэгтэй болжээ. ФА-ын цомын дүрэм ёсоор багууд тэнцвэл хариу тоглолт гардаг. Эдгээр багууд 3 сарын 24-нд Тоттенхэмийн талбайд шийдвэрлэх тоглолтоо хийнэ.

Челси — Сток Сити 2:0

Гоол: Лэмпард, 35; Терри, 67
Челси: Илариу, Иванович, Алекс, Терри, Феррейра, Малуда, Оби Микел, Лэмпард, Анелька, Дрогба, Калу
Сток Сити: Соренсен, Уилкинсон, Фэй, Хут, Коллинз, Уайтхэд, Уилан (Пьюг, 45), Делап, Санли (Лоуренс, 62), Сидибе (Китсон, 62), Фуллер

Фулхэм — Тоттенхэм 0:0

Фулхэм: Шварцер, Хангеланд, Бейрд, Шори, Хьюз, Гера, Дафф, Этуху, Грининг, Дэйвис (Эльм, 73), Замора
Тоттенхэм: Гомес, Бейл, Бассонг, Доусон, Чорлука, Ассу-Экотто, Паласиос, Модрич, Кранчар, Павлюченко (Дефо, 81), Крауч

Ридинг — Астон Вилла  2:4

Гоол: Лонг, 27, 42 – Э.Янг, 47; Карью, 51, 57, 90-пен.

Портсмут — Бирмингем 2:0

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. NJERSEY says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын тоглогчдын өмсгөлүүдийн захиалга авч эхэллээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  2. JERSEY says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын тоглогчдын өмсгөлүүдийн захиалга авч эхэллээ. 99757810…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: