loading...
“Миннесота” – “Даллас” – 112:125 (27:34, 34:37, 23:26, 28:28)
М: Эл Жефферсон – 36+13 самбар. Холлинс – 13+9 самбар. Флинн – 13+8 дамжуулалт.
Д: Мэрион – 29+14 самбар. Новицки – 24. К. Батлер – 23.
Шон Мэрион энэ улирлын хамгийн өндөр 29 оноо авч багаа тэргүүлж Даллас дараалсан 12 дахь хожлоо авлаа. Миннесотагийн талбайд болсон уг тоглолтонд 2 тоглолтын торгуулиа өнгөрөөн эгэн ирсэн Эл Жефферсон маш сайн тоглосон ч багийн бусад тоглогчид нь төдийлөн сайн тоглоогүй. Харин нөгөө талаас Мэрион, Дирк, Батлер нар 20+ оноо авчээ. Даллас 2 сарын 16-наас хойш нэг ч хожигдоогүй бөгөөд одоо бүсийнхээ 2-р байр луу дэвшив. Тэд 44-21 болсон бол Лейкерс 46-18 болжээ.
“Нью-Йорк” – “Атланта” – 99:98 (27:27, 17:19, 32:24, 23:28)
Н: Галлинари – 27. Д. Ли – 19+13 самбар. Эл Харрингтон – 14.
А: Жош Смит – 25+10 самбар. Жо Жонсон – 22. Хорфорд – 18+12 самбар.
Никс энэ улиралд Хоуксийг 3 дахь удаагаа хожлоо. Өнөөдөр талбай дээрээ тун өрсөлдөөнтэй тоглолтын эцэст хожив. Шүүгч нар мөн л дахин бичлэг үзэн нягталж, Хорфордийн бөмбөг гараас гараагүй байхад цаг дууссаныг тогтоосноор Никс хожжээ. 1.7 секунд дутуу байхад Жог Смит дээр У. Чандлер блок хийсэн бөгөөд үргэлжлүүлээд Хорфорд оновчтой довтолсон ч цаг дууссан байхад шидсэн байна.
Никсээс Галлинари 27, Ли 19 оноо авсан бөгөөд тэд сүүлийн 15 тоглолтноос ердөө 3 дахь хожлоо авчээ. Тэд дахин нэг хожигдоход 9 дэх улиралдаа дараалан 82 тоглолтын талаас илүүд нь хожигдоно.
Өнөөдрийн тоглолтонд Трэйси МакГрэйди оролцоогүй байна.
“Мемфис” – “Нью-Жерси” – 107:101 (32:27, 35:24, 14:26, 26:24)
М: Гэй – 21+10 самбар. Конли – 21. М. Газоль – 19+13 самбар.
Н: К. Ли – 30. Харрис – 28. Т. Уильямс – 14.
Мемфисийн талбайд лигийн хамгийн муу амжилттай баг зочилж, талбай дээрээ дараалан хожигдоод байсан таагүй үзүүлэлтийг нь “зогсоов”. Өнөөдрийн хожлыг авахаасаа өмнө Мемфис талбай дээрээ хийсэн сүүлийн 8 тоглолтондоо бүгдэд нь хожигдоод байлаа. Талбайн эзэд эхний хагаст 21 онооны давуу байсан ч 2-р хагаст нэлээн бариулсан. Гэхдээ хожиж дөнгөжээ. Мемфисийн оноо болон самбараас авалтын лидер Зак Рэндольф өнөөдөр тоглоогүй.
Мемфис Д-лиг рүү явуулаад байсан төвийн тоглогч Х. Табеетийгаа эргүүлэн дуудсан гэнэ.
“Нью-Орлеан” – “Голден Стэйт” – 135:131 (36:25, 31:37, 33:33, 35:36)
Н: Дэв. Уэст – 28+13 самбар. Торнтон – 28. Окафор – 22+11 самбар.
Г: Морроу – 28. Р. Уильямс – 28. Маггетти – 18. ЖорЖ – 18.
Шинэ тоглогч Коллисон өнөөдөр ээлжит супер тоглолтоо үзүүлж, 16 оноо, 20 оновчтой дамжуулалт өгч баг нь Голден Стэйтийг хожиход гол үүрэг гүйцэтгэлээ. Хорнетс ийн дараалсан хожигдлоо 4 дээр зогсоов. Энэ улирлын оновчтой дамжуулалтын дээд үзүүлэлтийг Стив Нэш 20-оор тогтоогоод байсан бөгөөд Коллисон үүнийг давтав. Мөн Крис Пол Хорнетс багийн дээд амжилтыг 21 оновчтой дамжуулалтаар тогтоож байж, үүнийг давтахад Коллисонд ганц ассист дутжээ.
Голден Стэйтийг Режи Уилльямс 28 оноогоор тэргүүлсэн. Тэрээр Д-лигээс дуудагдсан, дуудагдсанаасаа хойш 5 дахь тоглолтондоо л оролцож байгаа нэгэн.
“Кливленд” – “Сан-Антонио” – 97:95 (28:26, 21:26, 23:24, 25:19)
К: Мо Уильямс – 17+8 дамжуулалт+8 самбар. Жеймисон – 17. Дел. Уэст – 16.
С: Жинобили – 38. Хилл – 23. Данкан – 13.
ЛеБрон 2 дахь тоглолтондоо дараалан тоглоогүй, Шак угаасаа гэмтэлтэй байгаа, Жеймисон тоглолтын дундуур гэмтэл авч талбайг орхисон гээд гарааны 5 тоглогчийнх нь 3 нь эзгүй ч Кавальерс талбай дээрээ Спэрсийг хожиж дөнгөлөө.
Спэрс ийн 50 хожилд хүрсэн анхны баг болж байгаа бөгөөд түүхэндээ анх удаа 50-ын заагийг лигийн багуудаас хамгийн түрүүнд давав. Өнгөрсөн 2 улиралд түрүүлж 50 хожсон Бостон, Лейкерс багууд тус бүр аварга болж байсан гэдгийг дурдъя.
Делонте Вест 4-р үед 10, нийт 16 оноо авсан бол Мо Уилльямс 17, Жеймисон тоглолтыг орхихоосоо өмнө 17 оноо тус тус авчээ. Харин Спэрсээсэнэ улиралд ердөө 2 дахь удаагаа гараанд гарсан Ману Жинобили улирлын хамгийн өндөр 38 оноо авсан ч энэ нь хангалтгүй байлаа.
Кливленд 2007-08 оноос хойш ЛеБронгүй 10 тоглохдоо анх удаа хожиж байгаа нь энэ.
Спэрс 3 оноогоор хожигдож байхад Жинобилигийн холын шидэлт оновчтой болсон ч шүүгч нар бичлэг үзээд зураасан дээр гишгэснийг харсан. Өчигдрийн Коби шиг. Ингээд Мо Уилльямс 2 торгуулиа оновчтой болгосноор Кавальерс дахин 3 оноо илүү болжээ. Ингээд Спэрсийн сүүлчийн боломж нь Рожер Мэйсоний холын шидэлт байсан ч тэрээр алджээ. Тэрээр үүний өмнөх 7 холын шидэлтээ дараалан алдаад байсан гэнэ.
loading...






Sain bn Cavs uragshaa avraga bolno shuu !!!
loading...
Cavs turuulj magadgui. Hamgiin avgui ursuldugch ni Denver.
loading...
Cavs turuulj magadgui. Hamgiin evgui ursuldugch ni Denver.
loading...
PO-d cavs bobcatstai taraasai bilee tegvel cavs mult
loading...
hoordog nusnuud DEN CAV 2 ene jildee avraga avahgui
ter tusmaa CAV
nadtai barih hun bna uu?
loading...
Спэрс ийн 50 хожилд хүрсэн анхны баг болж байгаа бөгөөд түүхэндээ анх удаа 50-ын заагийг лигийн багуудаас хамгийн түрүүнд давав
geed aldaad bichij zasaarai
loading...
zsss DEN CAV yagaad avch boldgum ym. CHARLOTT PO deer CAV siig multlana ch gej yu bhavde. keek Кливленд 2007-08 оноос хойш ЛеБронгүй 10 тоглохдоо анх удаа хожиж байгаа нь энэ. 11 deh udaa shude…
loading...
cavs awarga avch boloh l ym
loading...
Ene jil Mavs Cavs 2 avargiin tuluu togloosoi…
loading...
hi cav en jil avarg bolnoo bi itgej bnaa!!!!!!!!!!!!!
loading...
Za end daliirchixiy!
MAGIC ALL DAY!!!
loading...
Denver avarga avna nowshnuudaa
loading...