Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Баг ба нисэгч, Формула-1 » Феррари баг шинэ улиралд

GD Star Rating
loading...

Формул-1-ийн 2010 оны  улирал  Бахрайны Манамад  3 дугаар сарын 14 нд эхлэнэ. Дөрвөн  дэлхийн аварга,   тэр  дундаа  домогт Шумахерийн уралдааныг спорт сонирхогчид тэсэн ядан хүлээж байна.  Үйлдвэрлэгчидийн  тоо багасаж хувийн  багууд  давамгайлсан  нь Формула-1-ийн шинэ эрин эхлэж байгааг илтгэж   ойрын жилүүдэд  байгаагүй сонирхолтой өрсөлдөөнүүдийг бид харах болно.

Феррари

Формула-1-ийн түүхэнд  792 Гран Пригийн гараа, 209 ялалт, 219  хурдан тойргын цаг, 203 гарааны түрүү, бараг 5000 оноо, нийт 31 аварга,  үүний дотор  нисгэгчид нь 15 аварга цолыг хүртсэн  гайхалтай баг бол Маранеллогийн Скудерриа Феррари билээ.  Тэд өнгөрсөн жилийн таагүй дурсамжыг давтахгүй гэдгийг баталж байна.

2009 онд Феррари баг улиралын дөрөвдэх уралдаанд зургаадугаар байрт шалгарч дэлхийн аваргын эхний оноогоо авч байсан нь  сэтгэл гонсойход хүргэсэн үзүүлэлт байв. Тус баг өөрсдийн сул талыг мэдэрч байлаа. Ингээд   2009 онд онцгой шинэчлэл хийсэнгүй. Харин улирлын явцад 2010 онд уралдах F10 ыг бэлтгэх төсөл дээр гол анхаарлаа хандуулж  эхэлжээ.  Үүний сацуу  тэдэнд топ нисгэгч зайлшгүй шаардлагатай  болов. Үргэлж сэтгэл хангалуун бус байсан Кими Райкконен  Формула-1-ээс завсарлага авч Раллид уралдахаар шийдэв Энэ орон зайг  тэр тэргүй Реног орхиж байсан   Фернандо Алонсог нөхөхөөр боллоо. Феррари багийн дарга Стефани Доменикали : “Бидэнд  Михаэль Шумахер шиг хурднаас гадна машиныг үргэлж сайжруулахын төлөө  багийн гишүүд, инженерүүдтэй  хамтран ажиллах чадвартай  нисгэгч хэрэгтэй. Энэ бол Фернандо Алонсо юм” гэжээ. Алонсогын хувьд Феррари бол түүний мөрөөдлийн баг байсан бөгөөд энд зодог тайлна гэж хэлсэн. Алонсо италиар сайн ярьдаг тэр  Минардид байхдаа л ярьдаг байжээ. Тэгхээр хүсэл сонирхолоор дүүрэн испани эр мөн хүсэл сонирхол ихтэй итали багт  гайхалтай тохирчээ. Гэхдээ Алонсо Макларен багтай бас сайхан таарч байсан. Гэвч эхний уралдаанаас л Хэмилтон түүний гол өрсөлдөгч болж яваандаа хонь чоно мэт болсон . Алонсогын шинэ хамтрагч  Масса Унгарын Гран Прид болсон ослоос хойш  бүрэн эдгээд байна.  Феррарид Масса түүнтэй тэрсэлдэхүү эсвэл найрсаг хамтрагч байхуу гэдгийг цаг хугацаа харуулна. Масса бол Ферраригийн хайртай хүү, тэр хурдаа аваад эхэлбэл Алонсод хэр таалагдах бол зэрэг асуултууд гарч ирнэ. Утаа  гарч байгаа газарт гал бий  гэдэг үг байдаг. Харин Масса “  Би хэзээ ч багийн хамтрагчтайгаа  асуудал үүсгэж үзээгүй. Фернандо бид хоёрын хооронд ямар ч асуудал гарахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Бид хамтран ажиллах нь чухал юм.Тэр ухаалаг бөгөөд  багт сайн машин  хэрэгтэйг мэдэж байгаа. Би бас үүнийг мэдэж байна “ гэсэн юм.

Багийн эв нэгдэл амжилтын нэг хэсэг бол техникийн  үзүүлэлт бас  амин чухал  хэрэгтэй зүйлийн нэг билээ. Олон зүйл шинэ F10 –аас хамаарна. Өмнөх машинд хэд хэдэн зүйл таараагүй байв. КЕРС систем , анхнаасаа л уялдаатай бүтээгээгүй  олон давхар диффузор, Аэродинамикийн шинэ хэлбэр зэрэг.  F10  машиний  шинэчлэл  арал болон дизайнд шингэсэн гэж үзэж байна. Арлыг бага зэрэг урагшаа налуу болгожээ. Энэ  өөрчлөлт нь  аэродинамикийн эд анги дизайнтай уялдаж машин доогуурхи агаарын урсгалыг эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Шинэ машиний ихэнх нууц нь арьсан доороо нуугдаж байгаа ба олон нөхцөлд тааруулсан аэродинамик  муугүй болсон  гэж дизайнерууд ярьжээ. Өвлийн туршилт амжилттай болсон нь дэвшил гарсныг харуулж байгаа юм.  Гэхдээ  хэдэн асуулт байгаа . Түүний нэг бол дугуй бөгөөд хэт халуунд эсвэл өөр өөр стратеги хэрэгжүүлхэд  түүний чанар хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг  юм. Бага зэрэг алдаа хийхэд шалгаруулалтаас хасагдах  аюултай.  Бусад талаар машин , баг, нисгэгчид  дээд хүчээ шавхахад бэлэн болсон гэж үзэцгээж байна. Бас нэгэн үйл  явдал нь Феррари Ф1 багийн  удирдлага   италичууд  болсон юм. Ферраригийн лиценз зөвхөн италичуудад харьяаглагдаж байсан ч  90 ээд оны дундуур британууд, францууд,  германууд  үг хэлэх эрхтэй байв. Одоо ерөнхийлөгч Монтецемола бүгдийг эмх цэгцэнд нь оруулах ажлыг  эхэлсэн ажээ. Маранеллод F10-ийг танилцуулах илтгэлийг тэрээр итали хэл дээр хийсэн байна.  Феррари нь   британийн Макларен,  германы  Мерседес багуудын адил Формула-1 дэх  үндэстэн хоорондын тулааны гуравдахь том элемент болж байгаа юм.

Нисгэгчид   ба  машин

Арал- Ferrari  F10

Мотор -Ferrari 056

Дугуй- Bridgestone

1.Фелиппэ Масса   7

2. Фернандо Алонсо  8

Туршин нисгэгчид

Жанкарло Физикелла

Лука Бадоер

Марк Жене

Ерөнхийлөгч : Лука де Монтецемола

Багийн дарга : Стефано Доменикали

Багийн менежер: Лука Бальдиссери

Техникийн захирал: Альдо Коста

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. lg says:

    http://www.mnformula1.com -с илүү ихийг үзээрэй

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: