loading...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож буй 4 дэх удаагийн “Дуулиан-2020” тэмцээний нас насны шилдэг 8-н багууд тодорлоо. Шөвгийн 16-н хариу тоглолтууд 2010 оны 3-р сарын 6-7-ны хооронд Хан Уул Дүүргийн Спорт Зааланд явагдсан. Нийт 34 тоглолт явагдах төлөвлөгөөтэй байснаас 1 тоглолт явагдаагүй, учир нь эсрэг баг болох 3-р сургууль тоглолтонд ямар нэгэн шалтгаангүйгээр ирээгүй учраас 10-р сургуулийн 11 насны ангилалын багт хожлыг өгсөн. Харин бусад 33 тоглолт дүрмийн дагуу явагдаж нийт 329 гоол орсон байна. Одоогоор энэ удаагийн тэмцээнд маань 6642 гоол ороод байгаа.
Харин нэг хэсэг завсарлаад байсан Оюутан насны ангилалын зарим хэсгийн тоглотууд явагдсан. Нийт 3 тоглолт явагдсанаас БХИС 2 удаа тоглож 2 удаа өрсөлдөгчөө буулгаж авсан байна. Харин 3 дахь тоглолт нь маш өрсөлдөөнтэй явагдаж эцэст нь ҮБТДС 8:7-н харьцаатайгаар Оточ Манрамба ДС-г буулгаж авсан. Ингэснээр Оточ Манрамба ДС энэ удагийн тэмцээнийг өндөрлөх болсон.
Та бүхний сайн мэдэх 20-р сургууль нь өнгөрсөн жил 17 насны ангилалд гайхалтай тоглож аваргын алтан медалийг хүртсэн билээ. Харин энэ жил 20-р сургуулийн 17 насны ангилал хэсгийн тоглолтондоо амжилт муутай тоглож хасагдсан нь том сенсаци дэгдээд байсан. Тэгвэл өнгөрсөн жил 13 насны ангилалд түрүүлсэн Сэлэнгэ Пресс ХХК-н ивээн тэтгэсэн 5-р сургуулийн хүчтэй баг энэ удаагийн тэмцээнийг үзэгчдийн суудлаас үзэхээр боллоо. Учир нь тэд Онч Аудит ХХК-н ивээн тэгэсэн 10-р сургуулийн багт шөвгийн 16-н тоглолтонд хожигдож тэмцээнийг өндөрлөсөн. Энэ ялалтанд 10-р сургуулийн багийн ахлагч Тэмүүжин маш их үүрэг гүйцэтгэсэн.
Харин ХасБанкны ивээн тэтгэсэн өнгөрсөн жилийн 15 насны ангилалын аварга 2-р сургууль нь Тэнгэр Системс ХХК-н 45-р сургуулийг буулгаж авсан. 45-р сургууль энэ жил маш сайн бүрэлдэхүүнтэй байсан боловч тэдний суглаа нь хүндхэн таарсан нь аз дутсан гэж хэлж болох юм.
Хасу Мегаватт ХХК-н ивээн тэгэсэн 52-р сургуулийн 13 насны тоглогчид эхний тоглолтондоо 2:6-р хожигдсон нь Эрэл сургуулийг шилдэг 8-д үлдэхэд нь маш том боломж өгсөн. Энэ удаагийн тоглолтонд улаан карт аваад өмнөх тоглолтондоо өнжсөн 52-р сургуулийн довтлолгч Булган тоголсон. Тэрээр 4 гоол хийснээр баг нь 6:1-н харьцаатайгаар хожиж нийлбэр дүнгээр 8:7-р хошуучилж шилдэг 8-д багтсан байна.
Хамгийн өндөр тоогоор хожсон баг бол Саммит ХХК-н ивээн тэтгэсэн 24-р сургуулийн 13 нас юм. Тэд Скай Трейдинг ХХК-н 15-р сургуулийг 14:2-р буулгаж авснаар мөн шилдэг 8-д үлдэж чадлаа.
11 насны ангилалд Моннис ХХК-н ивээн тэтгэсэн 20-р сургууль болон ХасБанкны 97-р сургуулиуд тоголсон. Эхний тоглолтыг 97-р сургууль 6:3-р хожсон. Харин хариу тоглолт сүүлийн 20 секунд дутуу байхад 20-р сургууль 4:1-р хожиж байсан. Энэ дүнгээр дууссан бол 2 багийн тоглолт тэнцэж торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэх байсан. Харин эцийн мөчид хаалгчийн алдаанаас болж 97-р сургуулийн довтлогч бөмбөгийг таслаж гоол оруулснаар 4:2-р хожигдож харин нийт оноогоор 8:7-р хожсон юм. 20-р сургуулийн хүүхдүүд нүдэндээ нулимстай энэ удаагийн тэмцээнийг өндөрлөсөн.
Энэ тоглолттой адил Охидын насны 2 тоглолт явагдсан. Эхний тоглолтондоо Мон Аэрпорт ХХК-н 14-р сургууль МИГ Даатгал ХХК-н 92-р сургуулийг, харин Сэлба Сервисийн 16-р сургууль ХасБанкны ивээн тэтгэсэн Оюуны Ундраа ЦС-г тус тус 2:0-р хожоод байсан. Хариу тоглолтонд 92-р сургууль 1:0-р харин Оюуны Ундраа ЦС 2:1-р хожсон ч энэ нь шилдэг 8-д үлдэхэд хагалтгүй байлаа. Ингээд 92-р сургууль болон Оюуны Ундраа ЦС-н охидууд энэ удаад нүдэндээ нулимстай хоцорлоо.
“Дуулиан-2020” тэмцээний энэ удаагийн тэмцээн маань улам өрсөлдөөнтэй болж байна. 2010 оны 3-р сарын 14-ны Ням гаригт шөвгийн 8-н эхний тоглотууд Хан Уул Дүүргийн Заал болон Мон-Алтиус БТДС-н зааланд зэрэг явагдана.
Сонирхолтой тоглолтууд олноор явагдах ба зарим нэгээс нь дурьдвал:
17 насанд хамгийн сонирхолтой тоглолт Саммит ХХК-н 24-р сургууль болон Хасу Мегаватт ХХК-н 52-р сургуулийн хооронд яагдах болов уу.
Харин 15 насанд өнгөрсөн жилийн хүрэл медальт Хас Банкны ивээн тэтгэсэн Оюуны Ундраа ЦС болон алтан медальт Хас Банкны ивээн тэтгэсэн 2-р сургуулийн тоглолт. Мөн EIT ХХК-н 40-р сургууль болон Хайлааст ОНХХ-н 72-р сургуулийн тоглолт тун өрсөлдөөнтэй явагдана гэдэгт итгэлтэй байна.
13 наснанд Онч Аудит ХХК-н 10-р сургууль болон Олимпус-н 65-р сургууль гэх мэт олон сонирхолтой тоглолтууд явагдана. Та бүхэн хүрэлцэн ирж хүүхдүүдийг дэмжээрэй.
Монгол Улсын хөлбөмбөгийн хөгжилд хамтдаа хувь нэмрээ оруулцгаая.
Их Талын Дуулиан ТББ 2010 оны 3-р сарын 7-ны өдөр
loading...











ene estoi zob saihan um hiij bgaa gedeg t holbombog sonirhogch bolon mongolchuud bvgd negen zereg heleh bhaa bii ooroo holbombog toglodog udahgvi nutagtaa ochij duulian 2020 d oroltsnoo za bvh bagtaa amjilt hvsiy mon has bank bolon terbaatar ahdaa ajiliin amjilt hvsiy
loading...