Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » Баяртай Реал !

GD Star Rating
loading...

Дэлхийн шилдэг оддыг нэгэн дор цуглуулж, 250 сая еврогоор бүрэлдэхүүнээ сайжруулсан ч Реал Мадрид Аваргуудын лигт шөвгийн 16-гаас цааш ахидаггүй нөгөө л хэвээрээ. Тэд энэхүү хар цувралaа 6 дахь жилдээ дараалан ”үргэлжлүүлж” байна. Өнгөрсөн жил Ливерпульд ”цэвэр тавиулж” мултарч байсан бол энэ удаа Олимпик Лионыг барсангүй.

Уг нь тоглолтын турш Реал илүү байсан уу гэвэл байсан. Бөмбөг эзэмшилт, цохилт, дамжуулалт гээд бүх зүйлээрээ Эзэн хааны багийнхан илүү байсан ч ердөө ганцхан  алдаанаaс болж ирэх жилийг хүлээх хэрэгтэй боллоо. Үүнээс гадна тэд аваргуудын лигт тааруухан амжилттай байгаа учир дундаж багуудын ордог Б потод эрэмбэлэгдэх болж байна. Мануель Пеллегрини төрсөн өдөр нь тохиож байгаа Лассана Диарраг Гутитэй хамт хамгаалах хагас дээр тавьж,  Роналду, Кака, Гранеро нарыг хагас хамгаалалтанд Игуйныг довтолгоонд тоглуулсан.

Дөнгөж 6 дахь минутад К.Роналду ур чадварынхаа ачаар эхний гоолыг оруулж Реал тэргүүлж эхэлсэн. Үүнээс хойш зөвхөн Эзэн хааны баг л довтолж байсан бөгөөд Иугайн, Кака нар хэд хэдэн гоол оруулах боломж алдсан юм. Лиончууд сэлгээ оруулж ирээд ч довтолгоо нь сайжирсангүй. Гэхдээ тэд энэ өдөр үнэхээр азтай байсан гэдгийг Мадридийн багийн алдcан боломжуудаас харж болно. Ингээд 76 дахь минутад Пьянич Мадиридийн хаалганд гоолдож тоглолтыг орвонгоор нь эргүүллээ.

Энэ гоолоос хойш Реал 2 гоол нэмж оруулах хэрэгтэй болсон. Гэхдээ мэдээж Лион энэ давуу байдлаа алдахгүйн тулд бараг 11-үүлээ хамгаалж байсан болохоор тэд гоол оруулж чадсангүй. Лиончууд аваргуудын лигийн финал болох цэнгэлдэхэд тун азтай байдлаар дараагийн шатны эрхээ өвөртөллөө. Тэд 2006 оноос хойш шөвгийн 16-гаас цааш яваагүй хар цувралаа төгсгөл болголоо.



Статистик
Реал Лион
Цохилт (хаалга руу) 17(4) 9(3)
Алдаа 11 13
Булангийн цохилт 9 2
Отон тоглолт 2 4
Бөмбөг эзэмшилт 67% 33%
Шар хуудас 2 2
Улаан хуудас 0 0
Хаалт 2 3



Мадрид. Стадион “Сантьяго Бернабеу”. 80,354 үзэгч .
Шүүгч- Никола Риццоли (Итали).
РЕАЛ МАДРИД – ЛИОН – 1:1 (1:0)
Криштиану Роналду, 6 (1:0). Пьянич, 75 (1:1).
Реал Мадрид Лион
Икер Касильяс Уго Льорис
Серхио Рамос Антуан Ревейер
Рауль Альбиоль Крис
Эсекель Гарай Жан-Алан Бумсонг (46)
Альваро Арбелоа (84) Али Сиссоко
Эстебан Гранеро (62) Сидни Гову
Лассана Диарра Жан Макун (46)
Гути Жереми Тулалан
Кака (77) Миралем Пьянич (84)
Криштиану Роналду Сесар Дельгадо
Гонсало Игуаин Лисандро Лопес
Сэлгээ
Рафаэль Ван дер Варт, 62 Ким Чельстрем, 46
Рауль, 77 Максим Гоналон, 46
Махамаду Диарра, 84 Эдерсон, 84
Шар хуудас
Эстебан Гранеро, 38 Крис, 26
Рафаэль Ван дер Варт, 88 Сесар Дельгадо, 68
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

54 Сэтгэгдэл

  1. barca says:

    lyoniig barahgui ulun garuud hehe real bol ed uydee yavj bgaa saikhan zaluuchuudiig hend ch hereggui hog bolgool haydag bagsh de nuguu star uud ni ch bas reald aimaar durtai naas ni realiin fanuud azgui tahianuud hehehhe go barca go barca

    GD Star Rating
    loading...
  2. HALA MADRID says:

    Delhiin shildeg bagiig ingej bolohgui bh shuu ter “barca”
    hol bombog meddeg hun bl real.n tuuhiiig medmeer l yum ,

    GD Star Rating
    loading...
  3. zuzu says:

    Barca sain bj bolno o gehdee Real muu bag bish shuu.

    GD Star Rating
    loading...
  4. milan says:

    za ene real ch yaahaw ugaasaa utagaa aldtsan balai bag oduudiig hognuud bolgodog bag da.reald orson od tsaashdaa tegeel uudulduggui tiim bizde zaluusaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: