Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Онцлох, Сумо » Их аварга эх орондоо ирлээ

GD Star Rating
loading...

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Ёкозүна Асашёорюү Долгорсүрэнгийн Дагвадорж өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрээр 11 цаг 30 минутад Бээжин УБ-ын чиглэлийн онгоцоор УБ-т газардсан. Асашёорюү их аварга нисэх онгоцны буудалд буусныхаа дараагаар VIP өрөөнд байрлаж байгаад тэндээсээ шууд Баянгол зочид буудлын оффисын танхимыг зорьж тэнд хэвлэлийн бага хурал зохион байгуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад илэн далангүй хариулт өглөө.

Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд урьд өмнө нь байгаагүй амжилт үзүүлж Монгол түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн бахархалт хүү болсон 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж арлын оронд нийт 12 жилийг өнгөрөөсөн билээ.

Тэрээр сумогийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа эхлэн энэ л их спортын төлөө бие сэтгэл, хөлс хүчээ зориулахын чацуу бэрхшээл бүхэнтэй тэмцэж зүтгэж явсаар амжилтын он цагуудыг ардаа үдэж энэ аугаа амжилт амар хялбараар олдоогүй гэдэг нь ойлгомжтой.

Алс орны дэвжээн дээр эх орныхоо нэрийг гарган эцэг эхээс заяасан алдар нэрээ дуурсгаж явсан тэр ялалтын агшнууд дурсамж дурдатгал болон түүхнээ үлдэнэ. Их аваргыг өнөөдөр эх орондоо хөл тавихад нь халуун дулаахан уур амьсгалаар угтан авч, салхи нь хүртэл зөөлнөөр үлээж байсан бизээ. Тэрээр сумогийн дэвжээнд эд хаваа гайхуулан барилдаж үзэгч олныг суудлаас нь өндийлгөхөд хүргэдэг байсан төдийгүй 25 дахь түрүүгээ авч чадсан бахдам амжилттай.

Тус хэвлэлийн бага хурлын үеэр жил бүрийн цагаан сарын баярын өмнө “Өнөөдөр сонин”-ы зүгээс 100 хүний санал асуулгаар оны шилдэг алдартнуудыг шалгаруулдаг уламжлалтай. Их аварга Дагвадорж 9 жил дараалан оны шилдэг алдартнаар шалгарсан тул тус сонины хамт олноос өргөмжлөл гардуулан өгсөн юм.

Түүнчлэн Их аваргын хамтаар хэвлэлийн бага хуралд 2008 оны Бээжингийн олимпийн аварга МУ-ын ХБ, гавьяат тамирчин Түвшинбаяр, мөн олимпийн аварга Бадар-Ууган, гавьяат тамирчин Сэрдамба зэрэг спортын алдартнууд оролцож аваргын тухай өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм.

Сэтгүүлчид асуулт тавихаас гадна их аваргын амжилт, ялалтын талаар талархлын үг хэлж байлаа. Асашёорюү их аварга Дагвадорж энэ сарын 18-нд Япон улс руу буцахаас гадна арлын оронд очсоныхоо дараа зодог тайлах ёслолын бэлтгэл ажилдаа орох юм байна. Тэрээр өөрийн хүсэлтээр зодог тайлсан болохоор сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.

Мөн сумогийн ертөнцөд байх хугацаанд олон дурсамжтай сайхан үеүүд ардаа үлдсэнийг хэлэхийн зэрэгцээ өөрийнх нь тухай бүхнийг сайн сайхнаар харахыг хүсч байлаа. Өнгөрсөн 1-р сарын башё дундуур их аваргыг багагүй асуудалд ороогдсон тул башё өндөрлөж түүнийг ээлжит түрүүгээ авсаны дараа Японы сумо бөхийн Ёкозүнагийн зөвлөлөөс их аваргыг шийтгэх асуудал яригдаж байлаа.

Тухайлбал эрх хасах, башё өнжүүлэх, зодог тайлах гэсэн 3 янзын шийтгэл оногдуулахаар яригдаж байтал Асашёорюү их аварга Дагвадорж өөрийн хүсэлтээр зодог тайлж сумогийн ертөнцийг орхисон нь монгол түмэн болоод аваргын шүтэн бишрэгчдийн сэтгэлийг ихэд гонсойгож байсан билээ. Ийнхүү сумогийн домогт их аварга, МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж талын монгол нутагтаа ирж их спортын ялалт, ялагдал, амжилтын амт, өөрийн замналынхаа тухай илэн далангүй өгүүлсэн нь монгол түмний сэтгэлийг бага ч болов онгойлгосон бизээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. saihan avraga shuu. hakuho lalriig bodvol

    GD Star Rating
    loading...
  2. dagvaa says:

    ner negtiin chih 1 gedegdee… amidaa avargadaa hairtai… alsdaa eh orondooo ihiig hiij buteegeerei

    GD Star Rating
    loading...
  3. Mongol huu says:

    Heeh,Odoo ganc uldsen hakuho-goo bid nar harin ch demjih estoi shuu dee..
    Asa avargiig maani huchilj setgel sanaanii daramt uzuulseer baigaad zodog tailuulj bgaa n cad talaaraa japan novshnuuud oorsdiin sumo-doo oorsdiin bohoo tuuhend tod uldeeh gesen hogiin bodol shuu dee….
    Odoo ganc uldsen avargaa sain demjh l heregtei , tiim bizdee ???

    GD Star Rating
    loading...
  4. Saanaa says:

    Түвшинбаяр, Бадарууган, Сэрдамба 3 юугаа хийж явдаг байна аа.

    GD Star Rating
    loading...
  5. Alia says:

    harin thh esgii hiih gazar nohoi hereggui gegcheer ter 3 neeree ffs ! odoo Harumafuji yokozuna bolchuul unen tasarhai yaponi sumo-n tuuhend 68 69 70 geed tsaashaa hed ch bj boloh MGL yokozunanud goyo sonsogdoj bga z de 68 69 70

    GD Star Rating
    loading...
  6. maddog says:

    jinhene mgl er hvn de avarga .amagaa demjini shvv mgl chuudaa hakuho ugaasaa mgloo gesen setgelgvi tiim bolohoor ama uragshaa

    GD Star Rating
    loading...
  7. nurka_23 says:

    hi mongolshuudaa amagaa demjin ee er bol daragiin avarg shuu!! hakuho mgliin irgnees garsn shudee ……tim bzdeee amaga demjin shudee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!urgshaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa!!!!!!

    GD Star Rating
    loading...
  8. цоомоо says:

    dagvaa goy shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: