Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Коби дахиад л . . .

GD Star Rating
loading...

“Орландо” – “Клипперс” – 113:87 (31:21, 36:20, 24:27, 22:19)

О: Ховард – 22 + 15 cамбар. Нельсон – 17 + 8 дамжуулалт. Льюис – 15.

К: Дэвис – 16 + 9 дамжуулалт. Гуден – 12 + 14 cамбар. Каман – 12.

Мэжик Клипперсийг илт давуу хожиж дараалсан 6 дахь хожлоо авлаа. Мөн тэд талбай дээрээ хийсэн сүүлийн 5 тоглолтондоо бүгдэд нь хожиж байгаа бөгөөд эдгээр тоглолтууддаа нийт +77 оноог өрсөлдөгөөсөө илүү авчээ. Клипперс сүүлийн 12 зочлон тоглолтынхоо 11-т нь хожигдов.

“Вашингтон” – “Хьюстон” – 88:96 (22:21, 18:27, 20:23, 28:25)

В: Блатше – 18 + 8 cамбар. Янг – 18. Торнтон – 15 + 9 cамбар.

Х: Скола – 23 + 10 cамбар. Мартин – 21. Брукс – 14.

Рокитс Визардсийн талбайд зочилж тоглоод хожлоо. Гэмтлийн улмаас 7 тоглолт өнжсөн Ариза, 12 тололт өнжсөн Лоури нар өнөөдөр талбайд гарч тоглоцгоожээ. Ариза 28 минут тоглоод 13 оноо авсан байна.

Визардсийн Веризон Центрт 10422 үзэгч цугласан нь энэ улирлын хамгийн муу үзүүлэлт бөгөөд тэд 4 дараалж, мөн сүүлийн 7 тоглолтынхоо 6-д нь хожигдов.

“Индиана” – “Филадельфи” – 107:96 (24:29, 30:23, 22:15, 31:29)

И: Жонс – 25. Раш – 24 + 9 cамбар. Мёрфи – 19 + 8 cамбар.

Ф: Холидей – 21. Далемберт – 16 + 11 cамбар. Грин – 13.

Санстай тоглоход сахилгагүйтсэн Дэнни Грейнжер торгуулийн улмаас тоглоогүй ч Пейсерс талбай дээрээ 76-г 11 онооны илүүгээр хожив. Пейсерс дараалсан хожигдлоо 4 дээр зогсоож байгаа бөгөөд сүүлийн 9 тоглолтноосоо 2 дахь хожлоо л авч байна. Пейсерс 42 удаа оновчтой довтлохдоо 32 оновчтой дамжуулалт өгсөн, мөн бөмбөгөө ердөө 10 удаа алдаж таслуулсан бол Филадельфи 21 удаа ТО хийжээ.

“Шарлотт” – “Майами” – 83:78 (20:30, 19:18, 23:18, 21:12)

Ш: Жэксон – 17. Фелтон – 15 + 11 дамжуулалт. Диау – 11 + 8 cамбар.

М: Уэйд – 27. Д. О’Нил – 19. Бисли – 11 + 9 cамбар.

Бүсдээ плей-оффын төлөө хүчтэй өрсөлдөж байгаа багууд хоорондоо тоглолоо. Тун чухал уг тоглолтонд талбай дээрээ тоглосон Шарлотт хожлоо. Тэд 4-р үед тун сайн хамгаалсны хүчинд хожил авчээ.

Уэйд багаа 27 оноогоор тэргүүлсэн ч 2-р хагаст тун муу тоглож, 11 довтолгооныхоо 3-ийг нь л оновчтой болгосон байна. Хит уг нь эхний хагаст 15 оноогоор тэргүүлж байлаа.

Энэ улиралд эдгээр багууд 3 тоглоход 3-ууланд нь Бобкэтс хожсоноор улирлын төгсгөлд хожил хожигдол нь тэнцсэн үед хоорондын тоглолтын давуу байдлаа ашиглан өмнө нь бичигдэх боломжтой болж байгаа юм.

“Милуоки” – “Бостон” – 86:84 (24:22, 18:24, 22:22, 22:16)

М: Богут – 25 + 17 cамбар. Дельфино – 19 + 8 cамбар. Сальмонс – 16.

Б: Рондо – 20. Гарнетт – 14 + 10 cамбар. Пирс – 12.

Кливлендийг хожсон Бакс өнөөдөр бүсийнхээ бас нэгэн акул Бостоныг талбай дээрээ хожиж дөнгөлөө. Селтикс 4 дараалан хожоод байсан ч Баксыг барсангүй. Баксын хувьд 4 дараалан, мөн сүүлийн 11 тоглолтынхоо 10-т нь хожив. Өнөөдрийн тоглолтонд Э. Богут хамгийн сайн тоглосон, Бостоны дасгалжуулагч Док Риверс ч багийг нь Богут “алсан” гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Милоуки одоогоор 34 хожилд хүрээд байгаа бөгөөд өнгөрсөн улиралд нийт 34 хожиж байж.

“Портленд” – “Сакраменто” – 88:81 (25:29, 27:13, 21:20, 15:19)

П: Рой – 19 + 8 cамбар. Миллер – 14. Батум -14.

С: Эванс – 18. Лэндри – 17+ 8 cамбар. Удрих – 13.

Портлэнд талбай дээрээ Кингзийг хожив. Гэхдээ Брэндон Рой энэ тоглолтыг “дээшээ, доошоо” буюу баг нь нэг хэсэг сайн тоглоод, нэг хэсэг муу тоглож байсан гэжээ. Портлэнд 4-р үеийг 73:62-оор тэргүүлж эхэлсэн ч Кингз 10-0 ран хийж 73:72 болгосон байна. 3:35 дутуу, Портлэнд 81:78-аар тэргүүлж байх үед Батум, Рой нар дараалан амжилттай довтолсноор Портлэнд хожих нөхцөлөө бүрдүүлсэн гэнэ.

“Чикаго” – “Юта” – 108:132 (30:35, 31:28, 20:29, 27:40)

Ч: Роуз – 25 + 13 дамжуулалт. Миллер – 20. Маррей – 14. Денг – 14.

Ю: Д. Уильямс – 28 + 17 дамжуулалт. Майлс – 26. Бузер – 16 + 10 cамбар.

Дерон өнөөдөр Дерик Роузаас илүү байж, Юта Буллзыг талбайд нь илт давуу хожлоо. Юта сүүлийн 27 тоглолтынхоо 22-т нь хожиж байгаа нь энэ. Энэ хожил нь Ютагийн улирлын 41 дэх хожил бөгөөд сүүлийн 27 жилийн 26-д нь тэд 50+ хувийн хожил авч байна.

Буллз улирлын хамгийн олон 5 хожигдсон үзүүлэлтээ давтлаа.

“Лейкерс” – “Торонто” – 109:107 (29:24, 21:34, 31:26, 28:23).

Л: Брайант – 32. Байнум – 22. Газоль – 17 + 9 cамбар.

С: Бош – 22. Барньяни – 21. Жек – 18.

3 дараалан хожигдоод байсан Лейкерс өнөөдөр талбай дээрээ Торонтог хүлээн аван тоглож, сонирхолтой тоглолтын эцэст 2 онооны илүүгээр хожлоо. 107:104, Лейкерс 3 оноо илүү байхад Крис Бош 3 онооны шидэлтээ оновчтой  болгосноор тоо тэнцсэн ч үлдсэн 9.5 секундийн хугацаа Кобиг хожлын оноо авахад хангалттай байжээ. Энтони Райтийн эсрэг тун итгэлтэй шидэж 2 оноо авсан. 2 хоногийн өмнө Орландогийн эсрэг тоог тэнцүүлэх боломжтой дундын шидэлтээ алдаж байсан бол энэ удаа хийв. “Энэ бол Орландод хийсэнтэй адилхан л шидэлт, тэрийг би алдсан” гэж Коби хэлжээ.

Лейкерс 2007 оны 4 сараас хойш нэг ч удаа 4 дараалж хожигдоогүй байсан, өнөөдөр хожигдсон бол 4 дараалж хожигдох байлаа.

Торонто эхний хагаст давамгай тоглосон ч 2-р хагаст хэмнэлээ алдсан. Ялангуяа сүүлийн 8 минутанд ердөө 4-хөн удаа оновчтой довтолжээ.

1.48 дутуу байхад гарч явсан бөмбөгийг Кальдерон татах боломжтой байсан ч үзэгчдийн суудалд сууж байсан залуу Кальдеронд саад болж, улмаар бөмбөг гарсан. Тэр залууг Лапо Элканн гэдэг бөгөөд ямар ч байсан Лейкерст 1 позишн авч өгсөн гэхэд болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Miki Roko says:

    Go LAL!
    Ene jil daxaid tuulnee!

    Bas Formula-1 -iin shine uliral irex amarltiin udruudud exlene!
    http://www.mnformula1.com-r orj F1-n shine medee medeeleluudee uzeerei!

    GD Star Rating
    loading...
  2. ZZ says:

    yo ter koby-n hajuud bga hugjuun demjech huuhnii ugzugiigee hehe! tasarchjee

    GD Star Rating
    loading...
  3. MB says:

    Ene odoo ymar ih buzzer shot hiij bna aaa
    Playoffs-t dadlaga bolj bgaa baihdaa

    GD Star Rating
    loading...
  4. dagvaa says:

    United neeree AC Milan iig unen doog tohuu bolgoloo shuu… yaj talbai deeree ted bar 2 goal hiitsen bsiin tegeegui bol gutamshig bolohgui yu…. barag togloltnoos iluu beckham iih ergej old trafforddoo togolson n sonin bsan shuu hehe

    GD Star Rating
    loading...
  5. Bataa_SHUTIS says:

    Laker dahij magadgui yum bnaa playoff hurdan ehleesee algasahgui uznee . EAST playoff sonin boloh yum shig bnaa ymarch bsan harj l baiy

    GD Star Rating
    loading...
  6. Lakers medeej avargiin toloo uzex baguudin negt zui yosoor tootsogdono. Gehdee suulin uyiin togloltuud, ene Raptors-in esreg toglosniig n harahad odohondoo arai bishee.
    Magic odoogoor harin dajgu haragdaj bna. 10+ winning streak uusgeesei! Er n tgd buh yum PO-d l haragdana do.
    MAGIC ALL DAY!

    GD Star Rating
    loading...
  7. cali says:

    Визардсийн Веризон – verizon верайзон ingej bicheerei.

    GD Star Rating
    loading...
  8. sarnai says:

    lal goeoo goeoo kkk. 10 ond bosh wadete neg bagt togloosoi. jinhene todorhoi bag bolno doo tiimuu. bosh bas l mair tegsh toglogch shuu tee.
    LAL GO GO !!!!

    GD Star Rating
    loading...
  9. Lhagvaa says:

    go go LAL….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: