Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Далласын хожлын цуврал 13

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-д 9 тоглолт боллоо. Даллас Маверикс талбай дээрээ Нью-Жерсиг хожсоноор дараалсан 13 дахь хожлоо авав. Далласаас Дирк Новицки 16 довтолж 3-хан удаа оновчтой довтолж муу тоглосон ч Жейсон Кидд 20 оноо, 9 оновчтой дамжуулалт, Кэрон Батлер 16 оноогоор багаа тэргүүлсэн байна. Нетс эхний хагаст 18 хүртэл оноогоор тэргүүлж байсан ч Даллас яван чангарч хожил авчээ. Далласын уг 13 дараалсан хожил нь багийнх нь түүхэн дэх 3 дахь урт хожлын цуврал гэнэ.

Бостон Селтикс талбай дээрээ Мемфист хожигдов. Мемфис айлын талбайд хийсэн сүүлийн 7 тоглолтондоо дараалан хожиж, багийнхаа түүхэн дэх дээд амжилтаа ахиулжээ. Уг хожигдол нь Селтиксийн энэ улирлын хамгийн том хожигдол болсон бөгөөд хөгжөөн дэмжигчид нь тэднийг “бүү”-лж байлаа.

Спэрс талбай дээрээ Никсийг хожиж, Никс 9 дэх улиралдаа дараалан хожил нь хожигдлоосоо цөөн байх нь тодорхой болж байна. Никс өмнө нь 9 улирал дараалж ийм амжилт үзүүлж байсангүй. Тэд 2001 оноос хойш 41+ хожил авч чадаагүй хэвээр.

Бобкэтс Филлиг талбай дээр нь хожиход Филлигийн үзэгчид багаа мөн “бүү”-лж байлаа. Жеральд Уоллес 10 довтолж 9-ийг нь оновчтой болгож 28 оноо авсан бол Стивен Жексон 24 оноо, 10 самбараас авалт хийжээ. Бобкэтс дараалан 4 хожив. Филли энэ улиралд талбай дээрээ 10 хожиж, 20 хожигдсон амжилттай.

Хит талбай дээрээ Клипперсийг хожиход Уэйд 27, Жермайн 19 оноо авчээ. Клипперсийн хувьд дараалан 5 хожигдож байгаа нь энэ бөгөөд 12 сарын 19-нөөс хойш айлын талбайд 22 тоглохдоо 20-д нь хожигдоод байна.

Денвер Миннесотаг талбайд нь хожиж, дараалсан 4 дэх хожлоо авахад Биллапсаас гадна Крис Андерсен, Нене, Ирл Смит нар томоохон тус хүргэжээ. Миннесотагийн хувьд 7 дараалж, мөн сүүлийн 14 тоглолтынхоо 13-т нь хожигдов. Тэд 2 сарын 6-наас хойш ердөө ганц удаа хожоод байгаа.

Юта Детройтийг талбайд нь хожлоо. Жаззаас 7 тоглогч 10+ оноо авсан бөгөөд тэд Пистонсийг 10 дахиа дараалан хожиж байгаа гэнэ. Пистонс сүүлийн 8 тоглолтынхоо 7-д нь хожигдоод байна.

Оклахома талбай дээрээ гэмтэлд нэрвэгдсэн Хорнетсийг хожив. Дюрант оноогоо авч, Вестбрук жигд тоглолтоо үзүүлжээ. Гарааны тоглогчдоос нь Крис Пол эзгүй хэвээр байгаа бол нэмээд Пежа Стоякович гэмтэгсдийн тоог нэмээд байна.

Шинэ тоглогч Т. Эванс анх удаа трипл-дабл хийж, Кингз талбай дээрээ Торонтог илт давуу хожлоо. Кингз 3-р үед 43 оноо авч, гайхалтай тогложээ. Рэпторсийн хувьд 3 дараалж, мөн сүүлийн 8 тоглолтынхоо 7-д нь хожигдов.

Тоглолтуудын дүн:

“Филадельфи” – “Шарлотт” – 87:102 (23:37, 21:25, 14:23, 29:17)

Ф: Карни – 14. Игуодала – 13. Холидэй – 13 + 8 дамжуулалт.

Ш: Уоллес – 28. Жексон – 24 + 10 самбар. Диау – 13.

“Бостон” – “Мемфис” – 91:111 (12:27, 21:28, 30:27, 28:29)

Б: Аллен – 17 + 8 дамжуулалт. Рондо – 17. Пирс – 14.

М: Гей – 28 + 8 подборой. Майо – 17. М.Уильямс – 16.

“Детройт” – “Юта” – 104:115 (29:28, 14:35, 31:24, 30:28)

Д: Виллануэва – 19. Хэмилтон – 16. Байнум – 14.

Ю: Д.Уильямс – 18 + 12 дамжуулалт. Окур – 18. Миллсап – 18 + 9 самбар.

“Майами” – “Клипперс” – 108:97 (34:24, 23:24, 33:24, 18:25)

М: Уэйд – 27 + 8 дамжуулалт. О’Нил – 19 + 9 самбар. Бисли – 15.

К: Батлер – 31. Каман – 16. Блэйк – 12.

“Миннесота” – “Денвер” – 102:110 (23:20, 30:28, 19:31, 30:31)

М: Брюэр – 21. Жефферсон – 17 + 10 самбар. Лав – 15 + 11 самбар.

Д: Биллупс – 25. Энтони – 19. Нене – 17 + 9 самбар.

“Оклахома Сити” – “Нью-Орлеан” – 98:83 (29:26, 25:19, 26:17, 18:21)

О: Дюрант – 29. Уэстбрук – 17 + 9 дамжуулалт + 8 самбар. Ибака – 12 + 9 самбар.

Н: Уэст – 33. Торнтон – 11. Райт – 10.

“Даллас” – “Нью-Жерси” – 96:87 (19:33, 20:14, 31:15, 26:25)

Д: Кидд – 20 + 9 дамжуулалт. Батлер – 18. Бебуа – 16.

Н: Харрис – 21. Т.Уильямс – 18 + 13 самбар. Хамфрис – 13 + 8 самбар.

“Сан-Антонио” – “Нью-Йорк” – 97:87 (31:22, 20:17, 16:21, 30:27)

С: Жинобили – 28. Данкан – 18 + 9 самбар. Боганс – 13.

Н: Ли – 21 + 10 самбар. Чэндлер – 17. Харрингтон – 15.

“Сакраменто” – “Торонто” – 113:90 (24:25, 16:20, 43:23, 30:22)

С: Удрих – 24 + 8 дамжуулалт. Эванс – 19 + 10 самбар + 10 дамжуулалт.Дон – 15. Грин – 15. Лэндри – 15.

Т: Барньяни – 20. Жек – 14. ДеРозан – 14.Бош – 14.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. erik says:

    novitsci uragshaa.

    GD Star Rating
    loading...
  2. sarnai says:

    dallas awarga awbal haramsah yum algoo. nowitski yamar sain toglogch bilee dee. oligtoi sain hamtragchgu bsiin odoo dal goe bnaa. ene bairaara spurste taarwal goe toglolt bloh bh daa. ghdee l lal bgaa gdgiig artaj blohgui

    GD Star Rating
    loading...
  3. sarnai says:

    boston yachvaa. ene jil neg l bishee. ghdee po.d sergene biz dee. buseesei garch awargiin tuluu uzeesei. KG uragshaa aguu toglogch shuu.

    GD Star Rating
    loading...
  4. RDN says:

    Ehnii 2 setgegdel arai bishee, Dallast muu toglogch nar bsniig oiriin heden jil l lav haraaguim bn,

    GD Star Rating
    loading...
  5. Dallas goyo bn aa. Argagyi sain olon toglogch bn. Barag l superstar Butler ni shaxaad toglochixno,orchixno, shidchixne, bas sain xamgaalna. Brendan Haywood and Dampeir gej sain centeruud bn, Yalanguya Haywood bol id toglox nasan deeree bn, buur saijirax zaluu. Tegeed NBA xamgiin sain xolbogch Kid ax ni bn. Mani xun togloltiig sain udirdaj toglolttoi xuniig togluulj chaddag, uuruu bas suuliin yed buur sain shideed bgaa ene nuxur Dallasiin tolgoi ni bn. Medeej motoriin talaa yarix xeregtei Novitzki uuruu bn 2.13 cm bachka shidelttei ene nuxuriig xamgaalax mash xetsuu. Za tegeed sergeegch onoo tuugch Jason Terry bn. Mun neg ireeduin od tednii dotor bn ter bol Beaubois ene xurdtai zaluu ix ym duulganaa. jooxon xetsuu nertei boloxoos hehe. Za tegeed uldsen DeShawn Stevenson, Tim Thomas, E.Najera, Jose Barea, Matt Carol, Shawn Marion gesen xur turshlaguud bn. Xen ni ch garaad xamgaalalt dovtolgoond jigd togloj chadna. Yalanguya Shawn Marion xogond sain yavna sambar xamgaalalt geed bas superstar bsan xun shuu dee. Ingeed xaraxaar ted yamar xuchirxeg bolson ni xaragdaj bn. Xen ni ch garaand garaad toglochixoj chadaxaar. Tedniig 15 daraalj xojix bx barag xarin Boston-toi yahiig xarii barag l naax bx. Novitzki aztai German nuxur shuu terend dandaa NBA xamgiin avyaslag xolbogchid bsan. Ingeed bodoxoor ted ene jiliin Playoff-d ix amjilttai oroltsox bx. Turuu jil Carmelo-g xaax xun bgaagyi ene jil Butler, Marion 2 l xaax bx daa. Yu l bolox bol gehdee Dallas odoogoor daxiad xojvol bagiinxaa tuuxen dexi xamgiin urd xojliin tsuvral bolox ni tednii umnu odoo uchraa oloxgyi bgaa NY, Chigago bn.

    GD Star Rating
    loading...
  6. MB says:

    Suraagui ni bish ymar Dallas avraga avch chadahgui eee

    GD Star Rating
    loading...
  7. Bigshot says:

    hehe dallas chin NYd hojigdtson shuu humuusee Nowitstki goy toglogch bish ee minii %d zuer l shideh uuregtei ugaasaa undur bol hen ch shidne shde ymar tov ni garj irj haaltai bish dandaa namhan humuus yahav kidd bol aguu toglogch ter l avch yvj bn daa ternees terry ch bas ongiroogoos tsaashgui yg unendee bi dallasd durgui Denvert bol uur hereg

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: