loading...
Хүндийг өргөлтийн 2010 оын Залуучуудын УАШТ өнөөдөр ЦЕГ-ын харъяа “Хүч” спорт хороон дээр боллоо. Тус тэмцээнд хөдөө орон нутгаас Эрдэнэт, дархан, Багануур болон нийслэл хотоос “Хүч” спорт хороо, “Алдар” спорт хороо, БЗД, МСБТС-ын дунд сургуулиас баг тамирчид оролцож байгаа юм.
Тэмцээнд нийт 80 гаруй тамирчид өрсөлдөж байгаагаас гадна эрэгтэй 5жинд, эмэгтэй 5 жинд хүч чадлаа сорьж байна. Энэ жилийн залуучуудын УАШТ-нд оролцож байгаа “Хүч” спорт хороо, Дархан аймаг болон МСБТС-ын дунд сургуулиас тус тус хоёр багийн бүрэлдэхүүнтэй өрсөлдөж байгаа нь тэмцээний цар хүрээ өргөжсөнийг илтгэж байгаа юм.
Тэмцээнд хүндийг өргөлтийн ОУХМ Отгонтуяа, спортын дэд мастер Дэнсмаа, Анхзаяа, Анхцэцэг, спортын мастер 3 оролцож байна. Хүндийг өргөлтийн ОУХМ Отгонтуяа өнгөрөч оны сүүлчээр Хонконгт болсон Зүүн Азийн наадамд амжилттай оролцож 4-р байрт шалгарч байсан билээ.
Улмаар Залуучуудын УАШТ-нээс шалгарсан тамирчдыг Узбекстанд болох хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг олгох гол зорилготой юм байна. Цаашлаад хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг Сингапур улсад болох хүүхэд залуучуудын “Анхдугаар олимп”-од оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм байна. Тэмцээнийг ОУ-ын дүрмийн дагуу шүүн явуулахны зэрэгцээ хүндийг өргөлтийн холбооны залуу шүүгч нар шүүн явуулж байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөж аваргуудаа тодруулна.
loading...




тэгээд хэн түрүүлсэн хэн хэн хэддүгээр байранд орсоныг нь гаргаж болоогүй юм уу . тэр талаар илүү дэлгэрэнгүй нийтэлсэн бол илүү олон хүнд хүрэх байсан юм . Хамгийн дээд тал нь хэдэн кг доод тал нь хэдэн кг өргөсөн зэрэг мэдээлэл байсан бол …
loading...
hen hen bair ezelsen ym bee delgerengui bicheldee
loading...