loading...
Анх 1989 онд Герман улсын буцалтгүй тусламжаар Батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн байранд Монголын буудлага спортын анхны клуб нээгдэж байсан түүхтэй. Монголын буудлагын шигшээ багийн тамирчдын дундаас 2008 онд олимпийн дэвжээнээс анхны мөнгөн медальтан төрж байсан тэр мөч түүхнээ үлдсэн.
Тив дэлхий болон олимпийн тэмцээнд тус шигшээ багийнхан амжилт арвинтай медалийн ганзагатай ирж байсан. МУ-д Зэвсэгт Хүчин байгуулагдсаны 89 жилийн ойн баярын босгон дээр БХИС-ийн дэргэд “Аварга” буудлага спортын клуб нээгдлээ.
Энэхүү клубыг БХИС-ийн зөвлөх хошууч, генерал Жалбажавын санаачлагаар дэмжлэгтэйгээр буудлагын спортын гавъяат дасгалжуулагч Л.Ундралбатын гүйцэтгэлээр БТСГ, БХИС, мөн Зэвсэгт Хүчний “Алдар” спорт хороо хамтран байгуулжээ. Клубыг байгуулахад Батлан хамгаалахын яам 10 сая төгрөг, МУ-ын Гавъяат Дасгалжуулагч Л.Ундралбат 20 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.
Өнөөдөр “Аварга” клубын нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, төр засгийн удирдлагууд болон буудлагын спортын үе үеийн сайчуул алдартнууд оролцсон юм. Эрүүл мэндийн яам болон БХТН-ээс тус буудлагын клубыг байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн гавъяат дасгалжуулагч Л.Ундралбатад дурсгалын зүйл гардуулан өгсөн юм. Мөн МБСХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Германы алдартай “Walter” фирмийн бууг гардуулан өгч шавь нараасаа дараагийн олимпийн аваргыг төрүүлэн гаргах ерөөлийг өргөсөн юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр БХИС-иас мөн тус буудлагын клубт танхимын зориулалттай ширээ сандал өгөхийн зэрэгцээ “Мон-Лаа” компаний гүйцэтгэх захирал Л.Хосбаяр шинэ залуу тамирчин Хонгорзул болон түүний дасгалжуулагч, МУ-ын гавъяат дасгалжуулагч Л.Ундралбатад нэг жилийн цалин болон бэлтгэлийн хувцас хэрэглэлийг гардуулан өглөө.
Бээжингийн олимпийн мөнгөн медальт, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Отрядын Гүндэгмаад БХТН-ийн зүгээс олон онч мэргэн шавь араасаа төрүүлэн гаргахыг ерөөгөөд “Walter” фирмийн бууг гардуулан өгсөн юм. Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар спортын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа БХИС-ийн нэр бүхий хүмүүсийг “Спортын алдар” медалиар энгэрийг нь мялаалаа. Түүнчлэн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Дамдин БХИС-ийн захирал, бригадын генерал Болдбаатар, БХИС-ийн Зэвсэгт хүчний жанжин штабын нэр бүхий хүмүүсийг “Олимпийн алдар” медалиар шагнасан юм.
Түүнчлэн Монгол улсад компьютер программ болон материаллаг баазаар бүрэн тоноглогдсон иж бүрэн тоноглолтой “Аварга” буудлагын клуб нээгдсэн төдийгүй энэхүү клубээс дараа дараагийн олимп, тив дэлхий тэмцээн уралдаан болон ирэх 2012 Лондонгийн олимпийн аварга төрөн гарах нь дамжиггүй.
loading...




тэр жанжин штабийн хэдэн хүмүүсийг алтан медаллаар энгэрийг нь мялаалаа гэх шиг тэр хүмүүс юу хийж бүтээсэн гэж тийм шагнал авсан юм бэ , Монголчууд ийм сонин долгинуул зангаасаа хэзээ салах вэ салсан цагт л Монгол орон хөгжин байхдаа ,энэ нийтлэлийг бичсэн хүн хүний нэрийг том үсгээр бичдэг гэдгийг мэддэгггүй юм уу эсвэл албан тушаалаар нь ялгаварлан нэрийг нь том жижигээр бичсэн юм уу ?
loading...
Энэ клуб хаана байдаг юм. Буудлагын спортоор хичээллэх гэсэн хаана хэнд хандах вэ
loading...
энэ буудлагын клуб хаана байдаг юм бэ хэлээд өгж дуслааж
loading...
ene klubiin haygiig heleed ogooch bas utasnii dugaariin
shuu guyj bn oroh gesi
loading...