Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Мэргэжлийн Бокс » Мэнни Пакьяо Клоттег яллаа

GD Star Rating
loading...

Одоогоос яг сарын өмнө АНУ-ын Техас мужийн Даллас хотын Ковбойс цэнгэлдэхэд НБА-ийн Бүх Оддын тоглолт болж бүх үзэгчдийн тоогоор рекорд тогтоож байсан билээ. Тэгвэл өнөө өглөө боксын түүхэнд бичигдэхүйц нэгэн тоглолт энэ цэнгэлдэхэд болж өнгөрлөө.

Дийлдэшгүй байгаа Мэнни Пакьяо, Ганын боксер Жошуа Клотте нарын тулааныг 50,994 үзэгч үзжээ. Цэнгэлдэхэд маш том дэлгэц байрлуулан арын үзэгчдийг үзэх боломжоор хангасан байна.14 жилийн өмнө л энэ тоглолтын хэмжээний тулаан болж байжээ. Пакьяогийн промутер Боб Арум “14 жилийн өмнө Пакьяо Филиппинд зүгээр урцанд унтаж байлаа. Гэтэл одоо Америкт 51000 хүн цэнгэлдэхэд цуглуулаад байж байна. Гайхалтай түүх биш гэж үү” гэжээ. Үнэхээр ч Мэнни Пакьяо толгой эргэм амжилтыг үзүүлж байгаа.  Филиппиний домог болсон түүний тоглолтын үеэр Филиппин даяар замын хөдөлгөөн зогсож, бүгд түүний тулааныг шимтэн үздэг гэнэ.

Олон хүн Флойд Мэйведер-Мэнни Пакьяо хоёрын тулааныг үзэхийг хүсч байгаа. Харин цусны шинжилгээний асуудлаас болж энэ тулаан хойгилж байгаа билээ. Пакман энэ зуур Жошуа Клоттетэй тоглолт хийж байгаа бол Флойд 5 сарын 1-нд Шэйн Мослитэй тулна. Үүнээс нэг их удахгүй хүсэн хүлээсэн тоглолт болох биз ээ.

Тулааны тухайд хэдийгээр Пакьяо хүнд цохилтоор өрсөлдөгч ялж чадаагүй ч үе бүрт шүүгчдийн бүтэн 10 оноог авсан байна. Пакьяо сүүлийн 6 өрсөлдөгчаа хүнд цоилтоор ялаад байсан цувралыг Клотте тасалсан нь энэ. Ер нь тоглолтын турш илт давамгай тогложээ. Бүр 3-р үеийн завсарлагаанаар Пакьяогийн дасгалжуулагч “Бүх юм зүгээр байна. Бодсны дагуу байна. Амархан л юм байна” гэж Мэннид хэлж байсан гэнэ. Пакьяо тоглолтонд 1231 удаа цохисноос 246 нь байгаа онож. Харин энэ үзэлт Клоттегийн хувьд 399-өөс 108 байна.

Тоглолтын дараа Жошуа Клотте “Тэр хурдтай. Тэгээд би ялагдсан. Тэр хурдан, тийм ч учраас би дэмий баахан хөдөлж ядарсан” гэжээ. Хэдийгээр Ганын шилдэг боксчин ялагдсан ч 1,25 сая долларыг дор хаяж авч байгаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. arsen says:

    floidtoi l tulaldah estoi d

    GD Star Rating
    loading...
  2. Neo says:

    BI neg tulaldaad 50$ avah umsan. kkk

    GD Star Rating
    loading...
  3. Goalman says:

    Pacqiuao uneheer aguu bokschin todiigui neheer ulger duurialal bolson azi tiv hiigeed delhii dahinii baharhal bolson hun ym aa…
    Mayweather-tei tulaldahiig ni harahiig tesen yudan huleej bn…

    GD Star Rating
    loading...
  4. TJL says:

    Pacman uneheer aguu , iluu yumdaa.. ene togloltiig bi shuud uzsen, clottey hamgaalj bgad gants l tsohino, manny ugsruulj tsohiod gedesruu ni tsohij tsutsaagaad l, neg iimerhu l temptei toglolt bolson.. Uneheer hamaagui iluu bsan, Manny philippineiin baharhal gheese iluu Asia tiviin baharhal.. eric morales, oscar de lahoya, juan manuel marquez, ricky hatton, miguel cotto, joshua clottey bugdiig ni zodloo.. odoo Floyd mayweather l uldleede..

    GD Star Rating
    loading...
  5. Boxing says:

    Uuchlaarai, Moralest yalagdaj bsiim shuu huuhee. Floyd bol neg ch yalagdaagui bgaa aimaar shaaj bgaa. Pacman 3 yalagdsan tegeed ch sergeeshiin shinjilgeen deer teneg yum yarisan bna lee Pacman ooroo. Bi aij bna l gej bodson

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: