loading...
Халл ситигийн менежер Фил Браун ажлаа хүлээлгэн өглөө. Премьер лигийн өнгөрсөн тойрогт Халл сити Арсеналд ялагдсанаар улиралын 15 дахь ялагдлаа амсаж хомоол хамагч 19-р байр луу ухарсан юм. ”Ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна.
Уг нь би Халлыг гурав дахь улиралдаа премьер лигт удирдана гэж бодож байсан юм. Гэвч бүх зүйл миний хүссэнээр болсонгүй. Энэ багийг орхиж байгаадаа би үнэхээр харамсаж байна. Халл миний удирдлаган дор байхдааа анх удаагаа дээд лигт дэвшсэнд би үнэхэээр бахархдаг.
Өнгөрсөн бүх цаг үед надтай хамт байсан хөгжөөн дэмжигч, фенүүд та бүхэндээ маш их баярлалаа. Клубын ирээдүйд өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн Фил Браун ярьжээ.
Шинэ дасгалжуулагч олох хүртэл Халлыг туслах дасгалжуулагч Бриан Хортон, Стив Паркин нар удирдана. Фил Браун 2006 оны Халл ситигийн менежерээр томилогдсон бөгөөд 2008 онд 5 сард Чампионшип лигийн плэй -оффт ялалт байгуулснаар клубыг 104 жилийн түүхэнд анх удаа дээд лигт дэвшүүлсэн юм.
Үүгээр ч үл барам 2009 оны улиралыг гайхалтай эхлүүлж бүр премьер лигийн дээд хэсэгт бичигдэж байлаа. Гэвч улиралын дундаас тэдний амжилт буурсаар 17-р байранд орж дээд лигтээ үлдэж чадсан юм. Гэвч энэ улиралд ноён Фил Брауныг дахин аз ивээхгүй нь ойлгомжтой болсон тул ийнхүү Халл сити түүнийг ажлаас нь чөлөөлжээ.
loading...




ug bn bol sain dasgaljuulagch yumsan daa ee huurhii tgehdee uur bag avah bizde phil-g
loading...
Oduudaa neg dor harah goy bna shuu!
http://www.youtube.com/watch?v=v1hMSL7vyD0&feature=youtube_gdata
loading...
deed taliin youtube-n bichegiig uzeerwei uneheer goy yum bna. eleg hushihnee
loading...
bayar hurgie inter ta nar today iluu bsan bid asar muu odoo 2 tsom bna iluu iluu manu urgelj lag amjilt manu uilah bagadna chelsea ……………….bid azgui bas muu gutrav suicide ………….. suiside
loading...