loading...
Италийн Сери А лигийн 28-р тойрог гоолоор бөмбөгдсөн тойрогт боллоо. Энэ тойргийн 10 тоглотлонд 37 гоол орсон нь дунджаар нэг тоглолтонд 3.7 гоол гэсэн үг юм. Хамгийн олон гоолтой тоглолт Женоа – Удинезе багуудын хооронд 5:3 -ийн харьцаатай явагдсан тоглолт боллоо. Үзэх харах юмаар дүүрэн болсон энэ тоглолтонд 23 минутын дотор 7 гоол орсон байх юм. Харин энэ олон гоол орж байхад дубль хийчих ”авхаалжтай” тоглогч гарсангүй. Өнгөрсөн тойрогт Интерээс оноо зулгаасан Женоагийн тоглолт бага багаар дээшилсээр л байна. Одоо тэд Сампдория, Ювентусын араас эрчтэйхэн нэхсээр байна.
Энэ тойргийн хамгийн ”уйтгартай” үр дүн болох 1 : 0 гэсэн харьцаагаар 2 тоглолт өндөрлөсөн байгаа. Хомоол хамагч Аталанта Пармагийн талбайд зочилж ялагдал хүлээжээ. 72 дахь минутад Дониг хөөгдөхөөс нэг минутын өмнө Божинов цорын ганц гоолыг оруулсан байгаа. Антонио Контегийн эхлүүлсэн Аталантагийн энэхүү хямралыг Бортоло Мутти ирэд ч зогсоож чадахгүй бололтой.
Харин нөгөө нэг тоглолт нь илүү ярих зүйл ихтэй.
АС Милан Зеедорфийн 90 дэх минутад хийсэн гайхалтай гоолын ачаар Кьевог буулган авлаа. Тоглолтын өмнө аваргын төлөө өрсөлдөж байсан Рома, Интер багууд аль аль нь бүдрээд байсан тул Леонардо ялах юм бол ашигтай байдал үүснэ гэдгийг сайн мэдэж байсан. МанЮ-гийн эсрэг үүргээ тааруу биелүүлсэн Хунтеларыг энэ удаа сэлгээнд суулгаж Ронни, Бекс, Боррьелог довтолгоонд тавьсан байлаа.
Хэдийгээр Россонерри 3 оноо авсан ч гэсэн Бекс улирал дуустал талбайд гарахгүй болсон таагүй мэдээ Миланы фенүүдийн баяр хөөрийг унтраалаа. Бардам Англи эрийн карьерийнхаа сүүлийн ДАШТ-д оролцох найдвар ийнхүү хийссэн тул энэ явдал Англичуудад ч том цохилт болсон байх.
Лигийн хүснэгтийг тэргүүлэгч Интер Милан энэ тойргийн тоглолтоо хамгийн эрт буюу баасан гаригт Катаньягийн талбайд хийсэн. Учир нь тэд Аваргуудын лигт Италийн нэр хүндийг авч гарах цорын ганц баг болоод байгаа тул тоглогчдоо сайн амраахын тулд бусад багуудаас нэг өдрийн өмнө тоглосон. Синиша Михайлович Катаньяд ирээд хоёр дахь удаагаа дуулиан тарьсан ялалт байгуулж чадсан байна. Өмнө нь тэрээр Ювентусыг 2 : 1-ээр ялж гараагаа амжилттай эхэлж байсан юм. Дасгалжуулагчгүй Интерчүүд 54 дэх минутад Милитогийн гоолоор тэргүүлж эхэлсэн ч өнгөрсөн өвөл Италид газардсан Макси Лопез, ”харх” Маскара, Мартинес нар дараалан гоолдож багтаа ялалт авчирчээ. 81 дэх минутад Мунтари улаан хуудас хүртсэн нь зочдод нэмэр дээр нэрмээс болсон юм.
Интерийг ингэж бүтэлгүйтэж байхад Рома, Ювентус бас дагаад л бүтэлгүйтчихдэг нь харсалтай. Ювентус лигийн хамгийн тааруу амжилттай яваа Сиенаг барсангүй 3 : 3-аар тэнцлээ. Дель Пьеро дубль хийж Ювегийн хожил бараг тодорхой боллоо гэж байх үед Геззал хэмээх Алжир эр өөр бдолтой байжээ. Тэрээр 46, 74 дэх минутад гоолдож Ювегээс 3 оноог нь ”хулгайллаа”.
Энэ өдрийн тоглолтонд Ювегийн хаалгыг 3-р хаалгач Кименти манасан болохоор бас өөрсдийгөө өмөөрөх үндэстэй л юм. Мөн форм муутай байгаа Трезеге урд довтолгоонд тоглосон.
Харин Ромагийн хувьд Лукареллид ”дээрэлхүүлсээр” байгаад таарав. Бэртлээсээ эргэн ирсэн Лука Тони гоолдсон ч багтаа ялалт авчирч чадсангүй. Ромаг 3 : 2-оор тэргүүлж байх үед Пизарро пеналтиа алдаж багаа хөөдсөн. Хэрвээ энэ гоолыг оруулсан бол Ромад 3 оноо ирэх магадлал өсөх байсан юм.
Наполигийн хаалганд дубльдсэн Жилардино 13 гоолтой болж Паззинитэй хамт мэргэн буучдын 3-р байранд явж байна. Харин Милито нэг гоол нэмсэн ч Ди Наталег гүйцэхэд дахиад 3 гоол хэрэгтэй байна.
***
|
**
Milan – Chievo 1 : 0
Juventus – Siena 3 : 3
Livorno – Roma 3 : 3
УДИНЕЗЕ – ПАЛЕРМО – 3:2
ЛАЦИО – БАРИ – 0:2
ЖЕНОА – КАЛЬЯРИ – 5:3
БОЛОНЬЯ – САМПДОРИЯ – 1:1
НАПОЛИ – ФИОРЕНТИНА – 1:3
КАТАНИЯ – ИНТЕР – 3:1
loading...




Oirin heden jil Liigte turuulegui MILAN hugshun bureldhuuntei turuulchjiin bish bizdee turuulwel ch goy l bnadaaaa kkk
loading...
enenees oor chanartai sn tegeed ih medeelel oruuldag site bna uu zaluusaa tegeedd bas mongoloor
)
loading...
http://footballexpress.blog.banjig.net/post.php?post_id=395557 la ligiin suulin toirgiin medee bolon gooluud bn
loading...
becks bertchixsen umuu. uu xairan toglogch ymar xaramsaltai um.Delxiin avargaar xarax um san gej bodoj bsiin xog gej…,
loading...
milan awarguudiin ligees hasadsan ch gsen ligtee interees 1 onoo aldaj 2t yawj bn Milan turuulj chadah bh ene jiliin huwid bagiin bureldehuun sain bsan ch nairuulah hun bhgu bsan Beks ireeld l sain togloj ehelsen.Milan Ribery Fabrigas 2g awan gd neted bn ene unen uu ene talaar bichij uguuch pls pls
loading...
Tiimee Beks gemttsen uul ni delhiin awargad orson bol haramsaltai yumaa.Beks-s garda olon sain toglogch orj chadahgu bgaan bur ch haramsaltai.Beksiin suuliin delhiin awarga bsan yumsan.Beks world cup-d orson bol delhiin awargiig chimeh blaaaaaaa.ene delhiin awargad Bekstei ene zeregtsen od bhgu l bn
loading...
Zaluusaa top lig-uudiin talaar hurdan medeelel away gwel http://www.soccerway.com ruu orooroi buh ligiin goal mergen buuch gd bug bgaa.www.soccerway.com-d Milan Fabrigas Ribery-g awna gsen bn ene unen bolowuu.Awchwal ch Milan neeree tasarlaa shuu yadaj l unaltand orood bgaa Serie A-d heregtei
loading...