loading...
Формула-1 ийн шинэ улирлын эхний гараа Бахрейнд болж өнгөрлөө.
Уралдаанд Феррари багийн хоёр нисэгчид тэргүүн байруудыг эзэлж давхар цохилт хийв. 49 тойрог уралдсан уралдааны 34 дэх тойргийн сүүл хэсэгт Алонсо байрлал тогтоох уралдаанд түрүүлж гараанаас хамгийн эхэнд гарсан Себастьян Феттелийг гүйцсэнээр түрүүлэх боломжтой болсон. Алонсо түрүүлснээр өөрийн карьерийн 22 дахь ялалтаа авсан бол Бахрайны энэ тойруулгад 3 дахиа түрүүлж буй нь энэ юм. Хүчээ алдсан Феттелийг үүний дараа Масса, Хэмилтон нар гүйцэж залуу германыг шагналын тавцангаас мулталлаа.
Феррари багийн энэхүү давхар цохилт нь 2008 оны 6 сарын Францын гран-пригээс хойшхи анхны тохиолдол нь ба Алонсогийн хувьд тэр жилд Ренод байхдаа Японы гран-прид л хамгийн сүүлд түрүүлж байжээ.
Эхний дөрвөлийн дараа 5, 6-р байранд 55 жилийн дараа өөрсдийн бие даасан багаа оруулж буй Мерседесийн Нико Росберг, Михаэль Шумахер нар орсон. Олны анхаарлын төвд байсан Шуми 6-р байранд орлоо. Тэр зодог тайлснаасаа хойш 3 жил хагас гаруй хугацааг өнгөрөөжээ. Уралдааны дараа дэлхийн 7 удаагийн аварга агуу Шуми “Би өнөөдөр бодож байсан амжилтаа үзүүлсэнгүй. Би шинэ дүрэм болон шинэ машиндаа дасах хэрэгтэй байна. Ирээдүйг өөдрөгөөр харж байна.” гэжээ.
7-р байранд Женсон Баттон орсон. Тэр өөрийн бодож байсан амжилтаа бас үзүүлж чадаагүй гэнэ. МакЛарен багт энэ улирлаас зүтгэх болсон тэр өнгөрсөн жилийн аваргаа хамгаалах зорилготой байгаа нь тодорхой. 30 настай Баттон ганц секундын ард 41 настай Шумигийн ард орсон. Ред Буллын Марк Уэббер 8-р байранд орлоо.
Энэ жил эхний 10 байр оноо авдаг болж онооны шинэ систем гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Форс Индия багийн Витантонио Льюцци 9-д, Уильямсд анхны уралдаанаа хийсэн Рубенс Баррикелло 10-р байрыг эзэллээ.
Уралдааны гараан дээр Алонсо багийн анд Массагаа гүйцэж 2-р байр руу дэвшсэн нь уралдааны сонирхолтой хэсэг байлаа. Үүнээс хойш хэд хэдэн машин жагсаалаас гарсан. Тухайлбал шинээр оролцож буй хоёр баг Virgin, HRT багууд бариандаа орж чадсангүй ээ. HRT багт анхны Энэтхэг нисгэгч Карун Чандок уралдаж байгаа билээ. Тэр 2-р тойрогт замаас гарсан. Оросын анхны нисэгч Виталий Петров мөн анхны уралдаандаа барианд орж чадсангүй. 13 дахь тойрогт машин нь эвдэрч замаас гарчээ. Түүнчлэн 16 жилийн дараа Ф1-д эргэн ирж байгаа Лотус багийн хоёр нисгэгч хоёул өнөөдөр барианд орлоо. Ярно Трулли 17, Хайкке Ковалайнен 15-рт барианд орсон.
1. Алонсо (Испани, “Феррари”) – 1:39.20,396
2. Масса (Бразили “Феррари”) – отставание 16,0
3. Хэмилтон (Их Британи, “Макларен”) – 23,182
4. Феттель (Герман, “Ред Булл”) – 38,799
5. Росберг (Герман, “Мерседес”) – 40,213
6. М. Шумахер (Герман, “Мерседес”) – 44,163
7. Баттон (Их Британи) – 45,280
8. Уэббер (Австрали, “Ред Булл”) – 46,360
9. Льюцци (Итали, “Форс Индия”) – 53,008
10. Баррикелло (Бразил, “Уильямс”) – 1.02,489
loading...




aguu hun gej aguu l bh yum daa 3jil garan undur tuvshind bgaagui hun shagnalt bairand orj bn gdg uneheer aguu l yum
loading...
ferrari ene jil uneheer ungulug bnaa. uchdur halit harsan sain bee shumi-giin huvid ulan saijirdag nisgech shu de. ene jil unheer sonirholtoi bolnoo
loading...
ene jiliin f1 turuu jiliinhiig bodwol sonirholtoi boloh n ee.. ene jil olon bag uraldaj bgaa deer ni huuchnii awarga-d irgej irsnee uchigdur haruullaa.. ferrari, Mclaren, Red bull, Mercedes GP gesen baguud ene jil terguun bariin tuluu ursulduhuur haragdaj bn.. bas onoonii shine system ni terguun bairnii une tseniig iluu iheer medruulj baih shig.. uchigdur dawhar tsohilt hiisen Ferrari 43 onoo awlaa. ard ni bgaa Mclaren 19 onoo awsan.. uul ni huuchin onoonii systemeer bol zuruu ni baga l baih bailaa. Uchigdur Ferrarigiin huwid 2 nisgegchiinhee hudulguuriig solison ni turuulehed nuluulsun bolow uu. Turuu jil Ferrari KERS-n uchriig oloogui ene jil KERS-g alban yosoor horison tiim bolohoor Ferrari-d ene jil bolomj arai iluu baij boloh yum.. Uchigdur ajiglaj baihad ene jiliin uraldaanuudad bairlal togtooh uraldaan ih nuluuluh shinjtei, benzin nemj hiilgui uraldah bolohoor taktikiin uraldaan baga garah bolow uu.. Harin uraldaan bolgonii suuliin toirguud shiruun urnuh shinjtei.. zaa ingeed F1-ee uzeed baij dee.. baguud bureldhuundee ih uurchlult hiisen ene ni ene jiliin F1-g ih sonirholtoi bolgoj bnaa. Bas Shumi irgej irsen ni suuliim jiluudiin awarguudiig shinjij haritsuulah bolomj olgoj bn.. Manaihan chadwal F1-g dergedees ni uzeerei.. bidend Shanghai-n Granpri oirhon boldog shuu dee.
loading...
mnformula1.com-оос өдөр болгон мэдээлэл авч болж байгаа шүү формулаачдаа. Ф-1 үздэг монголчууд цуглаж үздэг болж байгаа тухай бичсэн байна
loading...
cska
ongorson jil ferrari kersiig hamgiin sain hereglsen shuu dee. mnformula1.com uneheer mash sain site shuu
loading...
yast melhii boljee ene sportnews
loading...
kimi raikoennen yasiin bol sain nisgegch shde medeh hvn bnuu
loading...