loading...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож буй 4 дэх удаагийн “Дуулиан-2020” тэмцээн маань 2010 оны 3-р сарын 14-ны Ням гаригт шөвгийн 8-н эхний тоглолтууд буюу медалийн төлөөх тоглолтуудаар үргэлжилсэн.
Нийт 2 зааланд хуваагдаж явагдсан 24 тоглолтонд 211 гоол орсон. Одоогоор нийт 6853 гоол орсон байгаа ба 7000 дахь гоолийн эзэн тун удахгүй тодорно гэдэгт итгэлтэй байна. Манай тэмцээний нэвтрүүлэг Мягмар болон Пүрэв гаригуудад 22.40 минутаас C1 телевизээр гарах ба та бүхэн зарим тоглолтуудын тойм дараа дараагийн тоглолтын хуваарийг энэ нэвтрүүлгээс үзэх боломжтой.
Сонирхолтой тоглолтууд олон явагдсан байгаа. Тэдгээр тоглолтын мэдээллээс:
Чингис Хаан Зочид Буудлын ивээн тэтгэсэн 58-р сургууль болон ХасБанкны ивээн тэтгэсэн 2-р сургуулийн 17 насны ангилалын тоглолт үнэхээр өрсөлдөөнтэй явагдаж 58-р сургууль 6:5-н харьцаатайгаар хожсон.
Мөн Чингис Хаан Зочид Буудлын ивээн тэтгэсэн 58-р сургууль болон Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-ын ивээн тэтгэсэн Амгалан дахь Хүүхэд Сургалт Хүмүүжлийн Тусламжийн Төвийн охидын 13 насны ангилалын тоглолт үнэхээр сонирхолтой болж эцэст нь 3:3-аар тэнцсэн.
15 насанд түрүүлэх магадлалтай багт тооцогдох болох Хайлааст ОНХХ-н ивээн тэтгэсэн 72-р сургууль болон EIT ХХК-н ивээн тэтгэсэн 40-р сургуулийн тоглолт 6:4-өөр 72-р сургуулийн хошуучлалаар өндөрлөсөн.
Мөн түүнчлэн тэнцээгээр өндөрлөсөн хэд хэдэн тоглолт бий. Үүнд: Моннис-ийн ивээн тэтгэсэн 20-р сургууль болон Шүрт Булаг ХХК-н ивээн тэтгэсэн 75-р сургуулийн 15 насны ангилалын тоглолт 3:3-р өндөрлөсөн.
76-р сургууль болон Монгол Аэрпорт ХХК-н ивээн тэтгэсэн 14-р сургуулийн 15 насны охидын тоглолт 2:2-р өндөрлөсөн.
Онч Аудит ХХК-н ивээн тэтгэсэн 10-р сургууль болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн ивээн тэтгэсэн Амгалан ЦС-н охидын 15 насны тоглолт 2:2-р дууссан.
Хасу Мегаватт ХХК-н 52-р сургууль болон Монгол Аэрпорт ХХК-н ивээн тэтгэсэн 14-р сургуулийн 13 насны ангилалын тоглолт 3:3-р өндөрлөсөн.
Шөвгийн 8-н хариу тоглолтууд 3-р сарын 27-28-нд явагдах ба тухайн тоглолтууд бүгд Хан Уул Дүүргийн Зааланд явагдана гэдгийг анхаарна уу.
Их Талын Дуулиан ТББ 2010 оны 3-р сарын 15-ны өдөр
loading...









