Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Үндэсний спорт » Оюутны УАШТ үргэлжилж байна

GD Star Rating
loading...

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах тэмцээн спортын есөн төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээний нэгдсэн заавар, хуваарийн дагуу волейболын тэмцээн энэ сарын 9-14-ний өдрүүдэд МУИС-ийн ЭЗС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээнд ШУТИС, ЭМШУИС, МУБИС, МУИС, ХААИС, ХААИС Инженер механикийн сургууль , СЭЗДС, ИЗИС, VБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон ИС, Дархан ХААИС, УБДС, Барилгийн коллеж зэрэг их, дээд сургуулиудын эрэгтэй 14, эмэгтэй 13 багийн 270 гаруй оюутан тамирчид єрсєлдсөн юм.

Тус тэмцээнийг волейболын спортын мастер Д.Гансүхээр ахлуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг шүүн ажилласан байна. Эрэгтэйчүүдээс С.Амгаабазар дасгалжуулагчтай н.Отгонбаяр ахлагчтай ХААИС, Б.Дорж дасгалжуулагчтай н.Өлзийсайхан ахлагчтай ШУТИС, Н.Галбадрах дасгалжуулагчтай н.Мөнхбаяр ахлагчтай МУИС-ийн багууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Харин эмэгтэйчүүдээс Б.Дорж дасгалжуулагчтай Уранбаяр ахлагчтай ШУТИС, Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Алтангэрэл ахлагчтай МУИС, Н.Баярхүү дасгалжуулагчтай н.Анхилуун ахлагчтай УБДС-ийн баг тамирчид тэргүүлсэн юм.

Харин байгууллагын дүнгээр Б.Дорж дасгалжуулагчтай ШУТИС, Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС-иуд эхний байрыг эзэлсэн байна. “Энагура” компанийн “Амин бүрд” клубээс өсөх ирээдүйтэй тамирчнаар ХААИС-ийн оюутан н.Эрдэнэбилэг, МУИС-ийн оюутан Э.Мөнхшүр нарыг шалгаруулж шагнаж урамшууллаа.

Энэ жилийн Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд Монголын оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцож эхэлсний 45 жилийн ойн нэрэмжит болж байгаагаараа онцлогтой юм. Дараагийн тэмцээнvvд энэ сарын 26-27нд ширээний теннисний төрлөөр ширээний теннисний “Оч” клуб дээр явагдах бол 27-28нд аэробикийн тєрлєєр ШУТИС-ийн БТС-ийн спорт зааланд тус тус vргэлжлэн явагдана.

GD Star Rating
loading...
Оюутны УАШТ үргэлжилж байна, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: