Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Хүндийг өргөлт » Хүндийг өргөлтийн УАШТ-ий дүн

GD Star Rating
loading...

Хүндийг өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гаригт ЦЕГ-ын харъяа “Хүч” спорт хорооны байранд боллоо. Спортын төрөлжсөн хороо, клубын тамирчдаас гадна Орхон, Дархан-Уул зэрэг аймаг, орон нутгийн гээд нийт 80 гаруй тамирчин энэ удаагийн тэмцээнд оролцож, эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд өрсөлдлөө. Тус тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх дөрөвдүгээр сарын 7-16-ны өдрүүдэд Узбекстаны Ташкент хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бол үүний дараа хүндийг өргөгчид Сингапурт болох хүүхэд, залуучуудын “Анхдугаар олимп”-д оролцох эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөх юм байна.

Тэмцээний дүнг танилцуулбал:

Эрэгтэй:

52 кг: Г.Жамьяндорж /Хүч/спорт хорооны тамирчин

56 кг: Э.Баярсайхан /Дархан-Уул аймаг/

62 кг: Э.Оюунбат /Хангарьд/ клубын тамирчин

69 кг: Ж.Дорждагва /МСБТСпортын дунд сургууль/

+69 кг: Г.Төмөрбаатар /Хүч/спорт хорооны тамирчин

Эмэгтэй:

44 кг: Д.Отгонмаа /Алдар/спорт хорооны тамирчин

48 кг: Г.Мягмарсүрэн /Дархан-Уул/

53 кг: Б.Дэнсмаа /Хүч/спорт хорооны  тамирчин

58 кг: Н.Шинэзаяа /Хангарьд/клубын тамирчин

63 кг: Г.Отгонтуяа /БЗД/

Багийн дүнгээр:

1.”Алдар” спорт хороо /229 оноогоор/

2.Спортын дунд сургууль /183 оноогоор/

3.”Хангарьд” спорт хороо /166 оноогоор/тэмцээнийг тус тус хошуучилсан байна.

GD Star Rating
loading...
Хүндийг өргөлтийн УАШТ-ий дүн, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: