Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » Чөлөөтийн насанд хүрэгчдийн УАШТ 6 сард явагдана

GD Star Rating
loading...

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд өсвөр үеийн чөлөөт бөхийн УАШТ-нийг спортын төв ордонд зохион байгуулсан билээ. Тэмцээнд 35 байгууллагын 380 грауй тамирчид өрсөлдлөө. Тэмцээний эхний өдөр охидын 38, 46, 56 кг, хөвгүүдийн 42, 54, 69 кг-ийн медальтнууд тодорсон бол хоёр дахь өдөр охидын 40, 49, 60 кг, хөвгүүдийн 46, 58, 76 кг-ийн барилдаанууд явагдсан юм.

Харин тэмцээний сүүлийн өдөр охидын 43, 52, +65кг, хөвгүүдийн 50, 63, +85 кг-ийн медальтнууд тодорсноор тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээний үеэр бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар багадаа өөрийнх нь барилддаг байсан жинд түрүүлсэн өсвөрийн шилдэг тамирчинд “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын шагналыг гардуулан өглөө.

Энэхүү шагналын эзнээр Дорноговь аймгийн өсвөрийн тамирчин, энэ тэмцээний 58 кг-ын жинд өрсөлдсөн  Г.Чинбаяр тодорсон байна. МУ-ын Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хувьд өсвөрийн шилдэг тамирчдыг дэмжиж, тэдэнд урам зориг хайрлах зорилгоор сүүлийн гурван жил дараалан 54, 58 кг-ын жингийн шилдэг нэг тамирчинд тусгай шагнал олгож байгаа юм

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулах насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх зургадугаар сарын 04-06-нд Дархан-Уул аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тэмцээнийг эрэгтэйчүүдийн  55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жинд зохион байгуулах юм байна. Харин бөхийн чөлөөт барилдааны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 16-18-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болох бөгөөд 1990-1992 онд төрсөн 18-20 насны бөхчүүд эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66, 74, 84, +96 кг, эмэгтэйчүүдийн 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жинд улсын аваргын төлөө өрсөлдөх юм.

Дашрамд сонирхуулахад энэ сарын 25-ны өдөр БНХАУ-ын Нанжин хотноо болох чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд МУ-ын Моноглын чөлөөт бөхийн шигшээ багийн 7 эмэгтэй тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр бэлтгэлээ эрчимтэй базааж байна. Манай чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан өнгөрөгч ням гарагт Найрамдал төв рүү бэлтгэлдээ гараад байгаа бөгөөд тамирчид маргааш УБ хотод ирнэ.

GD Star Rating
loading...
Чөлөөтийн насанд хүрэгчдийн УАШТ 6 сард явагдана, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: