Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Эхний гарааны тэмдэглэлээс

GD Star Rating
loading...

Формула-1-ийн 2010 оны улирлын   эхний уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Уралдааны дараах тэмдэглэлийг хүргэе.

Гараа

Гараа эхлээд эхний эргэлт дээр Марк Уэббэрийн машинаас утаа олгойдож түүний ард явсан нисгэгчдэд саад болж бяцхан будилаан үүссэн юм. Үүний уршгаар Форс Индиагийн  Адриан Сутил багийн хамтрагч Тони Льюццитэй шүргэлцжээ. Хожим Сутил оноо авах боломжоо алдсандаа харамсаж байгаа хэлсэн юм. Мөн Б9-өөс гараагаа хийсэн  Кубицад энэ утаа багагүй  хаалт болж  олон байрлал алдсан билээ.

Хэний машин хамгийн хурдан байв?

Дөрвөн долоо хоног үргэлжилсэн туршилтын үеэр  аль багийн  машин хамгийн хурдан гэдгийг тодорхойлох бэрх байв. Бахрейны уралдааны дараагаар зарим асуултанд хариу олдcон юм . Байрлал эзлэх шалгаруулалт түрүүлсэн Ред Буллын нисгэгч Себастьян Феттель гараагаа амжилттай хийж байрлалаа хадгалж чадсан. Феттелийн  гарт гарцаагүй ялалт байсан боловч   уралдааны  дунд  хэсэгт    машины хурд саарч эхэлснээр  Ферраригийн  Алонсо болон Масса   мөн Макларений   Хэмилтонд  гүйцэгдэж дөрөвдүгээр байрт шалгарсан.  Ред Буллын Кристиан Хорнерийн  үзэж байгаагаар  энэ долоо хоногт тэд  Феррариг өлхөн  давж гарсан ч харамсалтай нь техникийн эвдрэл саад сэтгэл гонсойлголоо гэжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ред Буллын машин Бахрейнд хамгийн хурдтай нь байлаа гэж дүгнэж байна.  Ферраригийн зүгээс Ред Буллын доголдлыг хатуу дугуйтай холбон үзжээ. Алонсогийн хэлснээр зөөлөн дугуйтайгаар Феттелийг нэхэх хүндрэлтэй байсан ба хатуу резин сольсны дараа   боломж нэмэгдсэн гэв. Ред Булл Ферраригийн дараа Макларений машин тооцоолж байснаасаа хурдтай байсныг тэд зөвшөөрч байна. Хэмилтон  нь Ред Булл болон Ферраригийн ард байсан онгорхойг хааж чадсан юм. Дэлхийн аварга Женсон Баттоны хувьд  долдугаар байрт шалгарах нь тийм ч сайн үзүүлэлт биш боловч тэрээр энэ удаа  МP4-25-ийг сайн байсан гэж үнэлжээ. Уралдаанд  дугуй ямар нөлөөлтөй  байх нь тодорхойгүй  байсан ч санасанаас хамаагүй илүү үр дүнд хүрч чадсаныг сайшаав. 3, 7 дугаар байрыг эзэлсэн нь   том амжилт бөгөөд   багийн дүнгээр 2 дугаар бичигдэж байгаа юм. Улирлын анхны гараа нь  Ред Булл  болон  Ферраригийн халз тулааныг Макларен дагасан уралдаан боллоо.

Мерседес ГП ба Шумахер

Мерседес ГП- гийн машин улирлын эхэнд  түрүүлэхээр чадал байхгүйг багийн дарга  Росс Браун мөн Ноберьт Хауг нар  хэлж байжээ.  Михаэль Шумахер эргэж ирсэн анхны уралдаан түүний хувьд даруухан өндөрлөв.  Мэдээжээр олон зуун мянган мотоспорт сонирхогчид түүний гайхалтай  хурдыг  мөн өрсөлдөгчөө  хэрхэн  довтлохыг тэсэн ядан хүлээж байсан нь гарцаагүй. Мерседес ГП ялалт байгуулах хурд хүч дутагдалтай байсныг бүгд харсан . Уралдааны дараа зургадугаар байр эзэлсэн  долоон удаагийн аваргыг хэвлэлүүдэд янз бүрээр  бичицгээсэн юм.  Гэхдээ мэргэжилтнүүд санал нэгтэйгээр  41 настай Шумахерын  гурван жил завсарласны  дараахи энэ үзүүлэлтийг эергээр   үнэлж байгаа юм . Байрлал эзлэх шалгаруулалтанд 7 –оод  уралдаанд 6-аад орно гэдэг муу биш  гэжээ.  Шумахер өөрөө ч гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байна.  Түүний ганцхан биелүүлж чадаагүй зүйл бол гарааны өмнө бага зэрэг унтаж чадаагүй гэжээ.

Феттелийн хурд саарсан шалтгаан

Феттель  гараанаас байрлалаа хадгалаад зогсохгүй араасаа нэхэгчдээс бага  зэрэг тасраад байлаа.  Гэвч техникийн гэмтлээс болж түрүүлэх боломжоо алдсан билээ. Ред Буллын инженерүүд түүний машин хүч алдаж байгааг яндангийн гэмтэл гэж тодорхойлж байв. Харин уралдааны  дараа сэвчээний  (Свеча)  гэмтэл хөдөлгүүрт нөлөөлснийг тогтоосон байна. Азаар хөдөлгүүр гэмтээгүй болхоор түүнийг солих шаардлаггүй аж.

Манайхны хэлж заншсан  сэвчээ нь (оросоор  свеча зажигания) доголдолтой байгаа  тохиолдолд шатахууныг гүйцэд шатаалгүй хөдөлгүүрийн бүрэн ажиллагаанд саад болдог. Улмаар хөдөлгүүрийг гэмтээх аюултай байдаг. Мэдээж уралдааны  тусгай  сэвчээ нь ашиглалтын өндөр шалгууртай энгийн сэвчээнээс өөр дизайнтай, нэгээс  таван уралдаанд ашиглах боломжтой хэдэн зуун долларын үнэтэй байдаг.

Массагийн машин

Тэр эргэн ирж чадав. Унгарын Гран Прид хүнд гэмтсэн Феллипэ  Масса анхны уралдаанаа амжилттай дуусгав. Тэр огт гэмтээгүй мэт байлаа. Сайн уралдсан нь түүний  бэлтгэл сургууль, нөр их хөдөлмөрийн  ач гавьяа билээ. Энэ уралдаанд бүх зүйл амар байгаагүй бөгөөд Феттелийн адилаар техникийн гэмтэлтэй тэмцэж байв. Ферраригийн мотор Бахрайны уралдаанд хэт халах магадлал өндөртэй байсан учир уралдааны өмнө хоёр машины моторыг сольсон юм. Ялангуяа замын удаан эргэлттэй хэсэгт Ферраригийн моторыг нэмэлт хөргүүр дутагдаж байв. Моторт ямар нэгэн асуудал гараагүй харин хөргөх систем дутагдалтай байснаас Массагийн машинд хүндрэл учирч эхэлжээ. 30 гаруй тойргын турш  машины хэмийг хянаж явах шаардлагатай болсон гэж Масса хэлэв.

Шинэ багууд ба шинэ нисгэгчид

24 машин гараанаас гарснаас 16 нь барианд орлоо. 6 шинэ нисгэгч  2 шинэ баг барианы зурвасыг давсангүй. Үүний дотор Рено багт шинээр ирсэн ОХУ-ын Виталий Петров багтав. Хойд хөршийн анхны Формула-1-ийн нисгэгч маань гараагаа амжилттай хийсэн боловч  техникийн гэмтлээс болж уралдааныг орхиход хүрсэн билээ.  HRT Ф1 багийн  Брунно Сенна түүний хамтрагч Энэтхэгийн анхны Формула-1-ийн нисгэгч Карун Чандок нар мөн  Виржин Рэйсингийн   Тимо Глок, Ди Грасси  техникийн дефектээс болж  жагсаалаас гарцгаав. Тус хоёр баг Косвортийн хөдөлгүүрийг хэрэглэдэг юм.  БМВ Заубер багийн хоёр шинэ нисгэгч  Педра  де Ла Роса болон Кобаяши бас барианд орж чадсангүй. Шинэ багаас  Лотусын хоёр машин барианд орсон бөгөөд Хейкки Ковалайнен Б15, Ярно Трулли Б17 байрыг эзлэв.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Miki Roko says:

    Iluu ixiig http://www.mnformula1.com -s

    GD Star Rating
    loading...
  2. lg says:

    http://www.mnformula1.com

    GD Star Rating
    loading...
  3. Od says:

    http://www.motorsport-magazin.com/ site-aas avsan medee bna. Gehdee sain analyse hiisen bna shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: