loading...
“Индиана” – “Шарлотт” – 99:94 (20:24, 32:19, 26:24, 21:27)
И: ГрэнЖер – 26 + 8 самбар. Мерфи – 16 + 13 самбар. Данливи – 15.
Ш: Жексон – 20 + 9 самбар. Диао – 20. Грэхэм – 19 + 8 самбар.
Бобкэтс Пейсерсийн талбайд зочлоод барсангүй, хожигдлоо. Тэд 6 дараалан хожоод байсан, өнөөдөр хожсон бол багийнхаа түүхэн дэх дээд амжилт болох дараалсан 7 хожилд хүрэх байв. Бобкэтсийн од Жеральд Уоллес шагайны гэмтлийн улмаас 2 дахь тоглолтоо дараалан өнжиж, түүний эзгүйд С. Жексон 20 оноогоор багаа тэргүүлсэн ч тэр болон баг нь тэр чигээрээ тааруу довтолжээ.
“Энэ бол шахуу хуваариас болж ядарснаас болсон хожигдол биш. Бид шидэлтүүдээ алдаж, мөн хамгаалалтаа муу хийсэн. Довтолгоо муу байснаас, мөн 4-р үе хүртэл огт хамгаалаагүйгээс болж хожигдлоо” хэмээн Жексон хэлсэн байна.
Пейсерсийг Д. Грейнжер тэргүүлсэн ч сүүлийн минутанд гэмтэж талбайг орхисон, маргаашийн тоглолтонд оролцохгүй болжээ.
“Детройт” – “Кливленд” – 101:113 (28:28, 28:26, 20:21, 25:38)
Д: Хэмилтон – 24. Вилланова – 16. Принс – 15 + 8 дамжуулалт.
К: Жеймс – 29 + 12 самбар + 12 дамжуулалт. Уильямс – 20. Жеймисон – 15 + 10 самбар.
ЛеБрон энэ улиралд 4 дэх, нийт 28 дахь трипл-даблаа хийж баг нь Пистонсийг талбайд нь хожив. Пистонс эхний 3 үед сайн тоглосон ч 4-р үед өрсөлдөгчөөсөө 13 оноо дутуу авч, 12 онооны зөрүүтэй хожигдлоо. Эдгээр багуудын сүүлийн 10 тоглолтонд бүгдэд нь Кавальерс хожиж байгаа аж.
“4-р үед бид өөрсдийн тоглолоо хийсэн…Трипл-дабл хийгээд багийнхаа хожилд тусална гэдэг гайхалтай сайхан. Сагсан бөмбөгийн тоглолтонд хожиход хэрэгтэй бүх зүйлийг хийсэн гэсэн үг” гэж ЛеБрон хэлж.
Кавальерс одоогоор лигийг хожлын хувиар тэргүүлж байгаа бөгөөд 2 улирлын тоглолтонд дараалан лигийг хожлын хувиар тэргүүлэх боломжтой байна. Хамгийн сүүлд 1995-1996, 1996-1997 онуудад Буллз дараалан ийм амжилт үзүүлж байжээ.
“Майами” – “Сан-Антонио” – 76:88 (14:29, 23:26, 17:16, 22:17)
М: Уэйд – 28. Ж.О`Нил – 13. Хаслем – 10 + 12 самбар.
С: Жинобили – 22. Хилл – 16. Жефферсон – 15 + 8 самбар.
Спэрс тоглолтын эхнээс илт давуу тэргүүлж, 3-р үед 25 онооны илүү байсан ч Хит тоог нэлээн ойртуулжээ. Гэвч 7:58 дутуу байхад Ману Жинобилигийн 3 онооны шидэлт амжилттай болж, Хитийн найдвар, тэмүүлэл үгүй болсон гэнэ. Спэрс сүүлийн 9 тоглолтоос 8 дахь хожлоо авав.
Хит хожсон бол дэвшиж, 6-д бичигдэх боломжтой байсан ч ашиглаж чадсангүй.
“Нью-Жерси” – “Атланта” – 84:108 (22:22, 17:33, 19:23, 26:30)
Н: Лопес – 21. Т.Уильямс – 15. Бун – 13 + 20 самбар.
А: Кроуфорд – 25. Хорфорд – 15 + 11 самбар. М.Уильямс – 15.
Хоукс энэ улиралд анх удаа Жо Жонсонгүйгээр тоглож, Нетсийг талбайд нь амархан хожлоо. Жонсоныг Жамал Кроуфорд сайн орлож, багаа ээлжит удаагаа оноогоор тэргүүлэв. Кроуфорд энэ улиралд 17.5 оноо дунджаар авч байгаа нь нөөц тоглогчдын хувьд хамгийн өндөр амжилт бөгөөд өнөөдөр 25 оноо авчээ. Хоукс сүүлийн 12 тоглолтынхоо 9-д нь хожоод байна.
“Жамал бүх л улирлын турш өнөөдрийн шиг сайн тоглолтыг нөөц тоглогчийн хувиар хийж байна…Өнөөдрийн тоглолтын үеэр завсарлага авсн дараа түүнийг би дараалан 3 довтолгоо хийлгэхээр болсон, тэр ч амжилттай болгосныг харахад сайхан байлаа” хэмээн Майк Вудсон хэлжээ.
Нетс үлдэж буй 15 тоглолтынхоо 3-т нь хожихгүй бол 1972-73 оны Филадельфигийн муу амжилтыг ахиулах буюу давтах болоод байна.
“Мемфис” – “Чикаго” – 104:97 (25:26, 30:18, 30:23, 19:30)
М: Майо – 24. Конли – 19 + 10 дамжуулалт. Рэндольф – 18 + 12 самбар.
Ч: Мюррей – 25. Уоррик – 22. Лоу – 18.
Гэмтэл бэртэл, мөн торгууль зэргээс болж Буллз улирлын хамгийн чухал үед уналтанд оров. Өнөөдөр Мемфисийн талбайд зочлоод барсангүй, ингэснээр дараалсан хожигдлоо 8 болгов.
Буллзийн 4 гол тоглогч болох Роуз, Ноа, Денг, Хайнрич нар тоглоогүй бөгөөд Хайнричаас бусад нь гэмтэлтэй. Хайнричийн хувьд тоглолт өнжих шийтгэлтэй байв. Буллз 19 удаа ТО хийжээ. Хожигдлын шалтгаан нь энэ байсан гэж В. Дель Негро хэлж.
“Денвер” – “Вашингтон” – 97:87 (18:24, 21:21, 26:18, 32:24)
Д: Энтони – 29 + 12 самбар. Смит – 17. Хиларио – 16.
В: Блатше – 23 + 8 самбар. Торнтон – 16. Ги – 13 + 10 самбар.
Кармело нийт 29, Ирл Смит 4-р үед 13 оноо авч баг нь Визардсийг хожиход гол үүрэг гүйцэтгэжээ. Денверийг өнөөдөр Жорж Карл удирдсан бөгөөд тэрээр 4 тоглолт өнжөөд байсан. Түүний эзгүйд А. Дентлигийн удирдлага дор Наггетс 3 хожиж, 1 хожигджээ.
Визардс ийн 2001 оны 1 сараас хойш анх удаа 9 дараалж хожигдов.
“Финикс” – “Миннесота” – 152:114 (38:33, 41:28, 35:27, 38:26)
Ф: Ричардсон – 27. Стадемайр – 25. Амундсон – 20.
М: Брюир – 21. Гомес – 18. Жефферсон – 13 + 8 самбар.
Лигийн хамгийн олон оноо авдаг баг лигийн хамгийн муу хамгаалалттай багийн эсрэг тоглож, үр дүнд нь 152 оноо авлаа. Энэ нь лигийн энэ улирлын дээд оноо. Мөн Миннесота 114, 2 баг нийлээд 266 оноо авсан нь энэ улирлын хамгийн өндөр үзүүлэлт болов. Санс 4 үед бүгдэд нь 35-аас дээш оноо авчээ.
Миннесота түүхэндээ хамгийн олон оноо өрсөлдөгчдөө алдсан муу дээд амжилтаа өнөөдөр шинэчилсэн байна.
“Сакраменто” – “Лейкерс” – 99:106 (17:28, 31:21, 20:28, 31:29)
С: Эванс – 25 + 9 дамжуулалт + 11 самбар. Лэндри – 15 + 10 самбар. Томпсон – 14 + 10 самбар.
Л: Брайант – 30 + 9 самбар. Газоль – 28 + 12 самбар. Байнам – 21 + 12 самбар.
Лейкерс энэ улиралд Кингзийг 4 дэх удаагаа хожиж, 50 хожлын босгыг давсан лигийн 2 дахь баг болов. Лейкерсийн “том” тоглогчид болох Байнум – Газоль нар нийлээд 49 оноо авахдаа ердөө 28 довтолжээ. Тэд эдгээр довтолгоонуудынхаа 21-ийг нь оновчтой болгосон байна.
Арко Аренагийн тасалбар энэ улиралд 3 дахиа л бүрэн зарагдаж байгаа бөгөөд эхнийх нь улирлын нээлтийн Мемфисийн эсрэг тоглолтоор, удаахь нь Лейкерсийн энд хийсэн анхны тоглолтонд гэнэ.
loading...





yaayayaya
loading...
Spurs goy bna shuu …URagshaa
loading...
nice nice suns laatsan bshd
loading...
denver ene jildee arai amjihgu bhoo.
loading...
boston maani gaigui togloj ehelj bn daa. uldsen heden togloltiig sain hiih heregtei bn .
loading...
bostoon gej 2 jliin omno aimar shaaj bil ee kk. garnetiigaa harhaar l yaay ene jil sn finald gartsan bval bi lav gaihahgui ee. sunstai finald garchval ch tegeed oor huseh ym alga doo
loading...
boston yoe shuu.. finald atlantatai taarchihgui bol goe bna daa.. avargiin lakerstai uldvel goe doo..
loading...