Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » Шүгэл дуугарахын өмнө : Аваргуудын лиг #2

GD Star Rating
loading...

Барса – Штутгарт

Барсагийн Ноу Камп цэнгэлдэх болон Бундеслигийн багуудад тун халгаатай цэнгэлдэх. Энэ  цэнгэлдэхэд хамгийн сүүлд зочилсон Германы 9 баг ялагдаад буцаж байсан түүх бий. Тухайлбал 2007/08 оны улиралд Штутгарттай нэг хэсэгт багтахдаа Барса хоёр тоглолтонд тэднийг хоёр удаа буулган авч байсан байх юм. Харин  Штутгарт Испаний багийн талбайд хэзээ ч ялж байгаагүй. Гэхдээ эхний тоглолтонд оруулсан Мессигийн гоол Испаний багт давуу байдлыг үүсгэж байна. Пепийн хөвгүүд Ноу Кампад муугаар бодоход 0 : 0-ээр тэнцэхэд л дараагийн шатанд үлдэх болно.
Тэднийг энэ ялалтад хөтлөх гол тоглогч бол мэдээж хэрэг Леонел Месси. ”Бяцхан” Аргентин эр хамгийн сүүлд Валенсигийн хаалганд хет-трик хийж өөрийгөө өнөө цагийн шилдэг гэдгээ хангалттай нотлон харуулсан. Одоогийн байдлаар Месси бүх тэмцээнд 29 тоглолтонд гараанд гарч 29 гоол оруулсан гайхалтай үзүүлэлттэй байна. Харин нийт оролцсон тоглолтын тоо нь 36, тоглосон минут нь 2433 байна. Хэдийгээр Какау ”Бид Мессигээс айхгүй байна” гэж мэдэгдсэн ч Леогийн талаарх бодол толгойноос нь салахгүй байгаа нь ойлгомжтой.
Месситэй хамт ням гаригийн тоглолтыг өнжсөн Златан Ибрагимович, Тьерри Анри нар довтолгоонд тоглоно. Швед эр сүүлийн үед олон боломж алдаж шүүмжлүүлж байгаа учир энэ тулаанд нилээд ”өлсгөлөн” байдалтай тоглох нь ойлгомжтой. Гэхдээ Пеп Гуардиола Педрог төвийн довтлогчоор ч гаргахыг үгүйсгэх аргагүй. Эрик Абидел бэртлээсээ эргэн ирсэн ч форм муутай байгаа болохоор Максвекийг зүүнд тоглуулах байх. Бусад байрлалын хувьд ерөнхийдөө ойлгомжтой болов уу.

Барса боломжтой гарааны 11 : (4-3-3): Валдес, Алвес, Пуйоль, Пиктэ, Максвелл; Чави, Бускетс, Иниеста; Месси, Ибрагимович, Анри

Штутгарт боломжтой гарааны 11 : (4-4-2): Леманн; Челоцци, Таски, Дельпьер, Молинаро; Гебхарт , Кужманович, Кхедира, Глеб; Какау, Погребняк

Бордо – Олимпиакос

Лионы ноёрхлыг унагаан гарч ирсэн Бордогийн эрчтэй форм өнгөрсөн ням гаригт бага зэрэг саарч Монакотой 0 : 0-ээр тэнцсэн. Үүнээс болж тэдний араас нэхэж байсан Монпелье оноогоо ойртуулж одоогоор 2 баг адилхан 53 оноотой лигийг тэргүүлж байна.
Гэхдээ одоо тэд энэ бүхнийг мартаад бүх л анхаарлаа аваргуудын лигт хандуулах хэрэгтэй байна. Францын багуудын Европын тавцанд унаад байгаа нэр хүндийг сэргээхийн тулд Лоран Бланы цэргүүдэд ганц ч гоол хэрэггүй. Зүгээр л гоол алдахгүй байхад л хангалттай. Учир нь тэд айлын талбайд 1 : 0-ээр ялчихсан болохоор цаг тэдний талд л урсах болно. Харин ялахын тулд хичээх хэрэгтэй тал нь Грекчүүд. Нэмэр дээр нэрмээс гэгчээр бэртэл гэмтэл Олимпиакосын байдлыг улам дордуулж байна. Сүүлд авсан мэдээллээр Дуду, Диего, Датоло, Доми гээд баахан ”Д”-нүүд гэмтлийн эмнэлэг хавиар эргэлдэж байгаа сурагтай. Ням гаригийн лигийн тоглолтонд хамраа хугалсан Константинос Митроглу хамгаалалтын масктай талбайд гарах бололтой. Мөн Энзо Мареско бэртлээсээ эргэн ирсэн ганц гэгээлэг мэдээ байна.
Түүх сөхвөл бас л Грекийн багийн эсрэг талд буух аж. Аваргуудын лигт плэй-оффт эхний тоглолтонд талбайдаа ялагдаад дараа нь айлын талбайд ялж дараагийн шатанд үлдсэн тохиолдол өдрийн од шиг ховор. Ердөө ганц л удаа ийм зүйл тохиолдож байсан бөгөөд хэрвээ Олимпиакос ялвал түүхийг 2 дахь удаагаа бичих аж. Хөлбөбөгт боломжгүй зүйл гэж үгүй.

Бордо боломжит гарааны 11 : Каррассо; Шальме, Сиани, Сане, Тремулинас; Диарра, Фернандо; Пласил, Гуркюфф, Вендел; Шамах

Олимпиакос боломжит гарааны 11 :Никополидис; Мельберг, Торосидис, A. Пападопулос, Рауль Браво; Ледесма , Мареска, Зайри; ЛуаЛуа, Дербишир, Митроглу

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. Telmuun says:

    Zia ene ch bas l shan togloltuud bolno doo.

    GD Star Rating
    loading...
  2. nakamura says:

    shine nakamura garaad irsen shuu cska sevila 3-2 oros ah nar aimar bn shuuuuu nice chelsea joohon azgui bailaa honda gedeg agr chine aimar yum bnlee shuu wahwhahwhah nice

    GD Star Rating
    loading...
  3. inter_ok says:

    chelsea budaa. Odoo zovhon PL dee sain toglohiig bodoj dee

    GD Star Rating
    loading...
  4. barca says:

    barca stuttgart 2 0:0-eer tentsvel barca gardag yum bga bizdee. ehnii toglolton deer barca ailiin talbaid 1:1 tentsee biddee. Boli l doo. Arai denduu zorloo doo. Messi Xavigiin esreg toglodog niitlel shig yum bolj dee.

    GD Star Rating
    loading...
  5. Би яг өмнөх өдрийн мэдээн дээр хэлжээ байсан даа. Эртнээс сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай даа гэжжжжж хэхэ. За за Челсигийн фанатууддаа халуун дотноор баяр хүргэе. Хүний юманд хошуугаа дүрэх хэрэггүй ш дээ. Одоо тэр FA Cup-даа л сайн оролц доо. Ядаж runner up болоорой доо. Premier League ч танайх биш. Хүний юманд хошуугаа битгий дүр.

    ЦСКА-ийн хувьд бол үнэхээр сэтгэл хангалуун байнаа. Баяр хүргэе ЦСКА гоё баг шүү

    GD Star Rating
    loading...
  6. djorj says:

    haramsaltai bn odoo yaay gehew ooroo oichson huuhed yu blee , Epl ntr dee odoo sain uzeh heregtei , Interd tsaashid n amjilt husey bolj ugwul turuuleerei Manchester nuguu Barcataigaa taarad unshuulah bz ooor yu gehew dee

    GD Star Rating
    loading...
  7. Jose-d hojigdsondoo haramsah zuil alga :D

    GD Star Rating
    loading...
  8. r9 says:

    Jose “Bi Stamford bridge-d hojigdoggui ” gej heleed bsan hudlaa ch neg ongiroogui bololtoi

    GD Star Rating
    loading...
  9. AAA says:

    er hun ym daa

    GD Star Rating
    loading...
  10. bebh says:

    jose bas chelsea namaig yavsnaas hoish fa cup avsan bna ene chin bas uurchlult mun shuu gej helsen bna leeshuu wahahaha jose bol unendee oncgoi negen mun yum bnaa.

    GD Star Rating
    loading...
  11. aaaa says:

    chelsia hohi gediin chelsiagiin fan t1 garuud xaxa sonin tsarailj bn le shuu xaxa goy goy goy

    GD Star Rating
    loading...
  12. JERSEY says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: