Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Кавальерс дивизионыхоо аварга

GD Star Rating
loading...

“Кливленд” – “Индиана” – 99:94 (30:25, 20:23, 31:17, 18:29)

К: Жеймс – 32 + 9 дамжуулалт + 9 самбар. Жеймисон – 17 + 9 самбар. Хиксон – 13. ВареЖао – 13.

И: Хибберт – 20. Мёрфи – 19 + 15 самбар. Прайс – 14.

Кавальерс өнөөдөр талбай дээрээ Пейсерсийг хожсоноор 2 дахь жилдээ дараалан дивизионыхоо аварга боллоо. ЛеБрон 32 оноо, 9 самбар, 9 оновчтой дамжуулалт хийжээ. Тэрээр 49 дэх удаагаа 30+ оноо, 8+ самбараас авалт, 8+ оновчтой дамжуулалт хийж, энэ үзүүлэлтээр Мэжик Жонсоныг ардаа орхив. НБА/АБА нэгдсэн 1976-77 оны улирлаас хойш Ларри Бёрд 61, Майкл Жордан 51 удаа тус тус 30+, 8+, 8+ үзүүлэлт хийж байж. ЛеБрон энэ 2 агуу тоглогчийн ард бичигдэх болов. Харин бүх үеийн түүхэнд Оскар Робертсон 208 тоглолтонд ийм статистик үзүүлж байж.

Пейсерс 4-р үед зөрүүг -18 байсныг -1 болгосон ч ЛеБрон сүүлийн 4 минутанд 6 оноо, 2 блок, 2 дамжуулалт таслалт хийж тоглолтыг шийдсэн байна.

“Филадельфи” – “Нью-Жерси” – 108:97 (32:22, 28:27, 21:19, 27:29)

Ф: Игуодала – 20 + 8 дамжуулалт. Холидэй – 19. Брэнд – 12 + 8 самбар.

Н: Дуглас-Робертс – 23. Дулинг – 15. Уильямс – 13.

2 хоногийн өмнө Никсийн эсрэг 22 довтолж, 17-г нь алдаж байсан Андре Игоудала өнөөдөр алдаагаа засаж, 14 довтолгооныхоо 7-г нь оновчтой болгож, 20 оноогоор багаа тэргүүлэн багийнхаа хожилд гол үүргийг гүйцэтгэв. Филли ийн сүүлийн 12 тоглолтноос 2 дахь хожлоо авч байна. Мөн Нетсийг сүүлийн 33 жилд анх удаа улиралд учраа таарсан бүх тоглолтондоо хожив.

Лигийн муу багуудын тоглолтыг ордонд олон үзэгч үзээгүй ч домогт Мэжик Жонсон эхний эгнээнд суун үзэж сонирхжээ. Тэрээр Пеннсилваний Бизнесийн Вартон Их Сургуульд урилгаар лекц уншихаар ирээд байгаа аж.

“Шарлотт” – “Оклахома-Сити” – 100:92 (15:26, 28:25, 30:19, 27:22)

Ш: Жэксон – 20. Грэхэм – 19. Фелтон – 17.

О: Дюрант – 26 + 10 самбар. Грин – 17. Уэстбрук – 15 + 10 дамжуулалт. Коллисон – 15.

Майкл Жордан Бобкэтсийн эзэн болоод байгаа бөгөөд багийн эзэн болсон анхны НБА-ын тоглогч аснаар тодроод байна. Өмнө нь Жордан уг багийн зарим хяналтыг л эзэмшдэг байлаа.

Өнөөдөр Бобкэтс залуу, сайн багаас 19 онооны дутуугаа 2-р хагаст нөхөж, улмаар 8 онооны илүү хожил авлаа. Жексон нийт 20 онооныхоо 18-ийг нь 2-р хагаст, Ж. Уоллесийг орлосон Грэхэм өөрийн дээд амжилт 19 оноог авсан бол Оклахомагийн од Дюрант тун тааруу хувьтай довтолжээ. Оклахома сүүлийн 21 тоглолтноос ердөө 4 дэх хожигдлоо хүлээв.

Жордан 6 удаа аварга болж, 5 удаа MVP болж байсан бол багийн эзний хувиар 1-0 гэсэн хожлын амжилттай болов. “Аз жаргалтай эзэн, аз жаргалтай баг, аз жаргалтай байгууллага” хэмээн Стивен Жексон тоглолтын дараа хэлж.

“Бостон” – “Нью-Йорк” – 109:97 (32:19, 36:30, 24:22, 17:26)

Б: Пирс – 29. Гарнетт – 22. Дэниэлс – 10.

Н: Ли – 29 + 9 самбар. Хэррингтон – 16. Макгрэди – 12.

Пол Пирс, Кевин Гарнетт нар сүүлийн сар гаруйн хугацаанд бараг анх удаа шахуу зэрэг сайн тоглолоо. Тэд нийт 51 оноо авч, Бостон өрсөлөгчөө талбайдаа илт давуу хожив. Бостон талбай дээрээ дараалан 3 удаа илт давуу хожил авч байгаа бол Никс 5 тоглолтын аяллаа 2-3 амжилтаар дуусгалаа.

Атланта хожигдож, Селтикс хожсоноор байраа солив. Энэ 2 баг бүсдээ 3-р байрны төлөө ширүүн өрсөлдөж байгаа юм. Гэхдээ Селтикс одоо Рокитс, Даллас, Ютагийн талбайгаар зочлон хүнд тоглолтууд хийнэ.

“Орландо” – “Сан-Антонио” – 110:84 (29:24, 23:18, 28:16, 30:26)

О: Картер – 24 + 8 дамжуулалт. Льюис – 20. Нельсон – 10. Редик – 10.

С: Жефферсон – 20. Жинобили – 18. Махинми – 10.

Тим Данкан НБА-ын сайхан кареерийнхаа хамгийн муу тоглолтыг хийлээ. Тэрээр өнөөдөр 10 довтолж, нэгийг нь л оновчтой болгов. Мэдээж баг нь хожигдсон. Мэжикийн дасгалжуулагч Стэн Ван Ганди “Түүн дээр хийсэн манай хамгаалалт сайн байлаа. Гэхдээ иймэрхүү нөхцөл байдалд ч тэр довтолгоонуудаа оновчтой болгож чаддаг тоглогч” гэсэн бол Данканыг хамгаалж байсан Марчин Гортат “Сайхан мэдрэмж. Тэр бол агуу тоглогч. Хэрэв чи түүн шиг тоглогчийг зогсоож чадвал чиний өөртөө итгэх итгэл чинь дээшилнэ. Тэр бол Тим Данкан. Бүгдэд л муу тоглолт гэж байдаг. Тэр агуу тоглогч хэвээрээ л байгаа. Өнөөдөр бид зүгээр л тэднээс илүү байлаа” гэв. ”Мэжик сүүлийн 10 тоглолтынхоо 9-д нь хожиж байгаа бол Спэрсийн хожлын цуврал 4 дээр зогслоо.

Нөгөө талаас Дуайт Ховард бас тааруу тогложээ.  Тэрээр 9 оноо л авсан байна.

Энэ улиралд Попович зарим нэг дараалсан тоглолтуудад Данканыг амрааж байсан ч дахин ийм явдал хийхгүй байх гэж бодож байгаа гэнэ. Учир нь Спэрс бүсдээ нэлээн эгзэгтэй, 7-р байранд бичигдэж байгаа тул үлдэж буй бүх л тоглолтууддаа хичээх хэрэгтэй болох нь.

“Даллас” – “Чикаго” – 113:106 (32:20, 32:24, 24:28, 25:34)

Д: Батлер – 27. Новицки – 26. Бареа – 15.

Ч: Лоу – 22. Уоррик – 13. Маррей – 12. Миллер – 12. Гибсон – 12.

Даллас эхний үеэс эхлээд л тасарч, талбай дээрээ Буллзыг хожив. Нүүрнийх нь яс цуурсан Ж. Терри хагалгаа хийлгээд 2-хон долоо хоноод эргэн талбайд гарч, багтаа тусалжээ. Даллас энэ улирлын хамгийн олон 13 дараалсан хожил аваад байсан ч 3 хоногийн өмнө Никст хожигдож цувралаа зогсоогоод байв. Буллз тэдэнд дараалсан хожигдол өгч чадсангүй. Буллз дараалан 9 хожигдоод байна. Д. Роуз, Л. Денг, Ж. Ноа нарын гэмтэл илааршаагүй хэвээр.

“Хьюстон” – “Мемфис” – 107:94 (22:29, 31:26, 29:18, 25:21)

Х: Брукс – 31. Скола – 20. Мартин – 18.

М: Рэндольф – 30 + 15 самбар. Гэй – 14. Конли – 11. Уильямс – 11.

Аарон Брукс багийнхаа түүхэн дэх дээд амжилт болох нэг ч алдалгүй 7 удаа 3 онооноос амжилттай довтолж, 31 оноо аван багаа тэргүүлснээр Рокитс талбай дээрээ Мемфисийг хожив. Мемфис энэ тоглолтын өмнөх зочилж хийсэн 7 тоглолтондоо дараалан хожоод байлаа.

“Юта” – “Миннесота” – 122:100 (26:26, 26:17, 35:30, 35:27)

Ю: Миллсап – 21 + 11 самбар. Корвер – 20. Бузер – 19 + 11 самбар.

М: Жефферсон – 17 + 8 самбар. Брюэр – 17. Эллингтон – 13.

Жазз Миннесотад дараадсан 11 дэх хожлыг нь өгөв. Миннесота өчигдөр Санст 152 оноо алдсан бол энэ удаа Жаззд 122 оноо алджээ. 29 насныхаа төрсөн өдрөөр Кайл Корвер тун сайн тоглож 20 оноо авсан байна.

Ютагийн тоглох боломжтой бүх 12 тоглогч оноо авсан гэнэ.

“Голден Стэйт” – “Нью-Орлеан” – 131:121 (30:34, 26:35, 32:27, 43:25)

Г: Толливер – 30. Эллис – 28 + 13 дамжуулалт. Уильямс – 22.

Н: Вест – 36 + 15 самбар. Коллисон – 20 + 14 дамжуулалт. Петерсон – 17.

Голден Стэйт бараг л Хөгжлийн лигийн баг болж. Энэ улиралд тэд 5 тоглогчийг Хөгжлийн лигээс дуудсан бөгөөд тэдний нэг нь болох Р. Уилльямс 4-р үед 18 оноо авч, Голден Стэйт 21 онооны дутуугаа сүүлийн үед нөхөж гайхалтай хожив авлаа. Мөн бас нэгэн Ди-лигийн тоглогч А. Толливер 30 оноогоор багаа тэргүүлжээ. Голден Стэйт 4-р үед 9 удаа холын зайнаас оновчтой довтолсон нь өмнөх дээд амжилтаа давтсан явдал боллоо.

Хорнетсийн плей-оффийн найдвар тун хүнд байгаа ч Крис Пол энэ долоо хоногоос тоглох бололтой. Пол эргэн ирснээр түүний эзгүйд багийнхаа лидер шахуу болоод байсан Д. Коллисоны үүрэг роль яаж өөрчлөгдөх эсэх нь сонирхолтой юм.

“Клипперс” – “Милуоки” – 101:93 (27:27, 25:16, 20:31, 29:19)

К: Каман – 20. Гуден – 16 + 11 самбар. Дэвис – 14. Гордон – 14.

М: Женнингс – 21. Салмонс – 20. Богут – 18 + 11 самбар.

Клипперс 8 дараалж хожигдоод байсан бол Бакс 6 дараалж хожоод байлаа. Харин өнөөдөр Бакс хожлын цувралаа, Клипперс хожигдлын цувралаа зогсоов.

Бакс 3-р үеийн төгсгөлийг тун сайн хийж, 18-2 ранаар дуусган тоог 74:72 болгосон ч 4-р үед тун муу тогложээ. 4-р үед Клипперс бүсийн хамгаалалт хийсэн нь тун сайн үр дүнд хүрсэн байна.

“Торонто” – “Атланта” – 106:105 (30:25, 29:31, 16:30, 31:19)

Т: Барньяни – 22 + 11 самбар. Де Розан – 19. Туркоглу – 16.

А: Кроуфорд – 33. Хорфорд – 18 + 14 самбар. Бибби – 17.

Рэпторс дараалан 5 хожигдоод байсан цувралаа өнөөдөр нэг юм зогсоов. Гэхдээ хожигдоход ойрхон байлаа. Хоукс олон оноогоор тэргүүлж байсан ч 4-р үед тааруу тоглож, Рэпторсоос 12 оноо дутуу авсан байна. Улмаар Крис Бош 2.1 секунд дутуу байхад амжилттай шидсэнээр баг нь хожлоо. Бош тоглолтын турш тун тааруу буюу 19 довтолж 6-г нь л оновчтой болгосон ч хамгийн шийдвэрлэх шидэлтээ оновчтой болгосон байна.

Рэпторс сүүлийн хэдэн муу тоглолтуудаасаа болж гарааны бүрэлдэхүүнээ өөрчилсөн бөгөөд Ж. Жакийн оронд Х. Кальдеронийг үндсэн холбогчоор гаргажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. чарлот энэ жил плэй оффт шуугиан тарьж магад шүү ээмр бнадаа энэ жэксон басл сайн бнадаа

    GD Star Rating
    loading...
  2. CAV says:

    LeBron James uneheer aguu baina. Heleh ug alga.

    GD Star Rating
    loading...
  3. sarnai says:

    charlt 4 yumu 5ru orj irj uzehgul bl eastiin ehnii 3g barahgu bhoo nzaa. clewlend ene jil harin aimor bn muu dagznuud awarga awch lai blohwii de. orlndo bston 2n neg ni l garaasai. carter awarga awah l estoi hunuusiin neg. boston garwal bas l ge do. ghde ene jil arai l neg bish l bn. po.d srgej tsum awna gj l naidhaas. westees lakers garna gj 90% itgeltei bn.

    GD Star Rating
    loading...
  4. llraa sarnai chi er ni hen iin sdakaa lebron ene jil avna. cleveland avna za.

    GD Star Rating
    loading...
  5. bilguun says:

    MUU LEBRON suga charlotte clevlend tei taarwal bobcats aimar shaana shd eeee ene ulirad muu cavs iig laaj bsan do muu lebron wallace deer togolj chadaxgvi bnagiin lsauur SDA.nasnii bertel shaaagaasai sda zail mUU suguud.YUM L BOL kobi lebron sda zail zail .

    GD Star Rating
    loading...
  6. marcus says:

    boston playofft sain toglooroi..

    GD Star Rating
    loading...
  7. bilguun gj irguu gomo sda chin yu yriad bgan
    gachin ulun gechii mine chi kobe lebronii chigchii huruund n ch hurehgui za yu al mine

    GD Star Rating
    loading...
  8. marcus says:

    ene jil bagaa l demjij bn. bag tehdee sain yavahgui bgaa ch suuliin ueiin heden togloltond bas ch gaigui bn shuu. boston uragshaa. kg, ray. paul uragshaa… playoff gej yu bdgiig haruulaarai

    GD Star Rating
    loading...
  9. james says:

    hi nzuudaa en jil cavalers avj magdgui shudee :::!!!!yaj toglsnoo harj bnuu? yahuu avargiin tuluu James et Kobe uldej magdgui!!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: