Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Дуулиан-2020 » Арын сайхан хангай нутгийн дуулиантай мэдээллээс

GD Star Rating
loading...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээн амжилттай үргэлжлэн явагдсаар байна. Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын дэмжлэгтэйгээр анх удаагаа хөлбөмбөгийн тэмцээн Архангай аймагт 2010 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 56 багийн 448 тамирчид оролцсон нь орон нутгийн зохиогдсон тэмцээнээс хамгийн олон хүүхэд болон охид анх удаагаа хөлбөмбөгөөр өрсөлдсөнөөрөө гол чимэг нь байлаа.

Тэмцээнийг нээж, ИТХ-ын дарга Д.Мөнхбат үг хэлэхдээ энэхүү тэмцээний онцлогийг дурдаад Архангайн хүүхдүүдээс Монгол Улсынхаа нэрийг дэлхий тавцанд цуурайтуулсан алдартай сайн тамирчид төрөн гарахыг хүсэн ерөөлөө.

Тамирчид тангараг өргөсний дараа төрийн дууллаа хүндэтгэлтэйгээр дуулцгаан анхны хөлбөмбөгийн тэмцээнийг эхлүүллээ.

Нийт 110 гаруй тоглолт 2 өдрийн турш хоёр зааланд зэрэг явагдсан байна. Тэмцээнийг шүүхээр Монгол Улсын хөлбөмбөгийн спортын мастер, Улсын шүүгч н.Эрдэнэбат болон “Дуулиан-2020” тэмцээний шилдэг шүүгч нар болох Амарсанаа, Төмөрбямба нар оролцсон нь тэмцээнийг шударга болоход ихээхэн үүрэг рольтой үйл явдал боллоо.

Уламжлал болсон хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу айлын 10 хүүхдүүдэд Хөгжлийн Алтан Сан Холбоо болон Их Талын Дуулиан ТББ-аас сэтгэлийн бэлэг барьдаг үйл явдал боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хүүхдийн Төлөө Төв, Аймгийн БТСГазар, ХасБанк, Хөгжлийн Алтан Сан Холбоо, Их Талын Дуулиан ТББ-ын төлөөлөгчид оролцон ар гэрт нь очиж, бэлгийг гардуулан өгснийг МҮОНТ болон аймгийн Тамир телевиз бичиж улс эх орон даяар цацлаа. Энэ үеэр нийт дөрвөн хүн Хөгжлийн Алтан Сан Холбооны гишүүнээр элсэн хүүхэд, байгаль эхийн төлөө ЗА хэмээн нэгдсэн байна.

Хоёр өдрийн турш өрсөлдсөн тэмцээний дүн гарахад:

12 насны ангилалд

1 дүгээр байранд        4 дүгээр сургуулийн 1 дүгээр баг,

2 дугаар байранд        Ирвэс лицей баг,

14 насны ангилалд

1 дүгээр байранд        1 дүгээр сургуулийн 7 г анги,

2 дугаар байранд        1 дүгээр сургуулийн 4 дүгээр баг,

16 насны ангилалд

1 дүгээр байранд        Хүмүүн 2 дугаар сургуулийн 1 дүгээр баг,

2 дугаар байранд        4 дүгээр сургуулийн баг,

18 насны ангилалд

1 дүгээр байранд        Булган МСҮТ баг,

2 дугаар байранд        Математик баг орж алт, мөнгөн медалийн эзэд боллоо.

Тэмцээний шилдэг тоглогчдоор:

12 насны ангилалд:

Шилдэг довтлогчоор М.Анх-Очир /Ирвэс Лицей/

Шилдэг тоглогчоор Ш.Батмагнай /Ирвэс Лицей/

Шилдэг хаалгачаар А.Өсөхбаяр /4 дүгээр сургууль 1 дүгээр баг/

14 насны ангилалд:

Шилдэг довтлогчоор Г.Чойсүрэнжав /1 дүгээр сургууль 4 дүгээр баг/

Шилдэг тоглогчоор Л.Бат-Эрдэнэ /1 дүгээр сургууль 4 дүгээр баг/

Шилдэг хаалгачаар Б.Буян-Өлзий /1 дүгээр сургууль 7 г анги/

16 насны ангилалд:

Шилдэг довтлогчоор Б.Түвшинсайхан /4 дүгээр сургууль/

Шилдэг тоглогчоор У.Амгаланбаатар /2 дугаар сургууль/

Шилдэг хаалгачаар  Д.Сайнжаргал /2 дугаар сургууль/

18 насны ангилалд:

Шилдэг довтлогчоор Ө.Баасанбат /Булган МСҮТ/

Шилдэг тоглогчоор Б.Цогт-Эрдэнэ /Булган МСҮТ/

Шилдэг хаалгачаар Э.Ганбаяр /Математик/ шалгарлаа. Охидын дунд зохиогдсон тэмцээнд түрүүлсэн тамирчдад дурсгалын зүйлс гардуулсан байна.

Тайхар чулуун дээрээс ИТХ-ын дарга Д.Мөнхбатын өшиглөсөн бөмбөг 2010 оны 3 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Завхан аймагт бууж, хүүхэд багачуудын дунд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагдана.

Бидний ажлын үр дүнд Архангай аймагт Хөлбөмбөгийн Холбооны салбар зөвлөл байгуулагдахаар болсон бөгөөд Тэргүүнээр ИТХ-ын дарга Д.Мөнхбат ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдлээ.

Бидний эхлүүлсэн ажил биеллээ олж, олон хүүхдүүдэд сэтгэлийн их эрч хүчийг мэдрүүлэх болтугай.

Ивээн тэтгэн, зохион байгуулсан байгууллага, иргэд:

  1. Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
  2. ХасБанк
  3. Хасу Мандал ХХК
  4. Одда тайж ХХК
  5. Дэлхийн зөн
  6. Ардэлгэрбулаг ХХК
  7. Аймгийн ХХҮХэлтэс
  8. ХЯБХөтөлбөр
  9. Бэлхи-Ар ХХК

10.  Иргэн Л.Болормаа

11.  Илч Хангай ХХК

12.  Юнител

13.  Иргэн Д.Отгончимэг

14.  Аймгийн Хэвлэл Мэдээллийн Төв

15.  Иргэн Д.Мөнхбат

16.  Өгий мандал ХЗХ

17.  Иргэн А.Бямбажав

18.  Холбооны Газар

19.  ХААГазар

20.  МСҮТ

21.  Монголын Холбооны Сүлжээ ХХК

22.  Хадат супермаркет

23.  Иргэн Ж.Гурвантамир

24.  Иргэн Ж.Нэргүй

25.  ХААН банк

26.  Иргэн Ц.Батболд

27.  Тансаг трейд ХХК

28.  Мэдлэгийн сүлжээ

29.  Хүүхдийн 6 дугаар цэцэрлэг

30.  МАХНам

31.  БГХӨТГазар

32.  Гост трейд

33.  Хүүхдийн Төлөө төв зэрэг 300 гаруй аж ахуй нэгж, хувь иргэд нэгдлээ.

Их Талын Дуулиан ТББ

2010 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. bum says:

    saihan medeee bnaa goe bnashuu mgld maani yum yum l hugjij bnadaa neg l udur delhiin avargad geh tsag irhii n sonsoh bhdaa

    GD Star Rating
    loading...
  2. Alia says:

    amni belegtei gehed denduu bna shu ehleed yamarch bsan 1 od toroh heregtei MANU yum u RealMAdridad MGL zaluu togloj bval yaaya ehnii udaa uuniig l huseh bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: