Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » ЛеБрон хамгийн залуу 15000-тан

GD Star Rating
loading...

“Чикаго” – “Кливленд” – 85:92 (28:29, 18:25, 19:15, 20:23)

Ч: Гибсон – 20+13 самбар. Жеймс Жонсон – 16+8 самбар. Маррей – 12.

К: Жеймс – 29+11 самбар. Мо Уильямс – 18.

Кавальерс Чикагогийн талбайд улирлын ээлжит хожлоо авлаа. Энэ тоглолтын үеэр ЛеБрон Жеймс НБА-ын улирлын тоглолтын 15000 дахь оноогоо авч, энэ амжилтыг хамгийн залуудаа үзүүлсэн тоглогч боллоо. ЛеБрон 25 нас, 79 хоногтойдоо энэ амжилтанд хүрсэн бол Коби 27 нас, 136 хоногтойдоо 15000-ын босгыг давж байж. ЛеБрон 540 тоглолтонд 15000 оноо цуглуулж байгаа бол Коби 657 тоглолтонд 15000 оноо авч байлаа.

“Гэмтэл бэртэлгүй байсаар байна гэдэгтээ итгэлтэй байна, дээд амжилтуудыг үргэлжлүүлэн эвдэх болно” хэмээн ЛеБрон хэлжээ. ЛеБроныг Буллзын хөгжөөн дэмжигчид халуун дотноор дэмжиж байлаа. Энэ нь ч учиртай. ЛеБроны ирэх зун чөлөөт агент болох бөгөөд Буллзийн хувьд түүнд хамгийн том гэрээ санал болгох боломжтой багуудын нэг, ЛеБроныг мөрөөдөгсдийн томхон төлөөлөгч юм.

Буллзын хувьд 10 дараалан хожигдож байгаа бөгөөд 2001 оноос хойш нэг улиралд хамгийн олон дараалж хожигдов.

“Индиана” – “Детройт” – 106:102 (33:18, 29:23, 25:29, 19:32)

И: ГрейнЖер – 29. Мёрфи – 20+8 самбар. Раш – 15. Хибберт – 15.

Д: Стаки – 25. Б. Гордон – 17. Саммерс – 12.

2 хоногийн өмнө Пейсерсийн зүгээс Д. Грейнжерийг гэмтлийн улмаас хэзээ талбайд гарах боломжгүй, хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байна гэж байсан ч өнөөдрийн тоглолтонд тоглож, багаа тэргүүлэн 29 оноо авчээ. Пейсерс сүүлийн 3 тоглолтынхоо 2-т нь хожив.

Грейнжерээс гадна Родни Стаки мөн эргэн иржээ. Пистонсийн хамгаалагч тэрээр 2 долоо хоногийн өмнө Кавальерстэй тоглож байхдаа ухаан алдан талбайг орхиж байлаа. Тэрээр эргэн ирээд 25 оноогоор багаа тэргүүлж. Мөн Бен Уоллес 8 тоглолт өнжсөний эцэст тоглолтонд оролцож. Гэхдээ Пистонсийг хожилд хүрэхэд дээрх 2 тоглогчийн нэмэлт хүч хангалтгүй байв.

“Торонто” – “Оклахома” – 89:115 (25:39, 19:32, 21:26, 24:18)

Т: Бош – 22+10 самбар. Барньяни – 15. Белинелли – 12.

О: Дюрант – 31. Жефф Грин – 25. Уивер – 12.

Торонто талбай дээрээ Оклахоматай тоглож эхний үед 14, эхний хагаст 27 оноогоор хоцорч, эсэргүүцэл үзүүлж чадалгүй хожигдов. Оклахома ийн 42-25 болж, бүсдээ 5-д бичигдэж байна. Плей-офф одоо эхэлвэл тэд эхний шатанд Ютатай.

Рэпторсийн хувьд муу тоглолтууд нв үргэлжилсээр л. Бош гэмтсэнээс хойг тэд тун муу тоглох болсон бөгөөд Бош эргэн ирээд ч энэ баг урьдын хэмнэлээ олж чадахгүй л байна. Тэд сүүлийн 12 тоглолтынхоо 10-т нь хожигджээ.

“Атланта” – “Шарлотт” – 93:92 ОТ (20:26, 26:18, 18:25, 20:15, 9:8)

А: Жош Смит – 18+11 самбар. Жо Жонсон – 18. Кроуфорд – 16.

Ш: Фелтон – 25. Ж. Уоллес – 20+16 самбар. С. Жексон – 19.

Жо Жонсон маш олон удаа амжилтгүй довтолж байсан, бүр эхний 9 довтолгоогоо бүгдийг нь алдсан ч тоглолтын хамгийн чухал шидэлтээ оновчтой болгож, багтаа хожил авчирлаа. Бобкэтсийг талбай дээрээ хүлээн аван тоглосон Хоукс нэмэлт цаг дуусахад 4 секунд хүрэхгүй хугацаа дутуу байхад 1 оноогоор хожигдож байсан ч Жо Жонсон цаг дуусахтай уралдан дундаас шидэж, тэр нь амжилттай болсноор Майкл Жордан эзэнтэй багийг хожив. Жонсоны өмнө Р. Фелтон оновчтой довтолж, Бобкэтс 1 оноо илүү болоод байлаа.

Жо Жонсон нийт 18 оноо авсныхаа 16-г нь нэмэлт цаг болон 4-р үед авсан гэнэ. “Жо бол мэргэжлийнх. Тэр бол од. Тэр хэрэгтэй үед ямар ч шидэлт хийх чадвартай” гэж М. Вудсон тоглогчоо магтсан байна. Уг нь Ларри Брауны тактик нь Хоуксийг шидэхээс нь өмнө алдаа хийх байж. Бобкэтст алдаа хийх боломж байсан бөгөөд ингэсэн тохиолдолд Хоукс торгуулийн шидэлт хийх эрхгүй байлаа. Гэвч багахан хугацаанд тийм завдал болоогүй аж.

“Нью-Йорк” – “Филадельфи” – 92:88 (15:26, 33:24, 15:14, 29:24)

Н: Галлинари – 25. Дуглас – 22. Уолкер – 15.

Ф: Брэнд – 19. Игуодала – 17. Холидэй – 15+8 самбар.

Т. Дуглас нийт 22 оноо, үүнийхээ 14-ийг нь 4-р үед авснаар Никс талбай дээрээ 76-г хожлоо. Тэрээр 4-р үед 13 оноо дараалан авсан байна. Никсээс гол тоглогчид нь болох Дэвид Ли болон Уилсон Чандлер нар тоглоогүй ч хожил авч чаджээ. Никс 76-г 5 хоногийн дотор 2 дахиа хожиж байна.

“Сан-Антонио” – “Голден Стэйт” – 147:116 (41:28, 36:33, 44:29, 26:26)

С: Жинобили – 23+11 дамжуулалт. Р. Жефферсон – 21. Данкан – 17.

Г: Эллис – 39. Маггетти – 30. Р. Уильямс – 15.

Голден Стэйт Сан Антионод ирээд 24 дараалан хожигдов. Гэхдээ өнөөдрийнх шиг ингэж хожигдож байсангүй. Спэрс нийт 147 оноо авсан нь Грег Попович энэ багийг удирдаж эхэлснээс хойшхи хамгийн өндөр оноо юм.  Попович 1996 оноос хойш Спэрсийг удирдаж байгаа гэхээр 15 жилийн турш ийм олон оноо баг нь авахыг хараагүй болох нь. 2 хоногийн өмнө л гэхэд тэд Орландод хожигдохдоо нийт 84 оноо авч байсан бол өнөөдөр эхний хагас дуусахад л 77 оноо аваад байлаа.

Данкан ердөө 14-хөн минут тоглохдоо 17 оноо авсан байна. Гэхдээ Спэрсийг одоо Оклахома Сити, Лейкерс, Кливленд, Бостон гэсэн эвгүй учраанууд хүлээж байна. Эдгээр тоглолтын амжилтаар плей-оффт хэдээр гарах нь шийдэгдэнэ.

Голден Стэйт 1997 оны Валентиний өдрөөс хойш нэг ч удаа Сан Антионогийн талбайд хожиж чадаагүй хэвээр үлджээ.

Спэрсийн нэг тоглолтонд авсан дээд амжилт нь 163 бөгөөд 1976 онд Сан Диего Клипперсийн эсрэг ийм оноо авч байж.

“Сакраменто” – “Милуоки” – 108:114 2ОТ (21:29, 27:20, 25:17, 22:29, 6:6, 7:13)

С: Удрих – 26+9 дамжуулалт. Хэйес – 16+8 самбар. Лэндри – 16.

М: Женнингс – 35+8 дамжуулалт. Сэлмонс – 27. Богут – 21+11 самбар.

Магадгүй энэ тоглолтын үр дүн оны шилдэг шинэ тоглогчийг тодруулахад ихээр нөлөөлөх байх. Брэндон Женнингс болон Тайрук Эвансийн дуэльд Баксийн тоглогч цэвэр ялав.

Женнингс нийт 35 оноо, үүн дотор 3 онооны 8 шидэлтээ оновчтой болгож, 8 оновчтой дамжуулалт өгснөөр багийнхаа хожилд голлох үүргийг гүйцэтгэжээ. Харин Т. Эванс даруухан амжилт болох 15 оноо авсан бөгөөд тоглолт дуусахаас өмнө Э. Ильяоавад нүүр лүүгээ цохиулж талбайг орхисон. Тэрээр шинжилгээнд орох бөгөөд гэмтэл нь ноцтой бол магадгүй түүний эхний улирал дуусаж ч болох. Эвансийн эрүү нь хугарсан байж магадгүй.

Уг нь Кингз үндсэн цагт хожих магадлал өндөр байлаа. 23 секунд дутуу байхад Кингз 4 оноо илүү байсан, Салмонс 3 оноо авснаар зөрүүг 1 болгожээ. Удрих 2 торгуулиа оновчтой болгосноор зөрүү 3. Дараа нь Ильясова эвгүй нөхцөлөөс 3 онооны шидэлтээ оновчтой болгосноор тоо тэнцсэн байна.

Бакс Салмонсийг гараанд гаргасан 15 тоглолтынхоо 13-т нь хожжээ.

“Хьюстон” – “Бостон” – 87:94 (24:28, 17:22, 21:22, 25:22)

Х: Скола – 17+10 самбар. К. Мартин – 17.

Б: Пирс – 26. Р. Аллен – 19. Гарнетт – 15+8 самбар.

Рокитсийн хурдтай холбогч Аарон Бруксийг Селтиксийн од Ражон Рондо тун сайн хамгааллаа. Брукс сул зайнд гарсан тохиолдолд бусад Селтиксийн тоглогчид түүнийг зогсоож байв. Селтикс ийн өрсөлдөгч багийнхаа хамгийн аюултай тоглогчийг тун сайн хамгаалж чадсанаар Рокитсийг талбайд нь хожиж, дараалсан хожлыг нь 4 дээр зогсоов.

Селтикс зочлон тоглолтуудаас 23-12 амжилт үзүүлээд байгаа бол талбай дээрээ түүнээс муу 21-12 амжилттай байгаа нь сонин.

Бостон ийн Атлантатай хожил, хожигдол нь тэнцэж, 3, 4-р байранд бичигдэж байна. Гэхдээ эдгээр багуудын хожил, хожигдол тэнцвэл Хоукс өмнө нь бичигдэнэ, учир нь тэд энэ улиралд хоорондын тоглолтын хожлоор Селтиксээс илүү.

“Финикс” – “Юта” – 110:100 (32:22, 20:15, 29:30, 29:33)

Ф: Стадемайр – 44. Р. Лопес – 19+10 самбар. Нэш – 15+10 дамжуулалт.

Ю: Бузер – 23+16 самбар. Майлс – 17. Дер. Уильямс – 13.

Амаре Стаудмайр энэ улирлын өөрийн дээд болох 44 оноог авч, Санс талбай дээрээ Жаззыг хожиход гол үүрэг гүйцэтгэлээ. Эдгээр багуудыг улирлын төгсгөлд ганц нэг хожил л зааглах магадлалтай тул үлдсэн тоглолтууд бүр чухал, тэр дундаа хоорондын тоглолтууд нь бүр ч чухал гэдэг нь мэдээж.

Санс тоглолтын эхнээс л тэргүүлсэн бөгөөд хэмнэлээ алдахгүй тоглосоор энэ улиралд Жаззыг анх удаа хожлоо. Өмнө нь 2 хожигдоод байжээ.

Юта довтлогч А. Кириленкогүйгээр тоглосон бөгөөд төвийн тоглогч М. Окур нь 2-р үеэс тоглолтыг орхисон байна.

“Портленд” – “Вашингтон” – 76:74 (23:18, 19:12, 13:21, 21:23)

П: ОлдриЖ – 19+12 самбар. А. Милер – 14. Рой – 14.

В: М. Миллер – 16+8 самбар. Блэтч – 12. Фойе – 11.

Брэндон Рой өнөөдөр Визардсийн эсрэг 14 дараалан оновчгүй шидсэн ч 0.9 секунд дутуу байхад хожлын оноо авчээ. Рой өнгөрсөн долоо хоногт дунджаар 27 оноо авч, Өрнөдийн долоо хоногийн шилдэг тоглогч болоод байсан ч өнөөдөр хожлын оноо автлаа тун муу довтолж байв.

Визардсийн хувьд сайн хамгаалсан ч зөрүүлээд тун муу довтолж, дараалсан 10 дахь хожигдлоо хүлээгээд байна.

Портлэндийн Андре Миллер дараалан 600 дахь тоглолтоо хийжээ. Энэ нь одоогоор НБА-д хамгийн урт цуврал болж байна.

“Лейкерс” – “Миннесота” – 104:96 (31:20, 28:29, 19:19, 26:28)

Л: Брайант – 22+13 дамжуулалт. Одом – 18. П. Газоль – 17+14 самбар.

М: Флинн – 20. К. Лав – 19+11 самбар. Миличич – 16+12 самбар.

Аваргаа хамгаалсан хамгийн сүүлийн баг нь 2002, 2003 оны Лейкерс. Түүнээс хойш нэг ч баг дараалан түрүүлээгүй байгаа. Энэ жил Лейкерсийн магадлал өндөр байгаа ч өнөөдөр Эндрью Байнум нь гэмтэв.

Байнумтай Байнумгүй Миннесотаг хожиход хэцүү биш байсан ч плей-оффын чухал тоглолтуудад ганц бигмен нь ихээхэн хэрэг болно. Одоогоор Байнумийн гэмтлийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч MRI-ын хариу яаж ч гарч болно.

Өнөөдрийн хожил нь Лейкерст плей-оффын эрх өгч байгаа бөгөөд Жерри Бассын 31 жилийн “эзэгнэл”-ийн 29 дэх плей-офф нь болжээ.

GD Star Rating
loading...
ЛеБрон хамгийн залуу 15000-тан, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

24 Сэтгэгдэл

  1. MB says:

    Lebron argagui nba-d orson tsagaasaal Palyoffs orson teed ihenhdee 2aar shatand ordog baisan aravgiin toloo hurtel yavj baisan onoo ni ih baihna argagui ee Ene kobe-g chine ovoo ym baih gej bodson chine ovoolson baas baisan bna sh de

    GD Star Rating
    loading...
  2. MB says:

    Buruu bichsen bna shoo oilgono biz

    GD Star Rating
    loading...
  3. first gedeg biluu hehe LALakers ene jil dahiad awarga shaanaaa CLE orlando yumuu bostond shaalguulah bhaa daa cle ugaasaa ulirliig tsum shaagaad l teel playofft suga shaadiin sdh

    GD Star Rating
    loading...
  4. eedee muu kobi chini iim l amisgaa shde lebronii derged. ghdee sn lda. cle hezeedee ulirliig tsum shaadag boltsiin be t1 ee suuliin 2 ulirald l tsoolj bndag. MB iin helsneer yg ovoolson baas olon jil toglood arvin baastai boltsiin xaxaxa

    GD Star Rating
    loading...
  5. MB says:

    Yooo haraal id ene Nuggets iin huviar gej avah ym algaa
    Sat 20 vs Milwaukee
    Tue 23 @ New York
    Wed 24 @ Boston
    Fri 26 @ Toronto
    Sun 28 @ Orlando
    Mon 29 @ Dallas
    Sat 03 vs LA Clippers
    Wed 07 @ Oklahoma City
    Thu 08 vs LA Lakers
    Sat 10 vs San Antonio
    Mon 12 vs Memphis
    Tue 13 @ Phoenix
    Ihenhen ni ayul gargah magdlaltai bguud bna Haraal id

    GD Star Rating
    loading...
  6. SERGELEN says:

    KOBE SHIG 81 ONOO AVAH HUN ENE ZUUNDAA GARCH IREHGUI HURUU IN HUGARHAI BAS NAS IN 32 HURSEN MORTLOO INGEJ TOGLONO GEDEG AGUU SUPER OD IUMDAAAAA BARAG OBAMAA HURTEEL GAIHAJ BAISAN SHUUDEE HURUU IN HUGARHAI MORTLOO INGEJ TOGLONO GEDEG GEEL

    GD Star Rating
    loading...
  7. T.I says:

    LeBron ch sain ni sain shuu. Bieenhe davuu talaa mash sain ashiglada talbaig sain mederedeg onoo avdag buh l uzulelt ni dajgui … odoo 3n jiliin dra 20000hurlelde .. hurdan bnashu . Biti l bertesei. Dwyane Wade bertegui bsan bol bas l 15000onoo avtsan bsan bhda… danch LB23s 3r ah oblhor hmgin zaluu ni bolj chadahgui ghdeel Avraga hun gdg uurshude . Flash D-Wade Only Greatness equals Greatness!

    GD Star Rating
    loading...
  8. BZzS says:

    Du

    GD Star Rating
    loading...
  9. BZzS says:

    Unudr uzuusht yum ih bollo. Duncan Bonner 2 unudr 100%t dowtolje, Duncan bur alaad hayss 14hun minutad 8-8. Bas shildeg rookienudin duel.
    Jennings bur umnu n Evansd hojigdson sharanda bas galzuurlaa.
    uur 1 dajgu medee n shildeg draftin nomer 2 D.Milicic unudr dawgu togolj double-double hiilee. dowtolgoonii % n ch dajgu bsn.
    ene huniig ih harj bn da, oligtoihon toglosoi

    GD Star Rating
    loading...
  10. TI aaa yun 3 jil ve 2 jiliin daraa l 20000bolchino. kobigiin huvid gevel yoo tgeed huv hugarhai hurutai hun toglood bn te.todorhoi hmjeend zuger boltson bgaashd tsaashaa gandan buurhaa medreed odoo 1 ym zambaraagui mynga dovtolj bndag. 81 onoog chini udku 2 3 jiliin daraa l avchiishde.LEBRON 1516 jil toglovol pts n 35000+ reb10000+ ast10000+ stl2500+ blk1500 bolnodoo eemr

    GD Star Rating
    loading...
  11. heheh says:

    za yahavdee kobed dahaid 2 3 jil bol bnaa ene baidlas harahad.kobe aguu ni unen hench lebron iig kobe toi haritsuulad lebron iluu gehgui shdee lebron kobe giin nasan dr ymarch bgaachuu kobe shig iim bj amjihgui bh zarim neg humuus bs heterhii tuulishirch bnaa hmagui ingej blohguisht play off t buh zuiliig harii.

    GD Star Rating
    loading...
  12. Dirk says:

    uhej bsan nohoin baasnuud yu soliorood bgaan be lebron kobe ed nar mbenga gaas suga geed boddoo manai sharvaa g barahgui geed boddooo{gehdee unduruuruu},yoo buur boykins iig barahgui geed boddoo{hen n namhan be gevel} yoo buur farmar iig barahgui geed boddo gehdee arisnii unguuru

    GD Star Rating
    loading...
  13. uusanaa zob shingeecheed uuhaaniihaa hereer dongos l do

    GD Star Rating
    loading...
  14. ganbaa says:

    za kobe ch sain lebron ch sain wade durant 2 ch bas sain kobe zan harakter jhan tiim l gedeg gehdee l aguu hunshde lebron bol id uedeeree yavj bgaa toglogch bas uhaantai byarduu togoldog wade bol mini huvid uuluh yum algoo bag n tiim l bga bolhoos durant bol ene 3iin zalgamj halaa tiim bizdee hun hun uurt taalagddagaa l demjdeg gehdee heterhii tuilshirhaa bolioch bugdii n hoorond n haritsuulaad bh chini utgagui shd duusahgui shdee bugd uur humuus gehdee sagsiig bugd tugs togoldog tiim bizdee lebron tegsh ch gesen kobe shig goy shiddeggui kobe ch lebron shig byartai huchtei togolj chadahgui ingeed yalgaa zunduu bga harin ene tsag ued iim olon shan toglogch bga n bidnii uzdeg NBAg goy sonirholtoi shan bolgoj bgad n bayaralaj bn daa

    GD Star Rating
    loading...
  15. hen ch bish says:

    Lebron bol suga bagt Draftiin #1 eer ojr irsen… Kobe bol aguu bagt #13 aar orj irsen.. end l buh uchir bgashteee… Herve Kobe charlotte d bsn bol yah ch bsiin bilee…. Kobe ehni jilde 15han min togolj 7onoo avdag bsn tghde 6han dowtolj bjee .. 2dah jildee 26min togolj 15 onoo awdag bsn… 11 dowtolj….
    Kobegiin ehnii 2jil bol selgeenees Eddie Jones gegch star toglogchiig orlodog bsn… uund l uchir bgan hervee Kobe Lebron shg ehnii jilde l garaand garch 40 min togolj bagiinha hamgiin ih dowtolgoog 19 udaa dowtolj bsn bol shuudee…. Kobegiin ehnii 2 uliral bol tgshiigeed l ungursun shuu dee…. Er n Durant ch gsn Lebronii togtooson recorduudiiig evdeed yavah n todorhoi bolood bh shg blee deee…

    GD Star Rating
    loading...
  16. odko says:

    lebron 450 togloltond kobe 657 togloltond 15000 onoo awsan teheer hen ni iluu ni medegdej bgaazde

    GD Star Rating
    loading...
  17. odko says:

    540 ym bna shuu anduurchij

    GD Star Rating
    loading...
  18. 23 says:

    Hen ch bished: Tuhailbal yamar record gej? Helj uguhgui yu? Medeelel avya.

    GD Star Rating
    loading...
  19. davka says:

    ta nar mair tuulishirhiin te tgwel ter aimar lebronii hamgiin zaluuda awsan gd bga 15000 onoog chini durant ewdiishd odoo 32tai toglogchidoos kobegoos oor hen iim sn togllot vzvvlj bgan

    GD Star Rating
    loading...
  20. Pep says:

    gehdee Lebron chini hugshin tsaraitai shde. kkkkkkkkk. bi yu bichivee

    GD Star Rating
    loading...
  21. hen ch bish says:

    Hamgiin zaluu gsn bugdiig evdeh magadlaltai odoogor bol… aa bas lebron 32toidoo hurd n odoogiinh shigee bh bolow uu?? hervee bh bol ter aguugin aguu bno. hervee bhgu bol ter shidej chadadgun gaigaaraa aguu l bna….

    GD Star Rating
    loading...
  22. hen ch bish says:

    Durant Hamgiin zaluu gsn bugdiig evdeh magadlaltai odoogor bol… aa bas lebron 32toidoo hurd n odoogiinh shigee bh bolow uu?? hervee bh bol ter aguugin aguu bno. hervee bhgu bol ter shidej chadadgun gaigaaraa aguu l bna….

    GD Star Rating
    loading...
  23. sarnai says:

    lebron muu sdaa shal ontsgu togldgiishtee hudlaa ongiroo dagz. sain toglogch ch gsen shutmeer bishee neg l bishee.

    GD Star Rating
    loading...
  24. Sarnai muu alaa bi chamag aliishu lebron-g muulaad bhiin bol. chi er ni yamar udtsun muu yanhanii ur ve. alnaa chamag.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: