Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Мэжик, Наггетсийн ээлжит хожил

GD Star Rating
loading...

“Майами” – “Орландо” – 102:108 ОТ (25:29, 29:25, 17:22, 24:19, 7:13)

М: Уэйд – 36 + 10 самбар. Дж. О’Нил – 14. Аройо – 11.

О: Картер – 27. Льюис – 24 + 11 самбар. Нельсон – 15.

Хит талбай дээрээ Мэжикийг хүлээн авч тоглоод нэмэлт цагт хожигдлоо. Картер багаа оноогоор тэргүүлсэн бол Рашард Льюис шийдвэрлэх үед холын шидэлтүүдээ оновчтой болгож байв. Үндсэн цаг дуусахад 15.3 секунд дутуу байхад Хит 2 оноогоор тэргүүлж байсан ч Жамеер Нельсон 2 онооны шидэлтээ М. Чалмерсийн хамгаалалтын эсрэг оновчтой болгосноор тоо тэнцсэн байна. Уэйд цаг дуусах мөчид шидсэн ч оновчтой болоогүй тул цаг сунгасан. Нэмэлт цаг дуусахад 3:09 дутуу байхад Хит 100:99-өөр тэргүүлж байсан ч түүнээс хойш ердөө 2-хон оноо авч, 9-ийг алдсанаар хожигджээ.

Уг нь Дуайт өнөөдөр сайн тоглоогүй ч Картер, Рашард нар тун сайн довтолж байснаар Мэжик хожсон.  Дуайт өнөөдөр техникийн алдаагаар торгуулсан бөгөөд энэ улирлын 15 дахь техник нь болов. Дахин 1 техник авахад лигийн дүрмийн дагуу нэг тоглолт өнжих шийтгэл хүлээнэ.

“Дахиад нэгийг авахад би торгуулна.Би илүү анхаарал, болгоомжтой байсан ч заримдаа энэ нь их хэцүү” гэж Дуайт хэлжээ.

“Денвер” – “Нью-Орлеан” – 93:80 (27:17, 35:20, 15:24, 16:19)

Д: Энтони – 26. Нене – 20. Джей. Ар. Смит – 17.

Н: Торнтон – 15. Коллисон – 15. Дев. Уэст – 14.

Кармелогийн олон талт тоглолт, Ненегийн Окафорийг давамгайлсан тоглолтын ачаар Денвер талбай дээрээ Хорнетсийг амархан хожлоо. Кармело 26 онооноос гадна 18 удаа самбараас бөмбөг авч өөрийн дээд амжилтаа тогтоож. Тэрээр өмнө нь “Кенион Мартин эзгүй тул зарим тохиолдолд би PF үүрэг гүйцэтгэж болох юм” гэж хэлж байсан бөгөөд энэ тоглолт түүний илрэл нь болов. Гэхдээ тэрээр 20 самбараас авалт хийх хүсэлтэй байсан гэнэ.

Хорнетсийн од Крис Пол нөгөөдрийн тоглолтонд тоглож магадгүй мэдээ байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. BeMAGIC says:

    Lewis,Carter 2 iim togtmol amjilt uzuuled bval Magic mangas shu! Xediigeer Howard xaaya muu bolchdog ch bagiin amjilt gants leader-eesee xamaarkugar toglood bga n taalagdaj bna. Bugd neg negniixee xooson oron zaig noxood sain toglood bxaar chadvartai bag shde ugiin. Xamgin gol n Jameer mash sain bval Lewis suulin xeden togloltond togloson shge muu bxgu l bx.
    Nemj xelexed Playoff-in exnii shatand Heat-tei taarchixval ch Magic-t tiim amar ogoosh bxgu l bolov uu gej bodjiin. Minii xuvid lav Heat-ees neg l bolgoomjlood bna. Exleed oor bagtai taarasai, hehe.
    MAGIC ALL DAY!

    GD Star Rating
    loading...
  2. MB says:

    Martin erh ym uuu Hagalgaa hiilgeheer bolson ym uuu medej bgaa hun bna uu

    GD Star Rating
    loading...
  3. duluu says:

    http://www.fanatnews.mn сайт 7 хоног болгон явуулдаг тааварт уралдааныхаа шагналын санг нэмэгдүүллээ.

    GD Star Rating
    loading...
  4. K.Mart хагалгаа хийлгэхээргүй болсон. Плэй-Оффт иргэж ирнэ гэж байх шиг байналээ. К.Мартийг байхгүйд Мело харин самбар доор сайн тоглож байна шүү. Одоо үлдсэн 13 тоглолтоосоо 10 ийг нь хожвол ч 2 р байраа хадгалчих л байх. Гэхдээ дандаа ширүүн багуудтай байгаа.
    Бостон, Даллас, Орландо ийн талбай дээр очиж тоглоно. Лакерс, Портландийг талбайдаа хүлээн авч тоглох тоглолтууд л хүндхэн байнадаа.

    GD Star Rating
    loading...
  5. Melo melo ynexeer sain togloj bn ter xamgaalj bn PF-uudiig bas sambart alaltsaj bn. Bas onoo avch bn. Ter bagaa chirch bn. ynendee Martin irexgyi bol neeree Denver ynexeer xetsuudex ni ee.

    GD Star Rating
    loading...
  6. BZzS says:

    Martin bwal huurhii huuhduudig elegleku yu
    PUTBACK DUNK SHOT gsn ug tailbarlagchdin amnaas salkushd

    GD Star Rating
    loading...
  7. sarnai says:

    k.mart orj ireed ch denver amjihgue nzuudaa

    GD Star Rating
    loading...
  8. sarnai says:

    heat j.onealiig huuj yawuulwal taarna cadahgun bj hudlaa oiroo sda jinhene suraggu garshtee umnu ni yahaw owoo bsan bj bolno odoo bol jinhene hog. heatiin udirdlaguud sain tuw olj irwel heat awargiin tuluu l alaltsna daa ug ni. wade gantsaaraa zutgeed zutgeed daanch barahgum daa 10 oni chuluut agentuudaas boshiig awbal ch eostoi aimor yum bolnoo. heat po.d ehnii shatnaas garahu bhoo.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: