Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Жамалийн анхны плей-офф

GD Star Rating
loading...

“Нью-Йорк” – “Хьюстон” – 112:116 (32:17, 32:45, 30:30, 18:24)

Н: Д. Ли – 27+20 самбар. Галлинари – 26. Дуглас – 26.

Х: К. Мартин – 28. Будингер – 18. Лоури – 18.

Трэйси МакГрэйди хуучин багийнхаа эсрэг тоглож 15 оноо, 7 самбараас авалт, 5 оновчтой дамжуулалт хийсэн ч  хожигдлоо. Кевин Мартин 28 оноогоор багаа тэргүүлж, экс Никс Ж. Жеффрис, Жордан Хилл нар чухал үүрэг гүйцэтгэж, Рокитсийг хожил авахад том тус болжээ. Никс уг нь эхний үед л 17 онооны тэргүүлэлтэй байсан ч 2-р үеэс эхлэн давамгайллаа алдсаар улмаар хожигдсон юм.

Рокист ийн сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожив.  Гэхдээ тэд эхний хагаст довтлогч Ш. Баттьераа гэмтлийн улмаас алдсан байна.

“Индиана” – “Оклахома-Сити” – 121:101 (32:25, 27:23, 34:26, 28:27)

И: ГрэйнЖер – 32. Мэрфи – 22 + 13 самбар. Хибберт – 20 + 8 самбар.

О: Грин – 20. Дюрант – 16. Мэйнор – 15 + 11 дамжуулалт.

Улирлын эхэнд Д. Грейгжер, К. Дюрант нарыг ижил түвшинд авч үзэж байв. Гэвч одоо бол Дюрант Грейнжерээс хамаагүй “том од” боловч өнөөдрийн тоглолтонд Грейнжер давамгайллаа. Тэрээр 32 оноо авч, баг нь Өрнөдийн мундагуудтай ширүүн өрсөлдөж байгаа Оклахомаг хожив. Дюрант өнөөдөр 16 довтолж, ердөө 4-ийг нь л оновчтой болгосон байна.

“Тэд тоглолтын эхнээс л биднээс илүү хичээж тоглосон, тэд 4 үеийн турш хичээж тоглосон. Хэрэв чи энэ лигт өрсөлдөгчөө үнэлж, хүндлэхгүй бол юу болдог вэ гэдгийг өнөөдрийн тоглолт харууллаа” хэмээн Оклахомагийн дасгалжуулагч Скот Брукс хэлжээ.

“Клипперс” – “Сакраменто” – 89:102 (19:32, 28:24, 22:25, 20:21)

К: Э. Гордон – 23. Б. Дэвис – 13. Каман – 12 + 9 самбар.

С: Лэндри – 24. Удрих – 20 + 17 дамжуулалт. Гарсия – 16.

Бено Удрих ЛА-д супер тоглож, 20 оноо, 17 оновчтой дамжуулалт хийснээр баг нь Клипперсийг хожив. 17 оновчтой дамжуулалт нь Удрихийн хувийн дээд амжилт бөгөөд тоглолтын турш ердөө ганц ТО хийжээ. Кингз 2 сарын 18-наас хойш хийсэн 16 тоглолтынхоо 6-д нь хожив. Мартинийг Рокитст өгч, Лэндриг авснаас хойш Кингзийн амжилт муугүй болоод байна.

Кингзийн шинэ тоглогч Т. Эванс өнөөдөр тоглоогүй бөгөөд маргаашийн тоглолтыг ч өнжиж магадгүй гэнэ.

“Кливленд” – “Детройт” – 104:79 (28:20, 25:21, 28:18, 23:20)

К: Поу – 16. Жеймс – 15. Уэст – 15.

Д: Максил – 16 + 9 самбар. Вильянуэва – 11. Принс – 9. Жеребко – 9.

Дивизионий аваргын баннерыг ордонд залсан ч ямар нэгэн арга хэмжээ, ёслол болсонгүй. Аргагүй биз. Кавальерсийн зорилго бол дивизионы аварга бус, НБА-ын аварга болох.

Энэ удаагийн учраа Пистонсийг Кавальерс юм болгосонгүй. Тэд Пистонсийг 7 дахиа дараалан хожжээ. Кавальерс 30 жилийн хугацаанд анх удаа Пистонсийг улирлын тоглолтонд бүрэн давамгайлж байгаа нь энэ гэнэ.

ЛеБрон ердөө 15 оноо авсан бөгөөд 9 удаа л довтолсон байна.

Мөн З. Илгаускасийг Кавальерс дахин багтаа нэгтгэж чадсан бөгөөд маргааш гэхэд албан ёсоор багийн бүрэлдэхүүнд орох ажээ.

“Атланта” – “Сан-Антонио” – 119:114 НЦ (22:33, 31:18, 28:27, 24:27, 14:9)

А: Уильямс – 26 + 9 самбар. Хорфорд – 22 + 18 самбар. Жонсон – 20 + 13 дамжуулалт.

С: Жинобили – 38. Данкан – 29 + 13 самбар. Жефферсон – 12 + 8 самбар.

Хоукс талбай дээрээ Спэрсийг нэмэлт цагт хожиж, 3 дахь жилдээ дараалан плей-оффт үлдэв. Хоукс 5 жилийн дотор Спэрсийг анх удаа хожиж байгаа нь энэ. Ману Жинобили 38 оноо авсан ч хангалтгүй байлаа.

“Сайхан тоглолт, хүнд хожигдол” хэмээн Г. Попович хэлжээ. Харин Ж. Кроуфорд “Энэ бол итгэмээргүй. Би үүнийг удаан хүлээлээ” хэмээн анх удаа плей-оффт шалгарч байгаадаа баярлан хэлэв.

“Лейкерс” – “Вашингтон” – 99:92 (24:18, 35:15, 23:27, 17:32)

Л: Газоль – 28 + 12 самбар. Брайант – 24. Артест – 16.

В: Янг – 22. Торнтон – 18. Блатше – 16 + 12 самбар.

Лейкерс эхний хагасыг 26 онооны давамгайллаар өндөрлөсөн ч 4-р үед нэлээн бариулжээ. Гэхдээ тэд тоглолтыг 7 онооны илүүгээр дуусгаж чавсан байна. Визардс ийн 11 дэхээ дараалан хожигдов. Лейкерс 3 дараалан хожигдсоныхоо дараа 6 дараалан хожлоо. Э. Байнум гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд П. Газолийн ачаалал нэмэгдэж, үзүүлэлт нь ч өссөн байна.

Тоглолтын дараа Коби баг нь сайн тоглосон гэсэн боловч Фил Жексон үүнээс өөр зүйл хэлжээ. Ялангуяа 2-р хагаст баг нь тун муу тоглосон гэж дүгнэв.

“Финикс” – “Портленд” – 93:87 (21:26, 26:21, 17:21, 29:19)

Ф: Студемайер – 18 + 14 самбар. Нэш – 17 + 8 дамжуулалт. Ричардсон – 16.

П: Рой – 23 + 8 самбар. Миллер – 22 + 9 дамжуулалт. ЭлдриЖ – 16 + 8 самбар.

Сансийн хувьд ховор тохиолдол буюу ердөө 38.8 хувьтай довтолсон ч хожил авлаа. Тэд Портлэндэд дараалан 4 хожигдоод байсан цувралаа зогсоож, бүсдээ 5-д бичигдэж байна. Санс улирлын хамгийн олон буюу дараалсан 7 талбай дээрх тоглолтоо 5-2 амжилтаар дуусгалаа. Портлэнд 3 онооны 17 шидэлтийнхээ ердөө 2-ыг нь л оновчтой болгосон бөгөөд энэ улирлын хамгийн муу үзүүлэлт нь гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. George says:

    playoff hurdan ehlesei

    GD Star Rating
    loading...
  2. Vinsanity says:

    odoo yuhen bhavdee udku ehlelee shd!yaay alaan ch bolno doo!Orl Lal 2 nahij magadguiee!bi bol Orlandog l avraga avchaasai gej bodoj bna!Vinsanity ahiigaa zodog tailhaasa umnu gants avragiin bugjiig hurtchuul!

    GD Star Rating
    loading...
  3. bat says:

    play offoo l huleehees atlanta turuulvel taarna

    GD Star Rating
    loading...
  4. Casket says:

    Atlanta turuuleed bhda yadin shal t1 yum.
    LAL DAL DEN CLE ORL BOS Ene hedees 1 n turuuleh bh.
    Minii demjdeg n LAL BOS.ghdee bi bostoniig nba medej ehelsen tsagaasa hoish demjij irsiim shu ta nar shig lag bolsoniih n daraa bish…
    Bostongiin togloltiig harahad yag l manai taliin bagaa hahahaha

    GD Star Rating
    loading...
  5. box says:

    ene jil axiad lal turuulneee medej bna kobe bol shanaaa zaluuchuuda

    GD Star Rating
    loading...
  6. gl says:

    http://mglbase.blog.banjig.net/post.php?post_id=401650 2010 MTV Spring Break (Drake,Ludacris and Nicki Minaj)

    GD Star Rating
    loading...
  7. sarnai says:

    hey yu baitsgaana nzuudaa. cp3 ireed NOH dallasiig buulgaj awchee.

    GD Star Rating
    loading...
  8. maxim says:

    hye noh amjixguiee manai LAL ene jil gaixashigiiig buteene dee kobe bol jordan axtao xaritsuulagddag aguu shuu dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: