Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, АС Рома, Интер Милан, Италийн хөлбөмбөг, Ювентус » Тэргүүлэгчид хожилгүй

GD Star Rating
loading...

Италийн Сери А лигийн 29-р тойргийн мэдээллээс хүргэе. Сүүлийн хэдэн тойрогт хүснэгтийг тэргүүлж байгаа багууд оноо алдах тохиолдол олонтой ажиглагдах болсон. Энэ тойрогт ч ийм зүйл тохиолдолоо. Европын лигээс гутамшигтай ялагдаж хасагдсан Юве энэ тойрогт Сампдориагийн талбайд ялагдал хүлээлээ. Сүүлийн хоёр сар орчим гараанд багтаагүй Антонио Кассаног Дель Нери гараанд багтаасан байлаа. Ювентусын довтолгоонд тоглосон Яквинта, Дель Пьеро нарын хэд хэдэн амжилтгүй оролдлогын дараа 76  дахь минутад Кассано 40 метрээс гайхалтай гоол оруулсан нь энэ тоглолтын цорын ганц гоол болжээ. Ювегийн хаалгыг манаж байсан Кименти энэ гоол ороход ”чамгүй үүрэг” гүйцэтгэсэн байгаа. Энэхүү ялагдал нь Хуучин ноёдын 10 дахь нь бөгөөд аваргуудын лигийн 4-р байраас дахин нэг байраар ухарлаа.
Ювегийн ахлагч Дель Пьеро ”Бид эхний хагаст сайн тоглосон. Гэхдээ дараачийн үеэс манайхан ядраад тоглолтынхоо темпийг алдаж эхэлсэн л дээ. Өнгөрсөн долоо хоногоос манай баг байх байрнаасаа хэтэрхий хойшоо ухарчихлаа. Одоо бид шалан дээрээс хурдан босох хэрэгтэй байна. Тиймээс Наполитой хийх тоглолтонд маш хянамгай бэлдэх хэрэгтэй” гэжээ. Ювентусын энэхүү хямралын байдал нь дасгалжуулагчаа солиход хүргэж байгаа бөгөөд сүүлд авсан мэдээллээр Интерт байсан Роберто Манчиниг тэд сонирхож байгаа гэнэ.
Лигийн хүснэгтийг тэргүүлэгч Интер Милан клуб 4-р байрын төлөө ширүүхэн тэмцэж байгаа Сицили арлын Палермогийн талбайд зочилсон. 4 тоглолт торгуультай байсан Моуриньогийн бан дуусч багийнхнаа талбай дээр удирдсан байгаа.
Жозегийн гаргасан бүрэлдэхүүн ерөнхийдөө сул гэхээргүй харагдаж байсан ч талбайн эздийг сандаргаж чадсангүй. 11 дэх минутад тэд эхний гоолыг торгуулийн цохилтоос оруулж чадсан ч тэргүүллээ ердөө 10 минут л хамгаалж чадсан байгаа. Кавани зочдынхоо алдааг ашиглан тэнцээний гоолыг Сезарын хаалганд оруулжээ.
Үлдсэн минутад үзэгчид гоол бус шар хуудсыг л хангалттай харлаа.
Сүүлийн үед хэл аманд их өртөж байгаа Моуг багаа сольж магадгүй гэсэн яриа гараад байна. Ялангуяа тааруухан амжилттай байгаа Ливерпулийн эзэд түүнтэй холбоо тогтоосон байж магадгүй гэнэ.

Өмнө нь явсан Интер ийнхүү оноо алдсан нь Милан, Ромад том боломж олгосон. Гэвч Россонерри бас л азгүйтэж Наполитой оноо хуваажээ. Наполигийн дасгалжуулагч Мазарри энэ тоглолтонд өөрийнхөө хэрэглэдэг 3 хамгаалагчын тактик  бус 4 хамгаалагч гаргасан нь Миланы довтолгоонд төвөг учруулж байлээ. Миланы довтолгоонд Пато , Роналдиньо, Инзаги нар тоглосон юм. 13  дахь минутад Миланы хамгаалалтыг тэр чигт нь мангартуулсан довтолгоог Лавесси эхлүүлж төгсгөлийг нь  Кампаньяро хийж Наполи тэргүүлж эхэллээ. Үүнээс хойш ч Аббьятигийн ур чадварыг Наполичууд хангалттай шалгаж амжсан. Улмаар 24 дэх минутад төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Роннигийн дамжуулалтыг Пиппо мөргөж тэнцээг АС-д авчирчээ.
Хоёрдугаар хагас эхний үе шиг тийм ч сонирхолтой болоогүй тул хэн хэн нь гоол оруулж чадсангүй. Миланчууд лигийн хүснэгтийг тэргүүлэх боломжоо ийнхүү алдлаа.

Хүснэгтийг тэргүүлэгчдээс Рома л хамгийн тогтвортой тоглолыг үзүүлж байна. Тэд Удинезег 4 : 2-оор буулган авч Милантай оноогоо ойртууллаа.
Бэртлээсээ дөнгөж эргэж ирсэн Мирко Вучинич хет-трик хийж Ромагийн ялалтыг баталгаажуулсан бол Лука Тони нэг гоолыг багтаа нэмэрлэжээ.
Мөн Францын ирээдүй гэгддэг Жереми Менез гоол оруулаагүй ч маш сайн тоглож 3 гоолын эхлэлийг тавьсаныг үнэлэх хэрэгтэй.

Өмнөх тойрогт дубль хийсэн Алберто Жилардиногийн гоолын цуврал энэ тойрогт ч үргэлжилж Женоагийн хаалганд гоолдсон. Мөн Бабакар, Сантана нар гоолдож 3 : 0-ээр Женоагийн 11 дэх ялагдлыг амсуулжээ. Гэхдээ Виолачууд сүүлийн бүх тоглолтдоо ялж байж л эхний 6 байранд орох магадлалтай.
Мэргэн буучдыг тэргүүлж байгаа Ди Натале энэ тойрогт гоол оруулсан ч (21 )багаа ялалтад хөтөлж чадсангүй. Түүний араас нэхэж яваа Милито 17 гоолтой байгаа бол Жила 14 гоолтой болж Паззинигаас 1 гоолоор илүү боллоо.

Милан. 51,044 Үзэгч.
МИЛАН – НАПОЛИ – 1:1 (1:1).
Кампаньяро, 13 (0:1). Индзаги, 26 (1:1).
Фламини, 60, Роналдиньо, 78 (Милан), Каннаваро, 50, Грава, 63, Гаргано, 80 (Наполи).
Милан: Аббьяти, Оддо (Антонини, 59), Тиагу Силва, Фавалли, Дзамбротта, Фламини, Пирло, Зеедорф (Хунтелаар, 80), Пато (Мансини, 15), Роналдиньо, Инзаги.

Наполи: Де Санктис, Грава, Каннаваро, Ринаудо, Кампаньяро, Маджио (Доссена, 84), Гаргано, Пацьенца, Хамшик (Денис, 88), Лавесси, Квальярелла (Чигарини, 76).

Генуя. 27,000 Үзэгч.
САМПДОРИЯ – ЮВЕНТУС – 1:0 (0:0).
Кассано, 76 (1:0).
Луккини, 26, Паццини, 48, Сторари, 90 (Сампдория), Маркизио, 53, Легротталье, 74 (Ювентус).
Сампдория: Сторари, Дзаури, Гасталделло, Луккини, Циглер, Семиоли, Паломбо, Поли (Тиссоне, 72), Губерти (Маннини, 54), Кассано (Тестарди, 82), Паццини. Ювентус: Кименти, Дзебина, Легротталье, Каннаваро, Гроссо, Маркизио (Кандрева, 76), Поульсен, Диего (Каморанези, 84), Сиссоко, Дель Пьеро, Яквинта (Трезеге, 55).

Кальяри. 12,000 Үзэгч .
КАЛЬЯРИ – ЛАЦИО – 0:2 (0:2).
Рокки, 4 (0:1). Флоккари, 37 (0:2).
Джеда, 30, Лопес, 60, Канини, 79, Арьяудо, 83 (Кальяри), Ледесма, 29, Флоккари, 37, Бьява, 56 (Лацио).
Кальяри: Маркетти, Марцоратти (Нене, 51), Лопес (Арьяудо, 64), Канини, Агостини, Дессена, Конти, Бьондини, Лаццари (Найнгголан, 51), Матри, Джедa

Лацио: Муслера, Бьява (Диаките, 59), Стендардо, Диас, Лихтштайнер (Скалони, 79), Брокки, Ледесма, Маури, Коларов, Флоккари (Крус, 86), Рокки.


Бари. 18,000 Үзэгч .
БАРИ – ПАРМА – 1:1 (0:1).
Бельмонте, 36-автогол (0:1). А.Масиелло, 85 (1:1).
Аллегретти, 44, А.Масиелло, 46 (Бари), Дзенони, 64, Паварини, 66, Деллафьоре, 77, Вальяни, 88 (Парма).
Бари: Жилле, Бельмонте, А.Масиелло, Бонуччи, С.Масиелло, Альварес (Сфорцини, 80), Гацци, Донати (Альмирон, 59), Аллегретти (Камата, 46), Меджиорини, Кастильо.

Парма: Паварини, Дзенони, Дзаккардо, Деллафьоре, Лукарелли, Кастеллини, Вальяни, Хименес (Лунардини, 68), Антонелли, Ландзафаме (Пачи, 80), Креспо (Бьябьяны, 57).


Бергамо. 10,000 Үзэгч .
АТАЛАНТА – ЛИВОРНО – 3:0 (1:0).
Падоин, 13 (1:0). Чевантон, 49 (2:0). Феррейра, 54 (3:0).
Аморузо, 31, Гваренте, 38, Чевантон, 50, Феррейра, 54, Вальдес, 68 (Аталанта), Пертиконе, 32, Ди Дженнаро, 81, Пульцетти, 85, Моро, 90 (Ливорно).
Аталанта: Консильи, Гарич, Бьянко, Манфредини, Беллини (Пелузо, 76), Феррейра, Падоин, Гваренте, Вальдес (Чераволо, 70), Аморузо, Чевантон (Касерта, 79).

Ливорно: Рубиньо, Пертиконе, Ривас, Кнежевич, Раймонди (Пульцетти, 46), Филиппини, Моро, Пьери (Витале, 80), Беллуччи (Данилявичюс, 52), Ди Дженнаро, Лукарелли.


Верона. 9,000Үзэгч .
КЬЕВО – КАТАНИЯ – 1:1 (0:0).
Пеллиссье, 64 (1:0). Макси Лопес, 74-с пенальти (1:1).
Августин, 18, Маскара, 71 (Катания).
Кьево: Соррентино, Фрей, Манделли, Йепес, Йокич, Арьятти, Ригони (Иори, 86), Лучано, Пинци (Бентивольо, 67), Пеллиссье, Богдани (Граноче, 69).

Катания: Андухар (Косицки, 56), Потенца (Сполли, 16), Августин, Терлицци, Альварес, Карбони, Ледесма, Бьяджанти (Дельвеккьо, 52), Иско, Маскара, Макси Лопес.


Сиена. 11,261 Үзэгч .
СИЕНА – БОЛОНЬЯ – 1:0 (1:0).
Ларрондо, 10 (1:0).
Ларрондо, 58, Циолис, 85 (Сиена), Мудингайи, 18, Салайета, 30, Бритош, 68 (Болонья).
Сиена: Курчи, Роси, Крибари, Одибе, Дель Гроссо, Вергассола, Циолис, Режиналдо, Геззал, Маккароне, Ларрондо (Экдаль, 69).

Болонья: Вивиано, Раджи, Портанова, Бритош, Ланна, Буше, Мудингайи (Мингаццини, 63), Гуана, Модесто (Хименес, 58), Адайлтон (Ди Вайо, 71), Салайета.




Палермо. 37,000 Үзэгч .
ПАЛЕРМО – ИНТЕР – 1:1 (0:1).
Милито, 11-с пенальти (0:1). Кавани, 24 (1:1). .
Бово, 10, Мильяччо, 86 (Палермо), Станкович, 15, Лусио, 45, Майкон, 59, Самуэль, 82, Милито, 90 (Интер).
Палермо: Сиригу, Кассани, Кьяер, Бово, Бальдзаретти, Мильяччо, Ночерино, Пасторе, Симплисио (Бертоло, 55), Микколи, Кавани (Абель, 89).

Интер: Жулио Сезар, Майкон, Лусио, Самуэль, Сантон (Мотта, 65), Дзанетти, Камбьяссо, Снейдер, Станкович (Пандев, 65), Милито, Это’о.

Рим. 34,138 Үзэгч.
РОМА – УДИНЕЗЕ – 4:2 (2:1).
Тони, 15 (1:0). Вучинич, 23 (2:0). Ди Натале, 38-с пенальти (2:1). Ди Натале, 61 (2:2). Вучинич, 66-с пенальти (3:2). Вучинич, 82 (4:2).
Фати, 31, Кассетти, 78, Вучинич, 83 (Рома), Исла, 65, Дзапата, 72, Паскуале, 87 (Удинезе).
Рома: Жулио Сержио, Кассетти, Бурдиссо, Жуан, Риисе, Перротта, Бриги, Менес (Петтинари, 87), Фати (Андреолли, 74), Вучинич (Тонетто, 90), Тони.

Удинезе: Ханданович, Исла, Дзапата, Лукович, Паскуале, Саммарко (Пепе, 68), Инлер, Асамоа, Санчес (Лоди, 83), Флоро Флорес, Ди Натале.


Флоренция. 25,543 Үзэгч .
ФИОРЕНТИНА – ЖЕНОА – 3:0 (1:0).
Сантана, 4 (1:0). Джилардино, 73-с пенальти (2:0). Бабакар, 86 (3:0).
Сантана, 56, Паскуаль, 71 (Фиорентина), Юрич, 65, Папастатопулос, 68 (Дженоа).
Фиорентина: Фрэ, Комотто, Натали, Крольдруп, Паскуаль, Сантана (Де Сильвестри, 63), Дзанетти (Донадель, 46), Монтоливо, Гобби, Йоветич, Джилардино (Бабакар, 80).

Женоа: Амелиа, Папастатопулос, Бокетти, Моретти, Место (Суасо, 58), Сапатер, Миланетто (Юрич, 55), Кришито, Палладино (Томович, 75), Скулли, Паласио.


М Клуб T/T X T Хж +/- Оноо
1 ИНТЕР 29 17 9 3 54-26 60
2 МИЛАН 29 17 8 4 48-27 59
3 РОМА 29 16 8 5 52-34 56
4 ПАЛЕРМО 29 13 8 8 41-35 47
5 САМПДОРИЯ 29 13 8 8 36-34 47
6 ЮВЕНТУС 29 13 6 10 45-40 45
7 НАПОЛИ 29 10 12 7 37-35 42
8 ЖЕНОА 29 12 6 11 49-49 42
9 ФИОРЕНТИНА 29 12 5 12 39-34 41
10 КАЛЬЯРИ 29 11 6 12 46-43 39
11 БАРИ 29 10 9 10 35-35 39
12 ПАРМА 29 10 8 11 30-38 38
13 КЬЕВО 29 10 6 13 27-29 36
14 БОЛОНЬЯ 29 9 8 12 33-39 35
15 КАТАНИЯ 29 7 11 11 33-35 32
16 УДИНЕЗЕ 29 8 7 14 37-45 31
17 ЛАЦИО 29 6 11 12 24-32 29
18 АТАЛАНТА 29 6 7 16 25-39 25
19 СИЕНА 29 6 7 16 32-51 25
20 ЛИВОРНО 29 6 6 17 20-43 24

Тоглолтын тоймууд

МИЛАН – НАПОЛИ 1:1

САМПДОРИЯ – ЮВЕНТУС 1:0

КАЛЬЯРИ – ЛАЦИО – 0:2

БАРИ – ПАРМА – 1:1

АТАЛАНТА – ЛИВОРНО – 3:0


КЬЕВО – КАТАНИЯ – 1:1

СИЕНА – БОЛОНЬЯ – 1:0

ПАЛЕРМО – ИНТЕР – 1:1

РОМА – УДИНЕЗЕ – 4:2

ФИОРЕНТИНА – ЖЕНОА





GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. JERSEY says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  2. serenity says:

    энэ милан маань яагаад боломжоо ашигласангүй бэ Патогын бэртэл нь сэдэрчих шиг болов оо доо бэртлээ сайн эдгээхгүй дээ ингэж дахин дахин олон бэртээд байвал карьерт нь муугаар л нөлөөлнө дөө

    GD Star Rating
    loading...
  3. bat says:

    milanuud onoo aldsan ni manaid sain bolj

    GD Star Rating
    loading...
  4. murun says:

    milan azgvi dee tentssen bish, xarin ch azaar tentssen shd, napoli yamar aimar dowtolj bsn geech, togloltiig n vzeegvi bj xudlaa shaatsgaagaad.

    GD Star Rating
    loading...
  5. Neo says:

    Андуудаа. ПЛигт Арсенал тїрїїлнэ. Ав. лигт Барса тїрїїлнэ. Ла лигт Реал тїрїїлнэ. Сери А-д Интер тїрїїлнэ. Дэлхийн аваргад Испани тїрїїлнэ. Англи лав чадахгїй. Бразил яаж ч магадгїй. Эрт мултрах эсвэл хамгийн сїїлд їлдэх магадлалтай гэж бодож байна. Мэдээж энэ чинь магадлалын онол учраас бїгд зэрэг биелэх магадлал 32.7 хувь, 4 нь биелэх магадлал 54.6 хувь 3 нь биелэх магадлал 68 хувь, 2 нь биелэх магдалал 85 хувь. Ядаж нэг байх байлгїй дээ 99 хувь. Баярлалаа.

    GD Star Rating
    loading...
  6. davka says:

    hi serenity gdg hvn milaniig demjdeg yumuu amjilt. AC milanii ulaan fanatuud bnuu seria d tvrvvleesei Andrei pirlo minii shvteen

    GD Star Rating
    loading...
  7. aaya says:

    AC bolomjiiig aldsan n unen l deee…….. ene togloltond yaah argagui ronniiigiiin passsiiig guitseeeh dovtlogch dutagdaj bailaaa pato ert selgegdsen manciniiigeer……….. yadaj nogoooo budiluuu borriellooo n hurtel bertechih yumaaa……… huntelaariiig gaigui togloh bolob uuu gej bodhoooor neg l bish eeeeee………. manai bagt toglolt n taarahgui bgaan bolov uuu daaaa….. za yaahav ene jil dahia iim boloj oldbol aldaj bolhgui shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: