Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 153 дахь тулаанд МанЮ яллаа

GD Star Rating
loading...

“Манчестер Юнайтед” – “Ливерпуль” – 2:1 (1:1)

Гоол: Фернандо Торрес, 6 (0:1). Руни, 12 (1:1). Пак, 60 (2:1).

“Манчестер Юнайтед”: Ван дер Сар, Видич, Эвра, Невилл, Фердинанд, Флетчер, Кэррик, Пак Жи Сун (Скоулз, 87), Валенсия, Нани (Гиггз, 79), Руни.

“Ливерпуль”: Рейна, Жонсон, Каррагер, Аггер, Инсуа, Макси Родригес (Бабел, 76), Маскерано, Лукас (Бенаюн, 83), Жеррард, Кайт (Аквилани, 73), Фернандо Торрес.

Шар хуудас: Маскерано, 11. Фернандо Торрес, 25. Каррагер, 45+2. Валенсия, 61. Видич, 73.

1894 оны 4-р сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсэн “Английн аварга”-н тулаан сонирхолтойгоор явагдлаа. Английн түүхэнд хамгийн олон удаа аварга болсон их түүхт энэ хоёр багийн тоглолт олны анхаарлын төвд байх нь зайлшгүй билээ.  Харин түүх биш одоо байгаа байдлаар нь харвал энэ улиралд бэлтгэл, тоглолт, туршлага бүгд байгаа Манчестер Юнайтэд, мөн бэртэл гэмтэл, азгүйтэл, ер нь нэг л болж өгөхгүй байгаа Ливерпуль гэмээр тулаан юм. Түүхийн нийт тэмцээнд 152 тоглосоноос “Улаан”-ууд 52 хожиж, “Улаан чөтгөрүүд” 57 ялаад байсан юм. Харин үлдсэн тоглолтуудад хоорондоо эвийн гэрээ байгуулсан байна. Тун ойрхон үзүүлэлт. Ингээд 153 дахь тулаанд юу болсoныг сонирхоцгооё.

Тоглолтын шүгэл дугараад 5 минут өнгөрч, үзэгчид дөнгөж тоглолтондоо орж байтал  Голланд-н “Хөдөлмөрч шар”-н хөндлөн дамжуулалтаар Испани “Алтан жаал” тооны харьцааг 1-0 болголоо. Энэ бол гайхалтай агшин байсан. Үнэндээ өнгөрсөн улиралд Олд Траффорд-д юу болсоныг дахин давтах нь гэсэн бодлыг Ливерпульчүүд хөгжөөн дэмжигчиддээ бодуулсан, бас баярлуулсан. Гэвч ийм байсангүй, үүнээс цааш бол ерөнхийдөө “Хотон шувуунууд” үзэгчдээ гомдоосон гэж хэлж болно.  Манчестер-н Антони Валенсиа болон Ливерпуль-н Машерено нарын тэмцэлдээнээс үүссэн алдаа эргээгээд Ливерпульд торгуулийн цохилт болон хувирсан. Торгууль гэхээсээ илүүтэйгээр тоглолтын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр болсон юм. Одоо бол бүх зүйл Маню-д сайнаар гэсэн үг. Үзүүлэлтүүдийг харахад ч гэсэн тодорхой. Хэн 15 алдаа гаргав, бас хэн 3 “Шар хуудас”-р торгуулав, мөн хэн 2-хон удаа оновчтой цохилт хийсэн бэ? зэрэг нь бүгдээрээ “Улаан”-уудын үзүүлэлт. Бөмбөг эзэмшилт ч гэсэн талбайн эздийн гарт байлаа. Ингээд торгуулын цохилтийг Пепе хаасан ч Руни өөрөө дахин нэмсэнээр 12 дахь минут, тэнцээ. Эхний хагасын дараагаар 60 дахь минутад Даррен Флетчер-н торгуулийн талбайн төврүү хаясан хөндлөн дамжуулалтыг Пак Жи Сүн мөргөж Маню Олд Траффорддоо тэргүүлж эхэлсэн юм. Ингэснээр хожвол Манчестер Юнайтед Лиг-н тэргүүн байранд өрсөлдөгчдөөсөө даруй 1 тоглолт илүү, 2 оноогоор давуу болох байсан. Тоглолт ч онцын өөрчлөлтгүй дуусах дөхөж нэмэлт цагт сунгасан 5 минутад Ливерпуль-н Стивен Жеррард Фернандо Торрес-д тэнцээ авах сайхан боломжийг өгсөн ч Торрес чулуу болгосонгүй, харин Бенаюүн нэмж мөргөсөн ч Ван Дер Сар тун амархан тогтоосон юм. За ингээд шүгэл үлээхэд цэнгэлдэхэд цугласан Манчестер-н үзэгчид гэртээ авсан ялалтаа угтан авлаа. Нийтдээ 75216 үзэгч, хөгжөөн дэмжигчид 153 дахь “Английн аварга”-н тоглолтыг үзжээ.
Одоо Ливерпуль хожигдсон нь Сити-н хувьд сайхан боломж. Харин ирэх жил Аваргуудын лигт Ливерпуль орохын тулд дахиад л зүтгэх хэрэгтэй болж байх шиг байна. Ийнхүү 153 дахь “Английн аварга”-н тулаан Маню-н ялалтаар өндөрлөлөө.

“Блэкберн” – “Челси” – 1:1 (0:1)

Гоол: Дрогба, 6 (0:1). Диуф, 70 (1:1).

“Фулхэм” – “Манчестер Сити” – 1:2 (0:2)

Гоол: Санта Крус, 7 (0:1). Тевес, 36 (0:2). Мерфи, 75 – с пенальти (1:2).

“Фулхэм”: Шварцер, Хьюз, Кончески, Бэйрд (Риисе, 81), Смоллинг, Дафф, Дэйвис, Мерфи, Гера (Окака Чука, 56), Этуху, Замора (Демпси, 52).

“Манчестер Сити”: Гивен, Коло Туре, Компани, Гарридо, Виейра, Бэрри, Жонсон (Райт-Филлипс, 84), Сабалета, Санта Крус (Де Йонг, 79), Беллами, Тевес.

“Арсенал” – “Вест Хэм” – 2:0 (1:0)

Гоол: Денилсон, 5 (1:0). Фабрегас, 83 – с пенальти (2:0).

“Арсенал”: Альмуния, Эбуэ, Кэмпбелл, Вермален, Клиши, Аршавин (Эдуарду да Силва, 84), Фабрегас, Сонг Билонг, Денилсон, Насри (Санья, 75), Бендтнер (Диаби, 58).

“Вест Хэм”: Грин, Спектор, Томкинс, Апсон, Дапрела, Ковач (Нобл, 70), Бехрами, Станислас, Диаманти, Мидо (Маккарти, 75), Франко (Коул, 57).

“Эвертон” – “Болтон” – 2:0 (0:0)

Гоол: Артета, 73 (1:0). Пинар, 89 (2:0).

“Портсмут” – “Халл Сити” – 3:2 (1:1)

Гоол: Фолан, 27 (0:1). Смит, 37 (1:1). Фолан, 73 (1:2). О`Хара, 88 (2:2). Кану, 89 (3:2).

“Сандерленд” – “Бирмингем” – 3:1 (2:0)

Гоол: Бент, 5 (1:0). Бент, 11 (2:0). Джером, 60 (2:1). Кэмпбелл, 88 (3:1).

“Уиган” – “Бернли” – 1:0 (0:0)

Гоол: Родальега, 90.

“Стоук Сити” – “Тоттенхэм” – 1:2 (0:0)

Гоол: Гудьонсен, 46 (0:1). Этерингтон, 64 (1:1). Кранчар, 77 (1:2).

Уншигч: Э.Нямдорж

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

52 Сэтгэгдэл

  1. qwe says:

    chelsea londonii hamgiin gol asuudal bol gemtel bertel deerees joohon azagui l bag ldaa. ta nar chelsea manu liv gej hereldej bgaad delhiin avargaar angli geed ihenh ni demjine dee. england GOGO

    GD Star Rating
    loading...
  2. anxaa says:

    bi man u – iin ulaan fan. svvliin xdn jil p.l – t noyrxloo. ene jil tvrvvlese gxgvi ch sn toglosoi gj xvschin. xlbmbgiin taaar medeelel solltsox zaluus robe.anhaa@yahoo.com eswel 99869663 lu msg.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: