Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

GD Star Rating
loading...

Боксын насанд хүрэгчдийн УАШТ анх 1976 оноос эхлэн явагдаж байсан түүхтэй. Монголын Олимпийн боксын холбооноос 34 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байгаа энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутаг болон нийслэлийн 37 байгууллагын 250 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Улмаар эрэгтэй 187 тамирчин 11 жинд, эмэгтэй 63 тамирчин 10 жинд өрсөлдөж байгаагийн зэрэгцээ 20 гаруй ОУХМ тамирчид оролцож байгаа юм. Тухайлбал ОУХМ З.Энхзориг, Н.Түвшинбат, Б.Жавхлан, Б.Идэрхүү, Чулуунтөмөр нараас гадна МУГТ Н.Төгсцогт нарын энэхүү спортын шилдгүүд өөрсдийн жиндээ оролцож байна.

Өнгөрөгч онд Азербайжаны Бакуд болсон боксын тэмцээн болон сүүлийн үед хилийн чанадад болоод байгаа томоохон тэмцээнүүдэд олимпийн аварга, олимпийн мөнгөн медальт тамирчид оролцохгүй байгаа нь спорт сонирхогч хүмүүсийн анхаарлыг ихээр татаад байгаа.

Учир нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нар энэ тэмцээнүүдэд бэртэл гэмтлийн улмаас оролцож чадаагүй байсан бөгөөд мөн энэ удаагийн УАШТ-нд бэртлийн улмаас МУГТ П.Сэрдамба, МУГТ Э.Бадар-ууган, МУГТ У.Мөнх-Эрдэнэ нар оролцох боломжгүй болжээ.

Боксын насанд хүрэгчдийн УАШТ-нд хөдөө орон нутгаас Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгаас өмнөх жилүүдийнхээс илүү олон тамирчид ирж оролцож байгаа нь тус тэмцээний хүрээ өргөжиж оролцогчдын тоо илт нэмэгдсэн нь харагдаж байгааг тэмцээний зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.

Түүнчлэн энэ тэмцээнд амжилттай оролцон эмэгтэй тамирчдыг шалгаруулан ирэх 10-р сард Барбадос хотноо болох эмэгтэйчүүдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаар төлөвлөжээ. Тэмцээнийг ОУ-ын боксын холбооны дүрмийн дагуу мэргэжлийн шүүгч нар шүүн явуулж байгаа юм. Мөн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад цол зэрэг олгох нэгдсэн ангиллын дагуу зэрэг цолыг нь дээшлүүлэн олгох юм байна.

Тэмцээнд оролцогчдын тоо их байгаа тул өдөрт 50 гаран тоглолт явагдаад ирэх бямба гарагт өндөрлөж аваргуудаа тодруулна. Боксын тамирчдыг Азийн тоглолт болон ирэх 10-р сард МУ-д болох оюутны ДАШТэмцээнүүд хүлээж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bat says:

    Энэ талаар М-ын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас тодруулсан юм. gj yu gj bgaan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: